Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Секс дагина болох 20 арга

 


1. Унтахынхаа өмнө
хайртдаа хамгийн энгийн секстэй холбоогүй байсан ч хамаагүй ганц нэгхэн үгсийг ердийнхөөсөө арай нам өнгөөр хэлээрэй. Нөлөөллийг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг амьсгал давхцуулсан ч болно. Энэ бяцхан заль анхаарлыг нь тань руу ямар ч байсан татна гэдэгт бүрэн итгэж болно. Энэ үед телевизороор залуу аваргууд үзүүр түрүү булаалдаж байсан ч гэсэн шүү...

2. Халуун ус, шүршүүрт орсныхоо дараа унтлагын хувцас өмсөж огтхон ч болохгүй. Халаатаа хайнгадуу өмсөхдөө (биеэ арчилгүй, усан дуслууд аальгүйхэн гялалзаж байх нь чухал) бин битүү болтол нь хумилгүй, алхаан дунд тань биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүд ил гарч байхыг тооцох хэрэгтэй. Тэр хэсгүүд хичнээн "танил" байсан ч гэсэн эрчүүл нууцаар ширтэхдээ ихэд дуртай байдаг юм. өдөржингөө ажиллаад ядарсан нөхдүүд хүртэл шүү.

3. "Үдшийн" алхаагаа өөрчлөх. Алхаа тань чөлөөтэй, хөнгөн байх төдийгүй биеэ суллаад хөлөө хоер тийш нь "хаял". Мөн загвар өмсөгчдийн хөлийнхөө тавгийг яг эгц урдаа тавьдаг алхаанаас суралцахад гэмгүй шүү. Ингэхдээ биеэ цэх байлгах нь цээжийг тань улам л өргөж өгнө гэдгийг бүү мартаарай.

4. Шинэхэн хөлсний хөнгөхөн аялгуу сексийн тоглоомд тун ч нөлөөтэй байдаг юм. Энэ нь шөнийн турш хүнд хүчир биеийн хүчний ажил хий гэсэн үг огтхон ч биш шүү. Гэхдээ өөрийнхөө эрийг хивсэн дээр жаахан нялуурахад урин дуудах бол аятайхан л хэрэг. Эсвэл цаадах чинь залхуу, "хүнд бөгс"-тэй юм уу. Тэгвэл зүгээр л орон доогуураа хаясан товчоо эрж байгаа дүр эсгэ. Хонгоо дээшлүүлэн намбалзах таны биеийг хараад мань нөхөр төрөлхийн лазангаа тас мартана.

5. Өөртөө хөөрхөн хоч бодож ол. "Хонгороо", "муужгай", "хөөлхөнөө" гэх мэт. Эрчүүл түүнийг чинь мэдэх албагүй. Өөртөө л ингэж өхөөрдөнгүй хандаж байвал таны секс сэтгэл санаа эрс нэмэгдэнэ. Гайхалтай байна уу? Маш үр дүнтэй гээч!

6. Дотуур хувцсандаа мөнгө үр. Зүгээр торон ч биш торгон байвал бүр сайн. Түүнийгээ эрчүүлд заавал үзүүлэх алба байхгүй, тун тансаг, гоё эд өмссөн шүү дээ гэх бодол таны сэтгэлийг өөдрөг итгэлтэй болгож байхад л хангалттай. Гэхдээ бүр илүү сахилгагүйтэе гэвэл мань нөхрийн дотуур хувцсыг онгич. Тэгээд хамгийн эршүүд, хамгийн танхайгий нь сонгоод өмсчих. Тэгээд халаатаа тайлангуут та тэрнийг нь өмсчихсөн байна гээд төсөөл дөө... Цаадах чинь таачаалаасаа болж галзуурна л гэсэн үг.

7. Эрчүүлийг өд. өөрсдөө. Санаачилгаараа. Яг л тэд нар шиг. өрөөгөөрөө юу ч бодолгүй алхаж явахад нь хонгыг нь чимхчих. Эсвэл цамцан дотуур нь санаандгүй мэтээр гараа хий. Мөн ширээн доогуур хөлийг нь хөлөөрөө илэх эртний арга бат үр дүнтэй байдаг юм. Та хоёрын эргэн тойронд олон хүн байх тусмаа л сайн.

8. Долоо хоногтоо ядаж ганц хоёр удаа гэрийн халаат, муу бэлтгэлийн хувцас, ямбий улавчнаасаа сал. Шууд нүцгэн биеэн дээрээ бариу өмд өмсөөрэй. Тэгээд цаадахдаа дотуур хувцасгүй явах ямар сайхан байдгийг саяхан л ойлгосон гэдгээ мэдрүүлэхийг хичээ. Гэхдээ торгон өмдтэйгээ ширээний ард сууж болохгүй шүү. Хоол секс хоерыг хэзээ ч хольж болохгүй.

9. Гэнэт уруу татах төлөвлөгөө боловсруул. Гутлынхаа үдээсийг тайлж байхад нь эмэгтэй хүн гэнэт хамгийн нандин газруудаар нь оролдоод байхад дургүй эр хүн ганц ч байдаггүй юм! Гэхдээ цаадахаа айлгачихав аа. Хэрэв иймэрхүү тоглоом өмнө нь байгаагүй бол зүгээр л хацар дээр нь үнсэхийн оронд тун янагаар уруулыг нь озох гэх мэт энгийн юм бодож олоорой.

10. Нимгэхэн банзал өмсөөд гэрлийн эсрэг зогс. За тэр! Та ч нэг их удаан зогсохгүй нь лав...

11. Олон товчтой ямар ч хамаагүй хувцас ав. Жижиг тусмаа сайн шүү. Энэ нь халаат юм уу гэрийн даашинз байж болно. Тэгээд тан руу харж байгаа мөчийг олж харангуутаа товчоо ганц нэгээр нь мултал. Цээж, эсвэл өвдөгний хаанаас эхлэхээ өөрөө сонгоно биз. Энэ нь чухам аль хэсгээ илүү дур булаам гэж тооцдогоос тань шалтгаалах юм.

12. Хамгийн сүүлд хэзээ нүд рүү нь эгцэлж харж байснаа сана даа. Агшин зуур ч гэсэн. Гэтэл "ичгүүрээ барсан" харц бол эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг юм шүү дээ. Эрчүүл түүнийг чинь зүгээр өнгөрүүлэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Цаадах чинь "Яасан?" гэж гарцаагүй асууна. Тэгэнгүүт нь "Чамайг яах бол гэхээс..." гээд л хаячих. Цааш нь үгээ яаж гүйцээхээ өөрөө шийднэ биз.

13. Ямар ч эмэгтэй хүнд эротик бүжиг маш сайхан зохино. Мөн эрчүүлийн хувьд ч гэсэн. Эхлээд гал тогоондоо зүгээр л санаандгүй мэтээр зөөлхөн хөдөлчихөд л хангалттай. үүний тулд том өрөөнийхөө хөгжмийг чангалах ч албагүй. Сэжиг төрүүлэхгүйн тулд гал тогоондоо радиогоо л асаачих.

14. Зарим оройдоо үсээ самнахаа боль. Уг нь ганц ч "эрүүл" эмэгтэй унтахынхаа өмнө толгойгоо угаадаггүй л дээ. Гэхдээ дандаа "эрүүл" байна гэж хаашаа харсан юм байдаг юм! Хааяа галзуурч болно шүү дээ. Шүршүүрнээсээ нойтон шахуу биетэй, бас арзайсан үстэй гараад ир дээ. Сэнс, лаак юу ч байхгүй үстэй. Танхай охин, эсвэл атар хээрийн дагина гээд аль нь болж харагдах нь танаас л шалтгаална.

15. Хөдөлгөөндөө назгайдуу төрхийг шингээж сур. Холливудын кинонд сээтгэнүүр хүүхнүүд яаж аягладгийг харсан л биз дээ. Огтхон ч яаралгүй, толгойгоо залхуутай хөдөлгөөд, өрөөн дэх А өнцгөөс Б өнцөг хүртэл дарс лазандуу шимсээр хөдөлж ядан холхи... Энэ нь тан руу анхаарлыг хандуулж, ямар нэгэн гайхамшгийг хүсэн хүлээсэн сэтгэлийг нь өднө. Юу хүлээсэн гэж?.. үүнийг та л шийднэ дээ...

16. "Төмөр хатагтай" байж үз. Ялангуяа, сүүлийн үед баахан идэвхигүй байсан бол. Санаачилгыг гартаа авахаас бүү зов. Хэрэв нөгөө нөхөр "дараа болъё" гэх мэтээр цааргалах юм бол шууд шийтгэ. Шууд утгаар нь шүү. үр дүнг л бодолгүйгээр эрчүүлийг хивс, буйдан дээр унагаад, дээр нь гарч хөнгөхөн боосон ч болно. Царай төрхөө үнэмшилтэй хувирга. Сүр хүч бол хамгийн хүчтэй янагийн зэвсэг!

17. Байнга айлгүйтэж, аягла. Гэхдээ гэнэтхэн биш шүү. Хайртай хүнийхээ мэдрэлийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Аажим аажмаар анх танилцаж байсан үе шигээ эрхэл. Ярьсан болгонд инээгээд л... гараараа байнга оролдоод л... харцаа сандрангуй буулгаад л... Ямаршуухан байснаа санах амархан шүү дээ. Шанд нь харин галзуу секс амтлах болно. Яг л анхны шөнө шиг...

18. Шөнө шүршүүрт орохдоо угаалгын өрөөнөөс бүх алчуурыг аваад далд хий. Цаадах чинь өөрийн эрхгүй цухуйж тусламж хүснэ. Мэдээж тусламжийг шууд хүргэнэ. Гэхдээ зөвхөн алчуур өгөх биш мөн өөрийнхөө нүцгэн биеийг...

19. Гэртээ оройн турш нүүр дүүрэн будагтай байх нь ямар ч утга учиргүй. Секс сексээрээ, харин арьс бол амрах естой. "Бурхны зураг"-наас салсан цоо шинэхэн нүүртэй байх нь маш дур булаам шүү дээ. Ер нь бол, хүүхнүүд ээ, бид чинь өөрсөндөө зориулж л буддаг юм шүү дээ. Эрчүүл бол байгалиараа байхад маань л ухаангүй дуртай. Аягүй номхон, эмзэгхэн байхад маань...

20. Нүцгэн унт. Ихэнхи амьдралаа бид хувцастай өнгөрүүлдэг. Ганцхан эрэгтэй хүнтэй нүцгэн унтахдаа л бид өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэж мэдэрч чадна. Юу гэнэ ээ? Тун саяхан дулаахан унтлагын хувцас түүнд аваад өгчихсөн юм уу?.. Тэгвэл энэ өгүүллийг эхнээс нь дахиад унш даа. Бүх зүйл таны гарт.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2135637/74e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366662
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
6681 yaraltai zowolgoo ogooch [3] LoveGirL 2009-08-25 1094
6680 ajil bnuu chaba 2009-08-25 782
6679 2009 <<<ЮУ БОЛСНЫГ МЭДЭЭД АВ ДАА >>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-25 1038
6678 ulaanzagalmain emneleg haana bdag yum be [1] tentuya 2009-08-25 696
6677 busguichuudee zovolgoo ogooch,,, [1] mjrl 2009-08-25 909
6676 us urguulahgui arga bna u? hrtaihrtai 2009-08-25 1599
6675 saggaji.d aisui666 2009-08-25 649
6674 Emegtei xvn saixan xaragdax bytsxan nuuts. file beschke_love 2009-08-25 1289
6673 asuuh yum bna [6] ahandvvs 2009-08-25 1002
6672 tuslaach [7] ~ZORO~ 2009-08-25 1294
6671 Tuslaach [4] aimhai 2009-08-25 910
6670 gereer hvvhed harah [1] bi bol sexy 2009-08-25 765
6669 Elgemsuugees ?yum bna [5] hrtaihrtai 2009-08-25 1034
6668 elgemsuud mash ih bayarlalaa [1] girls_mgl 2009-08-25 753
6667 ene munvv [4] aisui666 2009-08-25 799
6666 asuuh zuil bnaa [1] giordani 2009-08-25 554
» <<БҮСГҮЙЧҮҮД ЗААВАЛ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-25 1024
6664 goeliin linznii taalaar zubluuch busguichuude [4] girls_mgl 2009-08-25 1985
6663 hvvhdiin nemelt tejeel??? [2] ps4905 2009-08-25 1444
6662 2 sartai huu maani uvdchihluuㅜㅜ [3] manuka 2009-08-25 998
6661 <<<ЗӨВХӨН БҮСГҮЙЧҮҮДЭД ХАМААРАЛТАЙ>>> [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-24 7286
6660 Anhaar [3] iinaa 2009-08-24 1113
6659 Elgemsuu chamaas yum asuuyaa helj ugch tus bolooch [3] cek 2009-08-24 1004
6658 asuuya [4] hurd123 2009-08-24 932
6657 TSAGAAN BATGAGIIG yah ve? Zubluuch [1] tsegi * 2009-08-24 1008
6656 mongoloos usa visa [1] tiffani 2009-08-24 885
6655 Emegtei xvn saixan xaragdax bytsxan nuuts. [1] beschke_love 2009-08-24 958
6654 minii adil eej nar bnuu... [7] pambak 2009-08-24 1176
6653 Hi. Bvsgvichvvdee daraax zviliig asuuya,orchuulj ogch tuslaach [4] Wonderful_99 2009-08-24 777
6652 elgemsuugees asuuyaa [2] gombogonchig 2009-08-24 1086
6651 asuuh zuil bnaa [6] ts.oyuka 2009-08-24 899
6650 elgemsvvgees asuuya [2] chaba 2009-08-24 788
6649 hi bvh hvmvvsees asuuy [1] dior_875 2009-08-24 722
6648 busguichuudee helj uguuch [3] huuuuue 2009-08-24 1234
6647 <<УХААЛАГ БҮСГҮЙ ИЙМ СОНГОЛТ ХЭЗЭЭ Ч ХИЙДЭГГҮЙ>>> [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-24 994
6646 <<СОЛОНГОСЧУУД МОНГОЛ БҮСГҮЙГ БҮГД АНХААР>>>>> [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-24 1374
6645 helnii syrgaltand yvah gesen umaa [2] dunhil 2009-08-24 986
6644 eejvvdee biovita [2] dior_875 2009-08-24 780
6643 AJILGYI XVND TUSLANA [1] laaghatm 2009-08-24 611
6642 hi kim yu jing svjon_0220 2009-08-23 725
6641 bvsgvichvvdee helj ogooch [1] aylguu88 2009-08-23 910
6640 topikin shalgaltiin nom??? [2] ps4905 2009-08-23 973
6639 mongol elchingiin utas,hayagiig bichij ogooch, [1] Khanny 2009-08-23 1467
6638 hi bvh hvmvvsees asuuy [2] dior_875 2009-08-23 739
6637 mongold 떡 [8] tiffani 2009-08-23 1108
배너신청
자생병원

배너신청