Таарах хувцас байгаагүй
2009 оны 09 сарын 02 |
|
-Залуу минь чи айл ухаж байхдаа хөгшин эцгийгээ бодсонгүй юу? -Бодолгүй яахав дээ, даанч эцэгт минь таарах хувцас огт байгаагүй. |
Ардчилсан Германы Немцүүд
2009 оны 09 сарын 02 |
|
Цэргийн зөвлөл дээр нэг Орос эмгэн иржээ. -Надад Партизаны медаль, тэтгэлэг өгнө үү? -Эмээ, та чинь партизан явсан хэрэг үү? -Эмээ нь яваагүй ээ, харин талх, сүү, гахайн өөх гээд бүхнээрээ л партизануудыг хангаж явлаа. -Тийм дээ, идэх юмгүйгээр хэн ч байлдаж чадахгүй. -Тэд дандаа л “данке, данке” гэдэгсэн. -Тэд чинь немцүүд байсан байна шүү дээ. -Немцүүд нь немцүүд л дээ. Тэгэхдээ ардчилсан Германы немцүүд байсан юм. |
Вовкагийн сум
2009 оны 09 сарын 02 |
|
Гудамжаар жирэмсан эмэгтэй явж байтал гэнэт буудалцаан болж хоёр сум гэдсийг нь оночихжээ. Эмнэлэг сумыг нь авч зүрхэлсэнгүй. Удалгүй хүү, охин хоёр төрүүлжээ. 15 жил өнгөрлөө. -Ээж ээ, би сая шээж байсан чинь сум уначихлаа. Дараа нь Вовка бас сандран гүйж ирэв. -Яав хүү минь сум уначихав уу? -Сум унасангүй. Харин хашааны завсраар шээж байтал хөршийн эмээг нам буудчихлаа. |
Эр эмийг нь үзэж байна
2009 оны 09 сарын 01 |
|
Урьд нэг хар хүн айлынхаа хотноос эр хонь хулгайлаад өрийг нь зүсэх гэж байтал эзэнтэй нь халз тулгарчээ. -Хөөе, та чинь яаж байна аа гэвэл: -Аа юу л даа. Эр эмийг нь үзэж байнаа гэжээ. |
Цаашид гуянаасаа салгахгүй байя
2009 оны 09 сарын 01 |
|
Нэг эр эмэгтэй хүний трусиктэй гэртээ ирж авгайдаа баригджээ. Бөөн асуудал болж. Хамт олны хурлаар орж: -Чи нөхөр минь, дутагдлаа яаж засах гэж байна. -Үүнээс хойш бандаашаа гуянаасаа салгахгүй байя гэж бодож байна гэв. |
Тарган, туранхай эхнэрийн ашиг нь юу вэ
2009 оны 09 сарын 01 |
|
-Тарган эхнэр ашигтай юу? Туранхай эхнэр ашигтай юу? -Хоёулаа ашигтай. Тарган эхнэр өвөл нь илч сайтай, дулаанхан, зун нь сүүдэр сайтай, сэрүүхэн. Харин туранхай эхнэр бол хоолонд хэмнэлттэй, хувцасанд бага материал зарцуулна. |
Эмээгийн шүдний ёзоор
2009 оны 08 сарын 31 |
|
-Эмч ээ, эмээ нь шүдээ үзүүлэх гэсэн юм. -Эхлээд ерөнхий эмч дээр ороод ир. Ерөнхий эмч эмгэнд эмэгтэйчүүдийн үзлэг хийв. -Хүүхээ, миний шүдний ёзоор тийм доор байна уу? |
Цэрэг эрийн хумс
2009 оны 08 сарын 31 |
|
Нэг цэрэг, хүүхний гэрт ирэв. -Би чамайг гутлаа тайлаарай гэж хэлээгүй бил үү? -Хэлсээн. -Тэгээд? -Тайлсаан. -Тэгээд юу дуугараад байгаа юм бэ? -Хумс. |
101 лев
2009 оны 08 сарын 31 |
|
Эмийн сангийн худалдагч эзэн дээрээ орж ирээд: -Дарга аа, тэнд нэг эр 100 левийн хор байвал өгөөч, амиа хорлоно гээд байх юм. -Түүнийг амийг аврах хэрэгтэй. Хорныхоо үнийг 101 лев гээд л хэлчих. |
Нөгөөх нь яг л энэ 2009 оны 08 сарын 28 |
|
Танай хоёр ихрийн фото зураг чамд байна уу? -Энэ байна. -Энэ чинь нэгнийх нь зураг байна шүү дээ. -Харин тийм гэм дээ. Нөгөөх нь яг л энэ гэсэн үг.
|