Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хvний мєс чанарыг яаж таних вэ гэдэг маш том асуудал байх нь мэдээж . Харин та найз залуугаа ямар хvн болохыг нь таньж мэдэхийг хvсэж байвал анхаарлаа хандуулаарай.
*****ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ****
Юуны ємнє таалагддаг залуутайгаа та кино vзэж, гадуур зугаалаад л мэдчих боломжтой гэж байгаа бол эндvvрч байна. Хэн ч хэдхэн цаг томоотой, бусдыг хvндэлдэг эсвэл бусдаас илvv сайн хvн шиг байж жинхэнэ тєрхєє халхлаж чадна шvv дээ. Хэн ч дотоод ертєнцєє ил гаргахгvй байж чаддаг. Нэгэнт л та хоёр vерхэж байгаа бол чи найз залуугийнхаа гэрт аль болох олон очих хэрэгтэй. Найз залуу чинь гэрийнхэнтэйгээ яаж харьцаж байгааг нь ажигла. Яагаад гэхаар тvvний энэ харьцаа ирээдvйд танай гэрт vргэлжлэх болно гэдгийг сана.
-Асуудлыг яаж шийдэж багааг нь ажигла
Хvн бvхэнд асуудал тулгарч л байдаг. Хэрэв тэр асуудал бэрхшээлийг ухаалагаар шийдэх арга замыг олох чадвартай бол шууд мэдрэгдэнэ. Хэрэв шийдэж сураагvй бол шууд л зайлсхийх эсвэл бусдад vvрvvлэх гэнэ. Аливааг шийдэхдээ ганцаараа дайрдаг эсвэл шийдвэр гаргахгvй урсгалаараа яваад байдаг зантай бол жинхэнэ бэрхшээл танд ирж бууна гэсэн vг. Учир нь амьдрал асуудал бэрхшээлээр дvvрэн. Тэр vед та ганцаардаж хайртыгаа vнэлэх vнэлэмж тань эрс буурна гэсэн vг.
-Жинхэнэ хайр эсэхийг сориод vз
Чамд хэрэггvй гэж бодогдож магад. Гэхдээ л чи сориод vзэх хэрэгтэй. Амьдралд ганцхан хайр байхад л болчихдог юм биш. Гэхдээ хайргvй бол бас утгагvй шvv дээ. Хайртай залуугаа єєрт чинь жинхэнээсээ хайртайг нь, насан турш хайрлаж чадах эсэхийг нь сорь. Харин яаж гэдгээ зvрх сэтгэлээсээ асуу. Тэгээд сорилт хийснээ шуудхан хэл. Энэ сорилт байсныг сонсоод ямар хариу єгєхийг бас дахиад хар. Хэрэв vvнийг байх ёстой зvйл гэж хvлээж авбал тэр чамайг ч бас насан туршид сонгохоор шийдсэн нь тэр. Тэр архи уудаг бол болиулж болно
Ажлынхан, найз нєхєд гээд л тvvнд танилууд олон шvv дээ. Гэхдээ уриалан дуудсан бvхэнтэй нэгдээд байвал тийм ч сайн зvйл биш. Гэхдээ найз нєхдийн харилцааг хорих хэрэггvйг та єєрєє мэднэ биз. Зvгээр л ажигла. Хэрэв найз залуу чинь уух гэж хичээхгvй байвал, зарим саналыг буцааж байвал чамд санаа тавьж байна гэсэн vг. Хэрэв бvх урилыг хvлээж аван очдог, тэр тоолондоо согтдог бол чамайг хvндэлж байгаа нь юу л бол. Хvсвэл шалтаг олоод хэлэх амархан шvv дээ. Машин барьж байгаа, найз бvсгvйнхээ дэргэд уумааргvй байна, бие муу байна гэхчлэн.
-Тэр юу ч болж байсан чамайг л сонгох ёстой
Хэрэв vнэхээр найз залуу чинь чамд хайртай бол юун тvрvvнд чамайг л гэдэг байх ёстой. Чиний буруу байсан ч чамайг ємєєрч, чиний хийсэн алдаа байлаа ч хамт vvрэлцэж бусдаас чамайг хамгаалж, єндєг шиг бєєцийлєх ёстой. Хэрэв чи євдсєн бол тэр чухал ажилтай байсан ч, гэрийнх нь хэн нэгэн явуулахгvй гэсэн ч чамайг асрахаар заавал ирдэг байх ёстой. Бас танай гэр ойр байсан ч заавал гэрт чинь хvргэж єгєхєєр хичээж байвал хайртайн шинж гэж ойлгож болно.