Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

???

Уншсан 736 vote 0 2009.09.01 19:45:10

Хүн бүхэнд хувийн амьдралд нь нэг саад бэрхшээл заавал байх юмаа. Энэ удаад би дотроо онгойтол зовлонгоо бичмээр санагдлаа. Найз нөхөд ээж аавдаа хэлж болохгүй юм, бас муу ч сайн ч нэр төрөө бодоод. Би нөхрөөсөө салах гээд сууж байна. Яг бүрмөсөн шийдчихээгүй л байна л даа. Гэхдээ салаад тусдаа баймаар санагдаад байна. Бид хоёр одоо 28-тай, 2 хүүхдийн эцэг эх, анх үерхнээс хойш нэг гэрт ороод 8 жил болж байна. Эхлээд би нөхрийнхөө сайн талуудыг хэлье л дээ. Гэр бүлдээ халамжтай, үр хүүхдэдээ их анхаарал тавина. Юм л олдвол бид гуравт л гэнэ. Ийш тийшээ явбал санаж үхнэ. Гэрээ ингэж тохижуулна, тэгэж хийнэ, хүүхдээ том болохоор нь ингэнэ тэгэнэ, дахиад хоёр хүүхэдтэй болно гээд. Хааяа гэр орноо цэвэрлэчихнэ,хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг угаачихна, хоолоо байнга хийнэ /өөрөө хоол хийх их дуртай л даа/. Намайг их хайрлана, байнга тэвэрч үнсэнэ, илнэ таална. Хаа очиж бид 2 сексийн тал дээр ямар ч асуудалгүй. Харин манай нөхөр харын өвчтэй. Өөрөө бол хүссэн үедээ шоудна гадуур гарна явна хононо, би юу ч гэхгүй. Өглөө орж ирэхэд нь хаачаад ирэв гэхээр тэрнийд эднийд хоносон гэнэ. Найзуудыг нь бүгдийг нь ар гэртэй нь мэддэг болохоор шалгахад үнэн л байна. Хаа очиж харин хүүхэн шуухантай орооцолдохгүй юмаа. Харин намайг ганц найзынхаа төрсөн өдөрт очоод зүгээр л хоол идчээд ирье гэхэд л бөөн хэрүүл зодоон хийнэ. Тэгэж явмаар байгаа юм бол надаас салаад яв гэнэ. Би ямар нэг байдлаар нөхрөө араар нь тавьж өөр хүн амьтантай уулзаж муулзаж гүйсэн ядаж ганц л тохиолдол байсан бол яая гэхэв. Ингэж хардах нь үндэслэлтэй гэхсэн.Гэтэл хамгийн инээдтэй нь надад үнэндээ тэгэж илүү харж билүү долоож явах хүсэл ч алга, шалтаг ч алга. Би өөрийгөө тийм супер биш ч гэсэн сайн эхнэр л гэж боддог. Өдий хүртэл би нөхрөө юугаар ч дутааж байгаагүй /мөнгө, хувцас, хоол унд, үр хүүхэд, халамж хайр, бүр сексээр ч гэсэн/. Анх суусан цагаас хойш голдуу би л мөнгө олдог байсан. Би бусад хүүхнүүд шиг нөхрөөсөө ийм тийм юм авч өг гэж нэхэж, орой бүр биш юмаа гэхэд 2 долоо хоногт нэг удаа ажлаасаа оройтоод найз нөхөдтэйгээ гадуур гардаг ч үгүй. Надад 2-3 сард эсвэл бүр 6 сард ганц удаа л үнэхээр гадуур гарах шалтаг гарч ирнэ. Найз маань гадаадад сургуульд явна гаргаж өгөх ч юмуу, дотны 4-хөн найзын маань хэн нэгний төрсөн өдөр болох ч юмуу, эсвэл ёолк болох ч юмуу. Тэгэхэд л намайг гаргахгүй гэнэ дээ. Хаашаа юм бэ, дүүрчихсэн завхай хүүхэн авч суучаад үнэхээр зовж байгаа амьтан юмуу хаашаа юм. Бас хоёрдугаар муу тал нь аймаар уур хилэнтэй. Бүр аймшигтай. Хэрвээ ганц л юм сэтгэлд нь таалагдахгүй бол барьж авч зодох нь энүүхэнд. Жишээ нь хоолоо идэцгээх гээд зүв зүгээр сууж байснаа нэг юм сэтгэлд нь хүрэхгүй бол халбагаа шидээд л орилоод босоод ирнэ. Хоёр хүүхэд маань бүлтэгнээд л би яахаа мэдэхгүй болчихно. Тэгээд л аймаар чангаар муухай муухай орилж хашгирч хүн загнаад л, хүүхдүүдээ цохиж аваад л, уйлуулаад л. Одоо манай хоёр хүүхэд бүүр аймхай нүдээ цавчлаад байдаг болчихсон байна лээ. Тэгчихээд өөрөө тийм аймшигтай ааш гаргаж хүүхдүүдийнхээ нүдэнд мангас шиг харагдаж байгаагаа ойлгодоггүй юмуу хаашаа юм, чанга орилохоор 2 нялх амьтан айгаад миний ардуур орчихсон чинь, чи энэ 2 хүүхдийг ийм болгож өөрийнхөө талд оруулж хүмүүжүүлсэн байна ч гэх шиг. Би энэ хоёр занг нь үнэхээр тэвчиж чадахгүй байна. Энэ харын өвчнөөс нь болж би ямар ч найз нөхөдгүй, амьдралын баяр баясгалангүй болчихоод байна. Орой ажлаа тараад 5 минут ч оройтож болохгүй. 6 цагаас 5-хан минут л өнгөрөхөд чи одоо болтол ажлаасаа гараагүй байгаа юмуу гээд л залгаад эхэлнэ. Дэлгүүр орох, ийш тийшээ юм хөөцөлдөөд явах зэрэгт байнга утасдаж шалгана хаана яг хэнтэй юу хийж явна гэж. Хааяа манай ажлын хүүхнүүд хамт нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэе, эсвэл ажлаараа салхинд гаръя, урлагийн үзлэг энээ тэрээ гээд нэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болдог доо. Би бол ёстой тийм юманд явнаа гонжийн жоо. Манай нөхөр яг л явуулж харагдаач. Би зөвхөн өглөө 9 цагт ажилдаа очоод орой 6 цагт ирсэн байх ёстой. Өөр хаашаа ч хэзээ ч явж болохгүй. Их ховор тохиолдолд хагас юмуу бүтэн сайнд ажил дээрээс очоод бичиг баримт авах тохиолдол гарвал ёстой нүд нь орой дээрээ гарна. Чи яахаараа амралтын өдөр ажил дээрээ очих ёстой юм бэ яг яах гэж байгаан, хэнтэй яах гэж байгаан гээд л эрүү шүүлт тулгаж эхэлнэ дээ. Бас гай болж ямар нэгэн эрэгтэй хүн миний утас руу залгачихвал ёстой гай. Тийм болохоор тийм тохиолдол аль болох гаргахгүй байсан нь дээр. Би эрэгтэй хүнд нэрийн хуудсаа өгдөггүй, ажлын шаардлагаар эрэгтэй хүнтэй уулзах болвол эмэгтэй хүнтэй уулзсан болгож хэлдэг /Жишээ нь, материал өгөх гээд ямар нэг газар очиход хүлээн авч шалгадаг байцаагч нь эрэгтэй хүн байвал, орой нь нөхрийгөө асуухаар нь эмэгтэй хүн болгож хэлдэг. Энэ бол наад захын жишээ шүү/ Миний бүх утас месеж бүх юмыг шалгана. Одоо намайг яхуу хаягаа өг, мэйлийг чинь шалгах дутуу байгаа гээд л байгаа. Би шалгаа шалга гэдэг юм. Хамгийн солиотой тэгээд бүр салах дээрээ тултлаа дургүй хүргээд байгаа юм бол, тэр энэ бүхнийгээ тайлбарлахдаа “Чи бол яаж ч магадгүй, би өдий зэрэгтэй хянаж цагдаж байж чамайг ингэж өдий зэрэгтэй явуулж байна, тэгээгүй байсан бол чи өдийд банзал болчихсон байгаа, энэ хоёр хүүхдийг хорлочихсон байгаа” гээд байдаг гээч. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Сүүлдээ бүр эрүүл эсэхэд нь эргэлзэх болсон. Би тэгээд өөрт нь энэ хардалтын зовлонг нь мэдрүүлье гэж бодоод өөрийг нь хардахаар “Чи солиотой юмуу, наад мэдрэлийн гажигаа үзүүл мүзүүл” гэнэ. Тэгээд л өөрөө бол хүссэн бүх юмандаа явна, заримдаа хонуутаар. Ёолк моолк, үсний найр, хурим, цолны найр, бүх найзуудынхаа төрсөн өдөр, загасчлах, салхинд гарах, бүр зүгээр л уух гэх мэтээр долоо хоногт 2 эсвэл 1 удаа заавал явна. Намайг уурлахаар худлаа инээж ханиаж байгаад эвтэйхэн аргалаад л гараад явчихна. Би ийм л хүнээс салдаг юм билүү гэж бодоод сууж байна. Хамгийн сүүлийн хэрүүл дээр манай хүний хэлсэн үгийг жишээ болгоод хэлэхэд “Чи хүний төрсөн өдөрт очиж яаг яах гэж байгаан, тэр хоолыг чинь 30 минутанд иддэг юм за юу, чи тэрнээс удаан юугаа хийх гээд байгаан, надаас салж байж л найзынхаа төрсөн өдөрт яваарай” гэх мэт.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2168598/70c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366865
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
6861 huuhnuudee asuuh yum bna aa [7] bovka 2009-09-02 1120
6860 hi eejuudee orchuulaad bas heleed ogooch [4] turka0921 2009-09-02 1001
6859 busguichuudee asuuh yum bn [8] Мишээл 2009-09-02 786
6858 hi all [2] Namiko 2009-09-02 641
6857 28-ААС ДЭЭШ НАСТАЙ БОЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-02 919
6856 эгчдээ хариулж өгч туслана уу [6] jiji 2009-09-02 726
6855 hi khurungiin batalgaag so goor yu gedeg yum be [3] namuund 2009-09-02 504
6854 medej bval helj uguuch [2] bambarmaa 2009-09-02 924
6853 hariulj ogooch [8] janet 2009-09-02 916
6852 huuhed avaj yavah hun bainuu? {mgl-ruu?} nuudel 2009-09-02 610
6851 meddeg ni helj ogch tuslaach [5] Laterne 2009-09-02 1547
6850 nadad yaraltai tuslaach [4] m6r6t6 2009-09-02 1245
6849 zowlooch busguichuudee [3] baby girl 2009-09-02 882
6848 eejvvde [3] lg123 2009-09-01 1112
6847 g mobile [3] lg123 2009-09-01 629
6846 sunyeon_d [3] ulziikhuu 2009-09-01 618
6845 meddeg hvn bwal todorhoi helj ugch tus bolooch [2] odki 2009-09-01 875
6844 huuhnuudees asuuya [3] bovka 2009-09-01 719
6843 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 734
6842 <<<АМЬДРАЛДАА БУРУУ СОНГОЛТ ХИЙВЭЛ ИЙМ ЭМГЭНЭЛ.....>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 1017
» ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 736
6840 <<<<ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХҮССЭН ...>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 837
6839 hi elgemsuu egchees [3] g gv i 2009-09-01 984
6838 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 758
6837 Саналаа хуваалцъя [3] eruulmend 2009-09-01 757
6836 Solongos daxi Mongoliin Elchin saidiin yamnii xayagiig solongosoor bichij ogooch [1] 몬골_한국 2009-09-01 1277
6835 elgemsvvgees [3] mon9 2009-09-01 636
6834 eejuudee helj ogooch [2] bovka 2009-09-01 806
6833 hi busguichuudee yahuu? [1] girls_mgl 2009-09-01 723
6832 <<ЭНЭ ЭРЧҮҮДИЙН ӨМНӨ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 578
6831 Mongolruu egchdee urilga yvuulj avchirex gesen yumaa zovloj tuslaach [6] 몬골_한국 2009-09-01 777
6830 <<МОНГОЛЧУУД ГАДААДАД АМЬДРАХАД ХҮНД БОЛЛОО>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 757
6829 mgl-s eejiigee avchirmaar bna [1] bexel 2009-09-01 564
6828 medeh hvn bnuu [2] chaba 2009-09-01 740
6827 ulziikhuud [1] sunyeon 2009-09-01 618
6826 busguichuudee yaraltai helj ogooch [2] jargaa 82 2009-09-01 738
6825 elgemsuugees ??? [1] giordani 2009-09-01 578
6824 bvsgvichvvdeesee asuuya [5] gadaa goe bn 2009-09-01 788
6823 sain bain uu? [2] magic88 2009-08-31 828
6822 elgemsuu tanaas asuuy [2] apple2009 2009-08-31 786
6821 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [1] ,mgl 2009-08-31 726
6820 yag odoo avay [3] orangefanta 2009-08-31 872
6819 sangbong myeonmok dund oedliin ajil haij bn [1] smeetboh 2009-08-31 641
6818 asuuh zuil bnaa [2] giordani 2009-08-31 693
6817 Tsagaan mah [2] bondooj 2009-08-31 1238
배너신청
자생병원

배너신청