30-наснаас дээш эмэгтэйчүүд өөр юуг анхаарах хэрэгтэй бэ?
Өөр бас нэг чухал зүйл бий: анх удаа төрөх гэж буй 30-аас дээш насны эмэгтэйчүүд 20-иод насныханыг бодвол илүү эмзэг байдаг.
Тэгвэл одоо яах хэрэгтэй вэ?
Бүх юм тухайн эмэгтэйн сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг. Хэрэв тэр эргэлзэж, ирж буй жирэмслэлтээсээ айгаад байвал, сэтгэл зүйчдээр очиж үзүүлж зааварчилгаа авах хэрэгтэй.
Орчин үед тухайн эмэгтэйд хэрэгтэй бүх мэргэжлийн хүмүүс бий. Гэхдээ ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч ч сэтгэл зүйч болох явдал их байдаг. Тэд маш олон төрлийн хүмүүстэй харьцдаг учир үзүүлэхдээ эмэгтэйчүүд өвчнөөсөө гадна бусад олон талын эрүүл мэндтэй холбоотой зүйлс байнга асууж байдаг юм. Ингэхэд нэгэнт сэтгэл судлалын тухай ярилцах юм чинь би та нарт нэг зүйл анхааруулж хэлъё. Эмэгтэй хүн ухаалаг байх тусам, түүнд жирэмслэхэд хэцүү байдгийг нотолсон байдаг.
Тийм шүү... Нас ахмад эмэгтэйчүүдийн дунд элбэг байдаг асуудал шүү...
Хамгийн гайхалтай нь маш элбэг тохиолдог асуудал. Биеийн байдал нь зүгээр байхад сэтгэцийн байдал нь хэцүүхэн байдаг. Тэр маш эртнээс удаан бэлдэж, бүх юманд маш хариуцлагатай хандаж , хүсэж мөрөөдөж удаан хүлээгээд байтал жирэмслэдэггүй. Тэгтэл залуухан эмэгтэйчүүд бодож санаагүй байхаад нь л гэнэт их амархан жирэмсэлчихдэг.
За за, эмэгтэйчүүдийн талаар бүх юм ойлгомжтой, харин эрчүүдийн талаар та юу гэх вэ?
Нас жаахан ахимаг хүмүүс анх хүүхэдтэй болохыг шийдсэн тохиолдолд эрэгтэй нь ч эмэгтэй нь ч үзүүлэх шаардлагатай. Ирээдүйн эцэг мөн бүх нарийн өвчтэй эсэхээ бүгдийн харуулж нарийн шинжилгээ хийлгэнэ. Мөн бэлгийн замын халдварт өвчнүүдийн шинжилгээ ч бас өгнө.
30 аас дээш насны эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадалал өндөр байдаг гэсэн үнэн үү?
Үгүй энэ бол худлаа. Хоёр ихрийн хувьд, түүнд 2 гол хүчин зүйлс нөлөөлдөг. 1 дахь ген эмэгтэйн удманд ихэр байсан тохиолдолд.
Хэрэв эрэгтэйн удамд байдаг бол яах бол?
Энэ чухал биш. 2 ихэр бүрэлдэхийн тулд эмэгтэйн организмд нэгэн зэрэг 2 өндгөн эс бүрэлдэх ёстой эрэгтэй хүн үүнд ямар ч нөлөөгүй.
2 дахь хүчин зүйл нь эмэгтэй хүний организмд янз янзын хүчин зүйлсийн нөлөөнд гормонд өөрчлөлт үүссэний үр дүнд өндгөвч нэгэн зэрэг хоёр өндгөн эс үүсгэж болдог. Ийм тохиолдол байдаг ч үүнтэй хүний нас ямар ч холбоогүй.
Эмэгтэй жирэмслэлтдээ их анхаарал тавилаа гэхэд хүүхэд эрүүл төрнө гэсэн баталгаа байгаа юу?
Үгүй. Эмэгтэй жирэмслэлтийн явцдаа ч мөн маш хариуцлагатай хандаж байнга эмчийн зааврыг дагаж эрүүл орчинд хүүхдээ бойжуулах хэрэгтэй. Бүхэл 9-н сарын турш.
Харин огт төлөвлөлгүйгээр санаандгүй жирэмслэсэн эмэгтэйчүүд яах хэрэгтэй бол ? .
Тэд ч бол мэдээж тэдний хүүхэд эрүүл төрөөсэй гэж бодож байгаа шүү дээ.
Тэд бүр тэр тусмаа яаралтай эмчид хандах хэрэгтэй. Ер нь эртнээс төлөвлөсөн төлөвлөөгүй 2 жирэмслэлт хоорондоо нэг их ялгагдахгүй. Ганц ялгаа нь гэвэл төлөвлөгөөгүй байхад жирэмслэхэд, ихэнх эхчүүд жирэмслэснээ мэдэхгүй удаж, тэр хугацаандаа болохгүй юм хийх нь элбэг байдаг.
Жирэмсэн хүн ямар ямар шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ ?
Мэдээж хүн хүн өөр. Гэхдээ бүгд зайлгшгүй өгөх шинжилгээр нэрлъе. Хэвийн явагдаж байвал стандартын дагуу тэр ДОХ-ын болон бусад бэлгийн замын халдварын өвчний шинжилгээнүүд, В, С генатитын цусны бүлгийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн болон шээсний шинжилгээг жирэмсний явцаа 3-5 удаа, мөн түүнд жирэмслэлтийн эхний үед жирэмсний хугацаагаа тодорхойлох гэж хувьд зөв бойжиж байгаа хэвлийн дахь харуулна. Жирэмсний хугацаа тодорхойлох гэж ЭХО-д харуулна, жирэмсний 3-р 3-н сард мөн байрлалыг нь болон хүйсийг нь тогтоох гэж ЭХО-д харуулна. Шинжилгээ 30-32 долоо хоногт үрийн зүрхний шалгана , түүнчлэн 30-аас дээш насны эмэгтэй болох Дауны синдромоос сэргийлэх гэнийн долд эх бүр жирэмсний эхэн үедээ яаралтай эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд эмэгтэйд түүний жирэмсний 9-н сарын турш яахыг нь сайн зааж өгөх ёстой. |