Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал болгоё.
2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх том дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үед хэзээ ч бүү цагруу харж байгаарай.
3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба тантай яриа өрнүүлж буй хүн тантай илэн далангүй яриаг өрнүүлж чадахгүй л болов уу.
4. Хэн нэгэнруу харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ л гэсэн үг. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илэх аваас та тэднийг шүүж байна гэж бодох болно.
5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ. Битгий нүдээ онийлго.
6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.
7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер сонирхохгүй байна гэсэн дохиог илгээх болно. Заримдаа энэ нь бүр дээрэлхүү занг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй аж.
8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг аж. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.
9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.
10. Өөрт тань таалагддаг хүнийхээ эсрэг талруу налах. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ.
11. Ярьж байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр хэрвээ хүнтэй ярьж байгаа бол бүхэл биеэ, мөн нүүрээ тухайн хүнрүүгээ харуулах хэрэгтэй юм. Тэгэхээр тухайн ярьж байгаа хүнийхээ яриаг үнэхээр сонирхож байгаагаа илэрхийлмээр байвал түүнлүү эгц хар.
12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна. Тэгэхээр байнга гараа 2 талдаа байлгаж, нээлттэй байх хэрэгтэй.
13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэх хэрэгтэй.
14. Толгойгоороо оролдох. Хүн ихэнхдээ эргэлзсэн, тодорхойгүй байх үедээ толгойгоо оролддог. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо оролддог юм. Тэгэхээр гараа толгойноосоо аль болох хол байлгахыг хичээгээрэй.
15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь “ Би үнэхээр тавгүй” байна гэдгийг илтгэнэ.
16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, түгшүүртэй байдлыг илтгэх том тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.
17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх авч явдаг юм. Тэгэхээр мөрөө цэх байлга. Та итгэлтэй харагдах болно.
18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд гараа 2 талдаа байлгах хэрэгтэй шүү.
19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард хүнтэй яриа хийж байгаа бол гараа ширээндээр тавиад нээлттэй байлгах хэрэгтэй. 
20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Аймар айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л орхичих. Зүгээр л тайвшир.
21. Сандалныхаа ирмэгдээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг юм. Тэгэхээр аль болох биеэ чөлөөтэй байлгаж, хойшоо бага зэрэг налж суу.
22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг юм. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.
23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2138963/456/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366662
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
6726 eejuudeeee [3] magic88 2009-08-27 1055
6725 medeh hyn b uu [3] neemon 2009-08-27 958
6724 경기도 광주시-d emegtei naiztai bolmoor bna. 01028126236 [1] ouynsuvd 2009-08-27 984
6723 eej naraa orchuulj ogooch gedesnii yazraliin tos [3] xmen 2009-08-27 1005
6722 huuhnuudee jorlon [2] mishil 2009-08-27 1501
6721 <<ЧИН СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦАХ УУ>>>> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-26 1657
6720 busguichuudee zuwluuch [2] uuchil 2009-08-26 1000
6719 helj ogch tuslaach [3] giordani 2009-08-26 1127
6718 orchuulaad ogooch [1] giordani 2009-08-26 775
6717 so-goor yu gedeg we... [2] zippo82 2009-08-26 882
6716 tubshin odki elgemsuu nart [2] huuuuue 2009-08-26 612
6715 asuult ??? [5] booby 2009-08-26 1207
6714 eejuudees ??? [2] giordani 2009-08-26 1011
6713 yaagaadhanaas.......................asuuyaaa [7] g gv i 2009-08-26 1292
6712 asuuh zvil bna tuslaach [3] anar od 2009-08-26 1236
6711 ??? bnaa [2] j and s 2009-08-26 1159
6710 hi torson eejuudees [7] g gv i 2009-08-26 1231
6709 eejvvdee asuuy yah we [3] dior_875 2009-08-26 1160
6708 ASUULT??????????????? [2] g gv i 2009-08-26 1062
6707 baruun gar ........??? [4] marujin 2009-08-26 1444
6706 <<<БҮСГҮЙ ХҮН АХ ХҮНТЭЙ СУУВАЛ ЖАРГАДАГ ГЭЖ ҮҮ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-26 1081
6705 Hi yaraltai hariulj tuslaach eej naraa [4] einj 2009-08-26 1166
6704 <<БИ АМЬДРАЛАА ШИНЭЭР ЭХЭЛМЭЭР БАЙНА>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-26 1115
6703 <<<ДУУЧИН БАЯСГАЛАН ЮУ БОЛОВ ЮУ ТОХИОЛДОВ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-26 1813
6702 Яаж аарц хийх [3] Маралгоо 2009-08-26 23114
6701 hi [2] aaa_003 2009-08-26 898
6700 Emegtei xvn saixan xaragdax bytsxan nuuts,Nvvr budalt. [2] beschke_love 2009-08-26 17878
6699 zuvluj tuslaach emch egch naraa.... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-26 1108
» <<<<НАМАЙГ УУЧЛААРАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-25 1357
6697 shine99-d [3] mjrl 2009-08-25 1001
6696 daatgaltai bol torohod hymd uu [5] mjrl 2009-08-25 1154
6695 eejuudee asuuya [5] SHD 2009-08-25 1244
6694 eej boloh ohiduuddaaaaaaaaaaa [2] magic88 2009-08-25 1426
6693 eej boloh ohiduuddaaaaaaaaaaa [1] magic88 2009-08-25 1010
6692 asuuh yum bna [1] hurd123 2009-08-25 891
6691 eej boloh ohiduuddaaaaaaaaaaa magic88 2009-08-25 818
6690 eejuudee magic88 2009-08-25 931
6689 eejuudee magic88 2009-08-25 890
6688 eejuudeeee magic88 2009-08-25 824
6687 busguichuudee magic88 2009-08-25 1280
6686 busguichuudee magic88 2009-08-25 965
6685 maama_hi bb_111 2009-08-25 754
6684 busguichuudee magic88 2009-08-25 772
6683 batlamjiin talaar [1] duck duck 2009-08-25 806
6682 eejuudee ??? [5] j and s 2009-08-25 1077
배너신청
자생병원

배너신청