Бичлэгийн тоо 6,515

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.
2009.08.20 01:41:47 (*.158.1.105)

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дуслууд нь хайр болно...
Аз жаргал хүсье.Ора
2009.08.22 00:07:44 (*.197.178.40)
Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь
Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ
Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа
Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү
Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь
.gif)
2009.08.26 12:46:38 (*.32.157.99)
МОНГОЛ ГЭДЭГ
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРИМИГ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЬЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН
.gif)
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРИМИГ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЬЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН
.gif)
2010.01.09 19:45:03 (*.169.26.149)

Тэнэг
сэрчмаа олгой толгойт цус бузарласан шуналийн дэв ...Энэ монгол
охидууд яагаад бүгд шахуу ийм дорой ухамсартай богинхон бодолтой
болцон юм болдоо.тэгээд л оорсдийгоо гоо маралийн удам цэвэр ичимтгий
монгол бүсгүй энэ тэр гэж донгодноо бас,яс юман дээрээ хэдэн халтар
цаас харвал омхий хужаа солонгос хамаагүй дагаад алга
болно..........Хэрвээ гадаад хүнтэй суух бодолтой бүсгүйчүүл уншиж
байгаа бол сайн бодож үзээрэй.чи 20 жилийн дараах амидарлаа төсөөлөөд
нэг бодоод үздээ.Оноодрийн өнгө мөнгийг бүү бод,, монгол бүсгүй чамаас
л жинхэнэ монгол хүн төрнө гэдгийг санаж явцгаа..........Магадгүй
өнөөдөр чи өнгөгүй мөнгөгүй боловсролгуй соөлгүй гэд монгол залуугаа
голоод явж байгаа бол хожмийн нэг өдөр амаа барих цаг ирнэ
шүү!!!!!зовхи ни өөдөө монголын залуу чини удахгуй ээ эх орноо
хөгжүүлчээд эзэн шиг амидарах цаг ирнэ гэдэгт итгээд хамтдаа амидалруу
том том алхалдаа бид чаднаа...Ганцxан цусаа л цэвэр байлгацгаа тэгсэн
байхад монгол улс мандан бадрана ОК
Ora daa amjilt tun dajgvi bolj..........