Доллар дурлал хоёрт живсэн
 энэ амьдралдаа
би дэндүү хайртай
Амьдралыг чи архи гэж уувал
Амьдрал чамайг тамхи шиг татна
Хайрыг чи хог гэж хаявал
Хорвоо чамайг шороо шиг цацна


 


 
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм