Дэлхийн даяар 33 сая гаруй хүнд халдварласан уг өвчний хүнд халддаг төрлийн вирус шимпанзе бичнээс үүссэн гэж эрдэмтэд үздэг.
Харин саяхан Камерун Улсад ДОХ-ын вирустэй төстэй вирусын халдвартай нь батлагдсан эмэгтэй гориллагаас халдвар авсан нь нотлогдсон байна. Гориллагаас хүнд халдсан энэхүү тохиолдол ДОХ-ын шинэ хэлбэр ч энэ нь шинэ вирус газар авахаас сэргийлэх гэнэ.
SIV вирус буюу ДОХ-ын шинэ хэлбэрийн вирус үхлийн аюултай Hвирус шиг хүний биед нөлөөлдөг эсэхийг тогтоохоор эмч нар ажиллаж байна. ДОХ-ын HIV вирус шимпанзейн SIV вирусээс үүдэлтэй бөгөөд эрдэмтэд энэхүү холбоосыг олон жилийн өмнө таньж, ДОХ-ыг 1980-аад оны эхээр илрүүлсэн ч SIV вирус хүнд халдсан анхны тохиолдол XX зууны эхээр өнөөгийн БН Ардчилсан Конгын нутагт гарсан гэх таамаг бий.
Өвчтэй шимпанзейн цус хүрсэн махыг хээрийн оршин суугчид идсэн юм уу биеийнхээ ил шархтай хэсэгт хүргэж халдвар авсан байх талтай. SIV вирус хэд хэдэн бич, тэр дундаа гориллагаас илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдсэн ч дээрх явдал уг вирус гориллагаас хүнд халдсан анхны тохиолдол юм. Гориллагаас халдвар авсан камерун эмэгтэй 62 настай бөгөөд өдгөө Парист мэргэжилтнүүдийн хяналтад байгаа аж