
Бичлэгийн тоо 4,494

Голландын Роттердам хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тав дахь алтан медальтан төрөн гарч спорт сонирхогчдыг баярлуулаад байгаа билээ. Тэгвэл олимп, дэлхийн аваргын хос медальтай болсон 13 тамирчнаар шалгарсан Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид өнөөдөр өглөө Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Үүрээр эх орондоо ирсэн түүнийг хэвлэл мэдээллийнхэн болон жүдо бөхийн холбоо, гэр бүлийнхэн нь угтсан юм. Түүнийг дэлхийн аварга болоод удаагүй байхад Японы нийслэл Токио хотноо болсон олон улсын тэмцээнээс залуу жүдочид гурван хүрэл медаль хүртэж ахынхаа алтыг мялаалаа
AMJILT