jasen
Бичлэгийн тоо 4,494

GADAAD EKHNER BOLOKH MONGOL EMEGTEICHUUDED

Уншсан 1886 vote 0 2009.08.27 19:07:00

МУГЖ Д.Хоролсүрэн: Охин маань Вьетнам Герман хоёрыг дамнасан том мафийнхны гарт амиа алдсан

Гадаад эхнэр болох Монгол эмэгтэйчүүдэд зориулсан сануулга

-Уучлаарай. Нэг охин тань Герман хүнтэй сууж байгаад харамсалтайгаар өнгөрсөн гэдэг. Хууль шүүх нь ямар янзтай шийд гаргасан бэ?

-Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй гэдэг. Сайхан охиноо харамсалтайгаар алдсан. Одоо тэгээд босоод ирэх биш дээ. Амьдралд зовлон жаргал хосолж явдаг гэж босоод л сэтгэлээ чангалж сууна. Аль болох мартахыг хичээж өөр юманд л сатаарч явдаг даа. Үнэхээр аймшигтай юм болсон, миний тавилан л юм байлгүй. 2004 оноос хойш л хөөцөлдсөн. Тэндхийн хууль цагдаагийн байгууллага ямар ч дорвитой ажил хийхгүй л байгаа.

-Талийгаач Германд сургуль төгссөн үү? Ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

-Тийм ээ. Бас эмч байсан. Л.Гүндалай гишүүнтэй нэг үеийн оюутан. Германы анагаахын сургуулийг онц төгсч, тэндээ хувийн эмнэлэг байгуулан маш амжилттай ажиллаж байсан юм. Орлого . ашиг ч сайтай, сайн л явсан даа. Герман хүнтэй гэр бүл болсон ч харамсалтай нь тэр хөдөлмөрлөж олсон мөнгөнд нь шунаад миний охиныг Вьетнамд аваачаад далайд живүүлчихсэн юм. Одоо энэ хэргийг сөхөхөөр маш бүрхэг. Өнгөрсөн 5 жилд энэ хэрэг дээр олигтой ажиллаагүй. Германы хууль цагдаагийнхан Вьетнамд очоод тухайн газар нь үзлэг шинжилгээ хийх эрх байхгүй, Вьетнамчууд герман хүнийг барьж аваад яагаад эхнэр чинь ийм болчихов гэж шүүх эрх байдаггүй гэсээр өдий хүрлээ.

-Хүүхэдтэй биз дээ. Одоо тэдэнтэй хэр харилцаатай вэ?

-Ямар ч харилцаагүй. Хуулийн байгууллагад хандсан болохоор намайг шалгууллаа, охиныхоо мөнгийг авах гэж энэ муу хөөцөлдөж байна гэж дургүйцдэг байх. Би нэгч төгрөг аваагүй. Миний охины дансанд маш их мөнгө байдаг гэсэн. Зургаан банкинд амь насны даатгал хийлгэсэн байсан гэдэг. Монгол хүнд тийм санаа байхгүй ш дээ. Зүгээр л өөрөөр нь гарын үсэг зуруулаад л дараа нь ална гэсэн төлөвлөгөөтэй байсан шиг байгаа юм. Ганц хүүтэй, монгол хэл ч бараг мэдэхгүй, харилцахад хэцүү дээ муу хүү минь. Бид нааш нь авна гэвэл тэр хүн бас яах ч юм билээ гэж айдаг.

-Анх хүргэн болоход нь танай гэр бүл хэрхэн хүлээж авсан бэ? Монголд ирж байсан уу?

-Ирж байсан. Гэхдээ сүүлд л дээ. Хурим энэ тэр хийлээ гэж бидэнд мэдэгдээ ч үгүй, нэг л өдөр хуримаа хийсэн гээд баахан зураг Германаас явуулсан байсан. Тэгээд охиныг минь биднээс хол байлгаж 7 жил хамт амьдарчихаад тийм юм хийсэн. Би ер нь эвгүй хүн гэж мэдэрсэн. Охиндоо ч энэ талаар хэлж байсан. Тэгэхэд охин минь өмөөрөөд л байсан юм. Өөрт нь их сайн дүр эсгэдэг байсан болохоор тэр байх л даа. Ээ дээ, эх хүнд зөн совин гэж байдаг юм шүү. Миний найзууд ч одоо “Чи тэр хүнийг хаяа муутай гэдгийг яасан айхтар мэдэрч байсан юм бэ” гэдэг. Даанч муу охин минь хэтэрхий сэжиггүй явсан юм.

-Тэд насны зөрүү ихтэй юу? Тэр хүний талаар өөр мэдээлэл байдаг уу?

-10-аад насны зөрүүтэй. Өмнө нь тэр вьетнам хүүхэнтэй сууж байгаад салсан байдаг юм. Вьетнам Герман хоёрын хооронд аймаар том мафи байдаг гэсэн. Би түүнийг тэр мафи энэ тэртэй холбоотой л байх гэж харддаг юм. Германы хууль бол маш муухай хууль юм билээ. Хань ижил нь өнгөрөхөд эцэг эхэд нь огт хамаагүй, зөвхөн гэр бүлийн хүн нь л бүх өв хөрөнгийг нь хариуцаж үлддэг юм байна. Тийм учраас Германд гэр бүлийн хүнээ алах тохиолдол их гардаг гэнэ. Германы хуулийхантай хувьчлаад уулзахаар “Энэ бол манайхны хийдэг л ажил, ер нь манайхан нэгнээсээ уйдахаараа Тайланд, Вьетнамд аваачаад далайд хийчихдэг л байхгүй юу. Манай энэ хуулийн цоорхойг өөрчлөхгүйгээр германчууд нэгнээ хөнөөх асуудал мөд салахгүй. Та хөөцөлдөөд одоо юу ч олж долоохгүй” гэх утгатай юм хэлсэн. Тиймээс эгч нь одоо хэргийг үнэн мөнөөр нь илчилж өгөөсэй гэж л залбирч суудаг болсон.

-Таныг саяхан удган модонд мөргөхөөр явлаа гэхэд их шүтлэгтэй хүн юм байна гэж бодож байлаа?

-Би чинь тийшээ очоод бусад үр хүүхдээ даатгасан ч үгүй. Ганцхан тэр муухай хүний хийсэн үйлдлийг илчилж өгөөч гэж л гуйлаа шүү дээ. Манай талаас хууль зүйн яам нэг бичиг явуулсан, тэгээд л байж байна.

-Танайхыг хотоос гадагшаа хувийн аж ахуйтай гэдэг байсан. Тэтгэвэртээ гараад харин хийх ажилтай, театр бараадаж гүйхгүй амар байв уу?

-Тийм ээ. Шууд тэтгэвэртээ суувал ч бас л эвгүй байх даа. Би чинь өөртөө ажлын байр бий болгочихсон байлаа. Улсын төв музейн дэргэд “Гүнж-Эрдэнэ” гэдэг нэртэй анхны хувийн чуулга байгуулаад нэг хүнээс 5 доллар авч тоглож байлаа шүү дээ. Тэгээд хажуугаар нь Төв аймгийн Эрдэнэ сумын хуучин клубыг авч засч янзлаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэдэн хонь мал цуглуулаад жижигхэн аж ахуйтай, өдрийн амрагчид авна, тэр бүхнээ зохицуулах гээд хөгшин бид хоёр хэрдээ таарсан л ажилтай байлаа. БЗД-т байдаг Жанчин клуб, манай Эрдэнэ сумын клуб хоёр Монгол улсын хамгийн анхны тэргүүний клуб болж байсан гэдэг. Би тэр соёлын том өвийг авч үлдсэндээ баярладаг. Клубээ нээхдээ бэсрэг наадам хийж байлаа. Тэгэхэд их сонин юм болсон. Казах хүний уясан морь түрүүлчихсэн чинь манай сумынхан “Хэзээ халхын наадамд казах хүний морь түрүүлж байлаа. Казах Хоролсүрэнгийн наадамд казахын морь түрүүллээ гээд их үг хаяж байж билээ. Тэр клубээс сайн дуулдаг хүүхдүүд гарч байгаа. Заримыг нь СУИС-д оруулсан. Хөгшнийгөө өнгөрснөөс хойш ганцаардаад юм хийх сэтгэлгүй болчихдог юм байна. Хоёулаа байхдаа бондогонолдоод хэрэндээ л хөөрхөн ажилладаг байсан. Гэтэл одоо ханьгүйгээд өнчирчихдөг юм байна. Одоо юу ч хийсэн сонирхолгүй, тэгээд ч хүүхдүүд та ингэж өөрийгөө зовоогоод яах юм бэ, ядрахын нэмэр гэх юм. Бие ч жаахан тиймхэн боллоо. Манай дүү нар л одоо тэр аж ахуйг маань харж хямгадаж байгаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2148354/050/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1344 ber guisan ni hoshin shog maralmaa&MARALMAA 2009-08-31 2017
1343 javhlan-eejiin chanasan tsai maralmaa&MARALMAA 2009-08-31 2214
1342 hoshin shog maralmaa&MARALMAA 2009-08-30 1333
1341 Outlaw - Nulimsandaa bi hairtai bas goe duu bna [1] Дүрсгүй жаал 2009-08-30 7086
1340 Outlaw - Zurhgui dagaad duulaarai goe duu shuu [2] Дүрсгүй жаал 2009-08-30 2085
1339 Х.Цагаанбаатарын аврагын төлөөх барилдаан [шууд үзэхээр] [1] daruuhan01 2009-08-29 2350
1338 Тушаал_Монголын Уран Сайхны Шинэ Кино [2] Дэрмээ 2009-08-29 1816
1337 Д. Нямхүү тэмцээнээ өндөрлөв lollipop976 2009-08-29 1362
1336 Б.Соронзонболд, Ц.Сумъяабэйс нарын бөхчүүдээс сэргээш илэрчээ lollipop976 2009-08-29 1350
1335 МАШ АЙМШИГТАЙ ТҮҮХ <Unit 731> єндєр настан, насанд хvрээгvй хvvхэд, мєн бие ба сэтгэц султай хvмvvс vзэхгvй байхыг зєвлєж байна. file [7] tengis001 2009-08-28 3728
1334 game. anuya 2009-08-28 1284
1333 egshiglen feat bx 100% maralmaa&MARALMAA 2009-08-28 1257
1332 hairlah hvsel maralmaa&MARALMAA 2009-08-28 1411
1331 game. anuya 2009-08-28 1655
1330 999999999 ...999999999 ... 2009-08-28 1111
1329 999999999 ...999999999 ... 2009-08-28 1009
1328 humuusee surer 2009-08-27 1081
» GADAAD EKHNER BOLOKH MONGOL EMEGTEICHUUDED uujuu 2009-08-27 1886
1326 busguichuuded [1] uujuu 2009-08-27 1736
1325 Х.Цагаанбаатар Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо [4] soracsan 2009-08-27 1560
1324 billiard game. [1] anuya 2009-08-27 2109
1323 funny game. [1] anuya 2009-08-27 1646
1322 Монголын бүх Ээжүүддээ [1] Эрхэт 2009-08-27 1309
1321 ӨМНӨД СОЛОНГОСЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ "НАРУ" [1] nenu 2009-08-26 1718
1320 Bold - 18 nas [1] **bluesky** 2009-08-26 1338
1319 Bold Ft Quiza - Nud chin hair haruulna [1] **bluesky** 2009-08-26 1763
1318 Bold - Hervee /Neelt/ [1] **bluesky** 2009-08-26 1631
1317 G-DRAGON - Heartbreaker [1] MUZZ 2009-08-25 1437
1316 saak [1] maralmaa&MARALMAA 2009-08-25 1217
1315 Ємнєд Африкийн тамирчин Кастер Семеня эрэгтэй хvн vv? [1] ss_sniper 2009-08-25 1591
1314 hoshin shog [1] maralmaa&MARALMAA 2009-08-25 1401
1313 buruu ergelt kinonii duu [1] maralmaa&MARALMAA 2009-08-25 2800
1312 hadam eej hoshin shog [1] maralmaa&MARALMAA 2009-08-24 1753
1311 iim negen durlal kinonii duu [1] maralmaa&MARALMAA 2009-08-24 2007
1310 ~~~화장을 고치고-왁스(Wax)~~~~ [2] .Sarnai. 2009-08-23 2035
1309 Brown Eyed Girls [1] Эрхэт 2009-08-22 1594
1308 МАЙКЛ ЖЭКСОНЫ КИНОНЫ ТАСАЛБАР 9 ДҮГЭЭР САРААС ЗАРАГДАЖ ЭХЭЛНЭ [1] Monh-monh 2009-08-22 1471
1307 G-Dragon [1] Эрхэт 2009-08-22 1398
1306 ogloo shig eh oron [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 1767
1305 kiwi-love love love [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 1499
1304 mongol ulsiin turiin duulal [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 1804
1303 super micheal jekson [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 1385
1302 altan urag-dabalgaa ijii mongol [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 5385
1301 michael jakson-thriller live [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 1198
1300 aimshig [1] maralmaa&MARALMAA 2009-08-22 2263
배너신청
자생병원

배너신청