Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Цаг ашиглалтаа єєрчил
• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин тvvнийхээ оронд арай єєр зvйлсийг хийгээд vз.
• Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггvй зvйлс боддог гэвэл буруутахгvй л болов уу. Гэтэл тvvний оронд орой болгон тухайн єдрєє юу хийж бvтээснээ бодож дvгнэж бай.
Инээмсэглэл
• Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн єдрvvдэд нэг анзаараад vз. Бас єдєрт хэр их инээж байгаагаа анзаар.
• Аль болох их инээж, бусадтай хамт их хєгжилдєхийг хичээ. Эсвэл та байнга олон хvмvvсийн дунд байж, єєртєє цаг завыг бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, єєртєє их цагийг зарцуулах хэрэгтэй.
Амьдралын хэв маяг
• Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та vнэтэй машин унаж, vнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та єєрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хvндэтгэл хvлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зvйлрvvгээ татагдах, тvvнийхээ тєлєє зvтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хvмvvсийн юу бодож байгааг vл хайхран зєвхєн єєрийнхєє тєлєє амьдрах болно.
• Єєрийнхєє хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар vед таны сэтгэл хєдєлдєг вэ? Та ямар vед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зєвхєн тvvнийхээ тєлєє амьдраад vз.
Зєн совин
• Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зvvд зvvдэлдэг vv? Тэгвэл та дараагийн хэдэн сар зєн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод vз. Тvvний дагуу амьдралаа явуулаад vз.
• Vvнийг ашиглаад хєгжилдєєд ав. Твгээр орой ямар кино гарахыг таагаад vз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та єєрийн зєв совингоо хєгжvvлж болно шvv дээ.
Амьдралаа шинэчлэх
Аливаа шинэ зvйлийг эхлэхэд хуучин зvйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зvйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?
• Таны эргэн тойронд ямар зvйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зvйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зvйлсийг єєрєєсєє холдуул.
• Харин хассан зvйлсийнхээ оронд шинэ зvйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа єєрчилж чадна.
Тархиндаа цэцэрлэг байгуул
Хvн ямар нэг зvйлийг бодох нь тархинд яг vр суулгаж байгаатай адил байдаг. Хvний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн vг. Бид сайхан зvйлсийг бодох тусам цэцэрлэг єнгє єнгийн цэцэгсээр дvvрэн байх болно.
• Та єєрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга.
Та юу бодож байсан юм бол?
Єдєрт хvний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сєрєг байдаг бол?
• Аль болох сєрєг бодлуудыг єєрєєсєє авч хая. Сєрєг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол vйлдлийг бий болгодог, vйлдэл vр дvнг бий болгодог.
Єнгєрсєн муу туршлагуудаа март
Єнгєрсєн зvйлсийг єнгєрсєн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зvйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгvй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний vйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс єнгєрсєн зvйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.
Сэтгэлээ илчилж сурах
• Єєрийн талархаж явдаг хvмvvстээ боломж олдох бvрт талархал илэрхийл. Єдєр бvр хvмvvст хэлж байх vгсийн жагсаалтаа гаргах хэрэгтэй.
• Єдєр бvрийг баярлаж єнгєрvvл. Гэхдээ байнга цэнгэх биш, харин сэтгэлээрээ баярлаж байх хэрэгтэй