Moderator: mgl_300

Хүүхдийн найтаалт бүр нь ханиадны шинж тэмдэг биш юм. Найтаах үед хүүхдийн хамарт цугларсан элдэв хог новш, нусгай зэрэг нь гадагшилж цэвэрлэгдэж байгаа хэрэг.
Харин найтаахаас гадна хамар нь бөглөрч байвал өвчилсний шинж юм.
Нярай хүүхдийн хамар бөглөрөх нь маш аюултай. Учир нь хүүхэд хөхөө хөхөж чаддаггүй. Хөхөө хөхөж чадахгүй цадаагүй хүүхэд тайван бус болж уйлж эхэлнэ. Тэгэхээр хамгийн гол нь хамрыг нь цэвэрлэж онгойлгох хэрэгтэй. Ханиадтай хүүхдийг хооллохын өмнө хамрыг нь сайн цэвэрлэ. Дусаагуураар хамар цэвэрлэх шингэн дусааж хамрын нүхийг цэвэрлэнэ. Хэрэв хүүхдийн хамрын гүнд нус их байвал ингэж цэвэрлэж болохгүй. Хүүхэд нусаа нийж чаддаггүй тул энэ үед ардын уламжлалт аргыг хэрэглээд үзээрэй. Ингэхдээ хүүхдийн хоёр хамарт зуун настын шүүсийг ээлжлэн дусаавал дорхноо онгойдог.
Хүүхэд яагаад өвчлөмтгий болдог вэ!
Шээсэн дээрээ удаан хэвтдэг байсан хүүхдүүд бусдаас илүү өвчлөмтгий байдаг аж. Учир нь шээс биеэс гадагшилмагц хөрдөг. Ингээд хүйтэн шээс нь хүүхдийг дороос нь жигнэдэг. Хүүхэд нь өвчинд ороомтгой байх нь гол төлөв даарснаас болдог. Хүүхэд даарах нэг шалтгаан нь усанд удаан оруулах явдал юм. Гэрт хүйтэн болсон атал эцэг эх нь мэдрэхгүй усанд оруулснаас хүүхэд даардаг.
Байн байн даарч байсан хүүхэд өвчин ороомтгой сул биетэй болдог. Иймд гэр орноо дулаалж үр хүүхдээ дааруулах байх талаас нь сайтар бодолцоорой.