Moderator: mgl_300
-Бүсгүй танд л гэж хэлэхэд-
Myy хатаасан yc нь хэврэгшиж, хугарамтгай болдог. Өдөр бүр сэнсдээд байвал үс бур ч их сулрана. Хэрэв унтахын өмнө үсээ угаасан бол, хаттал нь хүлээгээрэй.
Нэг. Үсээ бэхжүүл
Толгойн арьсны иллэг нь цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Энэ нь үсний угт орж бэхжүүлдэг байна. Хүзүүний угаас эхэлж, тойруу хөдөлгөөнөөр хурууны үзүүрийн тусламжтай хөнгөн иллэг хийнэ.
Хоёр. Үсэндээ хэв маяг оруул
Үүнийг өөрсдөө ч хийж болно. Үсний үзүүрийг дээш цогнойлгохын тулд унтахдаа үсээ өргөж боо /гэхдээ хүчтэй татах хэрэггүй/. Үсэнд долгион оруулахад хоёр таллан гэзэг болгон сүлж. Энэ нь хими хийлгэн буржийлгахаас илүү хор нөлөө багатай.
Гурав. Торгомсог үс
Үр дүнг мэдэгдэхүйц болгохын тулд шөнө унтахдаа үсэндээ маск эсвэл тос түрх. Дэрээ бохирдохоос сэргийлж, үсээ жирийн, хүнсний уутаар орооно.
Дөрөв. Шөнийн цагийг ашигла
Шөнө хүний бие организм нь өдөр авсан хорт бодисоос /тамхины утаа, агаарын бохирдол гэх мэт/ ангижрах үйл ажиллагаа явуулдаг. Та энэ цаг мөчийг бүү алд. Шөнө унтахдаа эд эсийг шинэчлэх процессийг түргэсгэдэг антиоксидант бүхий тосыг нүүрний арьсандаа түрх. Энэ нь өдөр түрхсэнээс илүү үр дүнтэй байдаг аж.
Тав. Хавангаас сэргийл
Эвгүй унтах, буруу дэр сонгосноос ч юм уу, өглөө сэрэхэд зовхины орчим сэлхрэх, хавагнах нь бий. Үүнээс сэргийлэхийн тулд унтахын өмнө нүдний орчим хэсэгт дрож /гурил эсгэгч/-ийн найрлагатай тос түрх. Энэ нь судасны ханыг бэхжүүлж, илүүдэл усыг /хаван/ гаргадаг давуу талтай. Мөн унтахын өмнө давсархаг хүнс хэрэглэхээс зайлсхий.
Зургаа. Дэрээ зөв сонго
Жирийн сатин материалтай дэр үрчлээнээс сэргийлнэ. Учир нь гөлгөр гадаргуутай тул нүүрний арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болно. Хэрэв батга гарамтгай, тослог арьстай бол хөвөн даавуун материалтай дэр тохиромжтой. Энэ нь хөлсийг сайн шингээж, тослог булчирхайг ялгаруулдаг онцлогтой.