
Бичлэгийн тоо 4,494
Саяхан болж єнгєрсєн хєнгєн атлетикийн ДАШТ-д
єєрийн эх орон болох ЄАБНУ-ыг тєлєєлж, эмэгтэйчvvдийн тєрєлд єрсєлдєн,
тvрvv магнайг авсан тамирчин бvсгvй Кастер Семеня алтан медалиа гардан авахаас татгалзаад байжээ. Харин тус улсын Хєнгєн Атлетикийн Холбооны тэргvvн, ноён Леонард Чуне
нь тvvнийг шагнал гардуулах ёслолд оролцож, медалиа гардан авахыг удаан
ятгасны эцэст зєвшєєрvvлсэн гэнэ. Дэлхийн аварга - титмээ зvvж чадахаа
байх шахсан энэхvv таагvй явдлын шалтгаан нь Кастерийг 100% эмэгтэй хvн
гэдэгт эргэлзэж байгаа vзэгчдийн шvvмжлэл юм байна. Кастер Семеня нь
эмэгтэйчvvдийн 800 метрийн гvйлтийн тєрєлд алтан
медалийн болзол хангаж гардан аваад байгаа юм. Тэрээр ямартай ч
уралдаан эхлэхийн ємнє хvйс тодорхойлох шинжилгээнд хамрагдсан ажээ.
Харин шинжилгээний хариу гарахад Кастер Семеня-гийн биенээс эрэгтэй
хvний давамгайлсан ген илэрвэл алтан медалийг нь хураан авах юм байна.
Уг явдлын тайлал хэдэн долоо хоногийн дараах шинжилгээний хариунаас
илэрхий болох ажээ. Ямартай ч мэргэн vзэгч таны мэлмийд уг тамирчны
тэмцээний гvйцэтгэлийн vеийн гэрэл зургуудыг хvргэж байна.




huis todorhoiloh shinjilgeenii hariu garaad emegtei gedeg ni togtoogdchihsoon naizaa. bur bagaasaa eregtei huuhed shig bgaad holbombogoor holbombogoor hicheellej bsan yum bna lee. odoo baruunii hevleluud naad ohiniig chini *golden girl * gej herlesen shuu hehe. uul ni yag l eregtei hun shig yum bna lee