Бичлэгийн тоо 4,494
Дархан аварга Д.Цэрэнтогтох, уран мэхт, манлай заан Д.Мягмар хоёртой хэдэн удаа бөх үзэх ялдамд ид барилдах үеэ эргэн дурсаж хуучлахыг сонссон билээ. Өмсдөг Дамдиндорж хөлөөр суйлдаг Бээжин, гар ачдаг Мягмар гэдэг шиг өөрийн өмчилсөн мэхээр нэршээгүй ч огцомхонд мэхээ өөрчилж, даацтайхан, бас нэгийг угсруулан давж байхыг үзэж харсан үзэгч үй түм. Тэгэхээр аваргууд дотроо Бээжин Сүхбат нарын дараах уран шалмаг барилдаанч гэж үнэлсэн судлаачийн тэмдэглэлийг уншсанаа эргэн дурсахад таатай.
1963 оны хавар юм даг. Зөвлөлт Казакын чөлөөтийн шигшээ багтай нөхөрсөг уулзалт зохиох мэдээ түгж билээ. Хүнд жинд тохирох бөх ховроос тэмээ өргөдгийг Булганаас, тэнхээ бяртай нэгэн амархан аваад чулуудчихгүйг бодолцсон дархан аварга Түвдэндоржийг хотоос бэлтгэлд гаргасан дуулдаж байв. Харин жин тохирсон Жамц арслан жинхэнэ багийн нэг ноймрын тамирчин гэгдэж байлаа. Казакын шигшээгийн тамирчин Айханов шүгэл үлээнгүүт ганцхан гараар эргүүлээд Жамц арсланг цэвэр дарчихлаа. Арслан маань гайхсан төрхтэй босч ирээд ийш тийш харж байна. Алганы дуу намдаагүй шахам байтал тамирчин Жамъяндорж, Түвдэндорж нар бие халаалтаа хийгээрэй. Одоо үргэлжлээд Айхановтой барилдана хэмээн зарлалаа. Айхановт манай аварга, арслан хоёр юм болсонгүй. 46 настай аваргатай минут хэртэй болсон нь Айханов нэн их хүндэтгэснийх болов уу.
Манайхан Айхамов шиг хүнд жингийн лут бөхтэй болох хаа байсан юм бэ. Ер нь итгэл бага. Энэ 3 маань
манай урдаа барьдгууд…. гэлцэн байж билээ. Гэвч таван жилийн ард Айханов шиг бөхчүүд бөхийн орон Монголоос минь олон тодорч Мөнхбат аварга тэргүүтэй бөхчүүд олимпийн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тухайн үед олимпийн 3 аваргатай болсон ноднингийнх шиг сүр дуулиан болоогүй ч хот хөдөөгүй сансарт хүн ниссэн үеийнхээс хожимдохгүй хөөрцөглөж байсаан.
Дархан аварга Цэрэнтогтох “Галдандагва чамайг амлаж ард чинь гарахад чи мөн уран хаяж билээ” гэж Мягмар заанд нөхөрсгөөр хандлаа. Заан “Тийм ээ, намайг начин цолтойд амласан юм” гэж даруухнаар хэллээ. 1975 оны наадмын 5-ын даваа. Үзэгчид Галдандагва бяр чацаар илүүрхэн Мягмарын ард гарчихлаа. Өнөө жил заан цолонд хүрэх дэг… гэлцэх намдаагүйд чухам яаж хаясныг харсаар атлаа хэлж мэдэхгүй гайхсан наадамчид олон. Ёстой л нүд цавчрах хоромд хийгдсэн уран мэх гэгч энэ. Даруу зантай заанаас тодруулсан ч “Нэг тийм юм болсон” гэхээс цаашгүй. Аварга, олон улсын шүүгч Н.Дүгэрсүрэнд “Сослан Анднев, Кубын Каскерет, Унгарын Чатарн, үгүй ер нь тэгээд Медведээс бусад нэрт бөхчүүд манай эх оронд ирж тэмцэлддэг байлаа. Тийм үед бөх хөгжихөөс яах вэ. Шүүж байхад ч урамтай даг шүү. ” гэхэд Дүгэрсүрэн толгой дохин талархалтай зөвшөөрөв. Яг энэ үеэр 2 бөх уван цуван эмчийн ширээ рүү алхлаа. “Одооны бөхчүүд юуны туханд хүрэлгүй эмч өөд алхах болж дээ” гэж нэгний цухалдангуй хэлэхэд “Тээр жил наадмын маргааш Мөөеө аваргатай таарч гараа бандайтал боосныг харж, та гараа яачихаав гэж асуутал “Өчигдөр чамтай барилдаж байтал хуруу тулчихлаа. Чамайг ир орчихно гэж бодоод буруу харж татаж оруулчихаад барилдсан юм аа”гэдэг юм. Бас нэг удаа СТО-нд Баянмөнх аварга Мөнгөнтэй барилдаж байгаад хамраас нь цус шүүртэл Мөнгөн “Аваргаа таны хамраас цус гарч байна” гэтэл аварга хурууныхаа араар шудрангуут “Үүнийг ямар цус гэдэг юм бэ” гээд барилдаж байсан шүү. Ахмадууд тэр тусмаа аваргууд тун ч хатуужилтай байсан даг” гэж хуучлав. Ингээд бодохоор дээхнэ үед эмч суусан барилдаан ч цөөхөн болдог байсныг нэхэн саналаа. Одоо бол бөхийнхөө эрүүл мэндэд илүү анхаардаг болсон цаг. Буур хэмээн орон даяар алдаршсан даян аварга Н.Жамъянгийн 110 жилийн ойн нэрэмжит барилдааны 6-ийн давааны 4 бөх оноолтоор барилдахыг нэвтрүүлэгч зарлав. Удам залгасан аварга цолтнууд ховор болохын учир даян аваргын зээ хүү Гэлэгжамцын Өсөхбаярт хэдэн мөр зориулавай.
Сайн малчин, даян аваргын зээ
Сайхан аав ээжийн хүү
Төрийн наадмын гурван түрүү
Түрхмэл биш таримал удамт
Өсөхөө аварга арын хангайнх
Өгсөж барилдаад ахих аварга гэж
Өнөр олон үзэгч хорхойтнууд
Өвөр хоорондоо шивэр авир
“Бөхбилэгт” дэвжээний манлай хүчтэн
Бүрэн эрхт Монголын гавъяат тамирчин
Зодгондоо чангардаг онцлогтой
Зовхи дээшээ хийморьтой
Гэгээн төрийн наадмын магнай
Гэлэгжамцын Өсөхбаяр далай аварга аа
Далай аваргын өвөө даян аварга
Нацагийн Жамъян улсын сайн малчин байсныг тэр бүр сонсоогүй ч байж болох.