
Ингэж эх орныхоо хөрш шороог харийн иргэдээр хөндүүлэн түүнээс гарах ашиг шимийг харийнхан руу цацсаар байна. Өөрийн улс орны хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ амь амьдралд зориулагдах хишиг харийн иргэдийн бузар гарын салаагаар урсан одсоор. Яагаад адилхан ажиллаж байгаа монголчууд ингэж гоочлогдох ёстой гэж. Манайхан өөрсдөө тийм дөлгөөн тайван хүмүүс үү, аль эсвэл манайхан харийнханд атгуулчихсан юм уу. Монголын төр өөрийн ард түмнээ мөлжих ёсгүй л баймаар. Бас нэгэн хачирхалтай зүйл нь юу гэвэл уул уурхайн нэгэн компанид гадаадын ажилтан 28 сая төгрөгийн цалин авч бусдыгаа тэргүүлдэг гэнэ. Ингээд бодохоор монголчууд бид дуугүй суугаад харийнханд мөлжүүлсээр байх уу.