
Бичлэгийн тоо 4,494
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж явдаг хүчит бөхчүүдийн зүрхэнд орсон хүн бол цэргийн начин “ онигоочин” Тэгшээ. Сүүлийн үед нам жимхэн амьдарах болсон Тэгшээг бөхчүүд үгүйлж биднийг алдаршуулдаг ганц хүн маань яагаад “таг чиг” болчихов гэж сурагладаг болсон гэнэ. Үе үехэн зурагтаар гарч бөхчүүдийн тухай сонин сайхан зүйл ярьж хүмүүсийг хөгжөөдөг Тэгшээ маань сүүлийн үед бор дарсанд дурлаж хаа нэг газар тасраад уначихдаг болжээ. Саяхны нэг өдөр Бөхийн өргөөний хойхно талд тас үсрээд хэвтэж байсан Тэгшээ начинг нэг залуу гэрт чинь хүргэж өгье гээд чирж гулдарсаар босгоход онигоогоо бичдэг тэмдэглэлийн дэвтэр ,гар утас нь хармаанаас нь унахад мань залуу бусдын нүдыг хариулж байгаад авч зугтахыг оролдоход тэнд явж байсан бүсгүй хараад буцаан авч Тэгшээг таксинд суулгаж өгчээ. Түүний бичсэн материалууд сонины хуудасаа үзэгдэхээ больж өөрөө олон хөлийн газраар харагдахаа больсонд бөхийн хорхойтнууд “ Тэгшээ начин маань эрт зодог тайлсан шигээ үзэг цаасаа нийлүүлэхээс эрт уйджээ” гэж хошигнож суугаа гэнэ.
aa