Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэрэв доор дурдсан шинж тэмдгээс танд дөрвөөс илүү байгааг илрүүлвэл, эдгээр нь таныг хоёр гурван долоо хоногийн туршид хямрааж байгаа бол
-Янз бүрийн шалтгааны улмаас өөрийнхөө бурууг мэдрэх, үүндээ шаналах,
-Амьдралын утгагүйг мэдрэх,
-Юу ч таныг баярлуулах, таашаал өгөхөө больсныг мэдрэх,
-Сексдэх хүсэл сонирхолгүй болох,
-Тогтмол ядрах,
-Нойрмог болох эсвэл нойргүйдэлд автах,
-Хоолны дуршил буурах эсвэл хэт хооллох,
-Сэтгэл санаа байнга тавгүйтэх,
-Сэрэл, цочрол,
-Айдаст шалтгаангүй автах,
Сэтгэл гутралыг давах зургаан арга:
Дасгал хий. Биеийн дасгал хийх, хөдөлгөөнтэй байх нь сэтгэл гутралыг буруулахад тустай.
Баяр баясгаланг илэрхийл. Та инээмсэглэх ямар ч сонирхолгүй байлаа ч баяртай байгаа мэт дүр төрхийг үзүүл. Шалтгаан бүү хай. Зүгээр толинд хараад инээмсэглэ, баяр хөөртэй царай гарга. Ингэх нь сэтгэлийн хямралыг арилгахад нэн тустай болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна.
Найз нөхөдтэйгээ үдшийг өнгөрөө. Согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр үдшийг сайхан өнгөрөөж болно. Ярьж хөөр, инээж баяс. Сэтгэл зовнил алга урвуулах адил замхарна.
Гэр орноо цэвэрлэж, цэгцэл. Эмх замбараагүй хөглөрсөн эд зүйл, хог новш хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг. Хаях болсон сандал, цахилгаан хэрэгсэл мэтийг "хэрэг болох ч юм билүү" гэсэн үүднээс хадгалах хэрэггүй. Зүгээр л хаячих. Сэтгэл маш хөнгөрнө. Үүнээс гадна гэрээ сайхан цэвэрлэж, эд зүйлээ цэгцэл.
Эртхэн унт. Шөнөжин зурагт үзэж, элдэв хар мэдээгээр толгойгоо цэнэглэдэг бол яагаад ч сэтгэл хямралыг давж дийлэхгүй. Тархиа хайрла. Өдрийн хуваарь, дэглэм тогтоо. Орой 10 цагийн орчимд орондоо орж, өглөөний 7 цаг хүртэл унтахыг хичээ.
bnga gar hureh bhaa iim iim ami tat uu hun bol ar ger ah duuugee l gehees amidralaa geed bdgui uym huugee bodood geed zuuraldaad bbal hojim chi huuhedteigee 2uulaa zobno bh daa