Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бvтээл, бvтээл гэж гvйгээд байсан чинь хамгийн сайхан бvтээл хvvхэд гэдгийг мартсан байжээ… Харин одоо бурхан надад хувь заяавал би ээж болох хvслээр дvvрэн байна” гэж ам алдсан байдаг.
Бурхан гэж байдаг байлаа ч хvн єєрєє л єєрийгєє авч явах ёстой гэж итгэдэг бvсгvй зєв бодож, зєв амьдарч ирсэн болохоор бурхан тvvнийг анзаарахгvй єнгєрч чадаагvй байх. Хэдэн ч зуун жилийн дараа Монголын тайз дэлгэцийн урлагийн тvvхийг сєхвєл онцгой авьяас чадвараараа тодрон гарч дархлагдсан цєєн тооны жvжигчдийн нэг нь И.Одончимэг байх ёстой юм. Хувирахгvй дvр, ажиллахгvй тєрєл жанр гэж тvvнд байдаггvй нь жvжигчин бvхэнд тэгш заяадаггvй авьяас чадварууд цєм тvvнд бvрдсэнийх гэлтэй.
ОДНОО VСНИЙ ЗАСАЛТ, НVVР БУДАЛТАА ЄЄРЧЛЄХГVЙ
Тайз болоод дэлгэцийг эзэгнэн тєрсєн гэхэд хэн ч маргахааргvй авъяаслаг жvжигчин гэж Одончимэгийг тодорхойлж болно. Тэрээр тоглолтоос тоглолтын хооронд амрах боломж гарвал утсаа салгаад, нам гvмхэн газарт єдєржин орондоо тухладаг зантай гэнэ. Энэ нь тvvний хувьд хамгийн сайхан амралт. Ингэж амарч байгаа vедээ орчин цагийн зогсолтгvй хєдєлгєєн, дуу чимээнд улам хvч нэмж байдаг гээд зурагтаас ч хол байхыг хичээдэг. Бас тэр ороо хураах дургvй. Хvмvvс сонсвол залхуу байх нь гэмээр боловч “Гэртээ ороод ирэхэд унахад бэлэн ор харагдах сайхан шvv” гэсэн vгнээс нь ямар их ажилладаг болохыг тєвєггvй мэдэж болмоор санагдсан.
Хормогч зvvгээд хоол хийж зогсоно гэдэг тvvний хувьд єдрийн од шиг ховор зvйлийн нэг. Гэхдээ єглєєд тvрvvлж босоод орой эртхэн харьж ирвэл єндєг загас мэтээр хєнгєхєн мєртлєє амттай хоол хийгээд ээлжээ нэр тєртэй єнгєрєєчихнє. Хоол хийдэггvй эзэгтэйг улам дэмждэг хvн бол тvvний эр нєхєр. Єєрєє галын єрєєнд эргэлдэж, хоол зохион хийж гэр бvлдээ vйлчлэх хоббитой учраас тэр. Энэ нь ч цаг наргvй ажлынхаа хажуугаар эрvvл мэндэдээ анхаарч аль болохоор амин дэм ихтэй олон тєрлийн хоол идэх сонирхолтой эхнэрт нь халамж болдог биз.
Харин Одноо сав л хийвэл гэрээ гоёх дуртай. Гэхдээ шал болоод хивсний єнгєє хэзээ ч солих дургvй. Учир нь, дулаан шаргал єнгєнєєс тэр бараг хэзээ ч уйдахгvй сонин хvн. Бас нэг этгээд зан нь гэвэл тэр єєрийнхєє ажлын ширээн дээр эмх замбараагvй хєглєрєх дуртай гэсэн. Яагаад гэхээр учир утгагvй мєрvvд эрээчсэн тэмдэглэлийн цаас, дэвтэр гэж бусдад харагдахаар эдгээр зvйлсээс тvvний амьдрал vргэлжилж байдаг. Яг энэ хэвээрээ байвал уран бvтээлийн шинэ санаанууд цуварч, онгод хєг сайтай байдаг гэж тэр ярьсан.
ХVН ШИГ САЙХАН БVТЭЭЛ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ
Одноо олон хvvхэдтэй ээж болохыг мєрєєддєг байсан ч урлаг тvvний мєрєєдлийг мартуулж, єєрийнхєє vнэнч албат болгосон байдаг. “Хvсэл сонирхолдоо хєтлєгдсєн уран бvтээлч бvсгvйн хорин хоёр жил ингэж єнгєрсєн. Харин урлагийн тэнгэр Янжинлхам бурхан гэнэт тvvнийг анзаарсан гэлтэй жvжигчин бvсгvй одоо ээж болохоор зэхэж сууна. Амьдралын хатуу хєтvvг анзааран амсхийх ч завгvй явсан тэрээр хайр сэтгэлтэйгээ учирч гэр бvлийн аз жаргалд автаж эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа “Дуу хоолой, бие хаа, царай зvс гээд жvжигт л баймаар, гол дvрvvдэд л тоглож баймаар залуу уран бvтээлч гарч ирж байна даа гэж анх Бархvvгийн талаар бодож байсан. Яваандаа бид уран бvтээл дээр хамтарсаар хvнийхээ мєн чанаруудыг ойлголцож эхэлсэн.
ОДНОО ДУТАГДЛЫН ХАЖУУГААР ДУУГVЙ ЄНГЄРЧ ЧАДДАГГVЙ ХVН
И.Одончимэг магтаалаар урамшдаггvй цєєхєн хvний нэг. Харин тvvний оронд дутагдлаа сонсох нь хvлээж авахад ойрхон байдаг гэдэг юм билээ. Энэ зангаараа бусдыг ч хялбархан магтаж чаддаггvй тэрбээр дутагдлын хажуугаар дуугvй єнгєрєх дургvй.Одноо хатуудаа хатуу бас хамгаас илvv зєєлєн байж чаддаг эмэгтэй. Тиймдээ ч нєхрєєсєє салж бас дахин гэрлэсэн. Бас театраасаа гарч, хамтлагтаа олон жил ажиллаж яваа. Зєєлєн зантай учир бороо орохоор уйлна, гоё цэцэг хараад уйлна. Багын л гоё байгаль хараад уйлдаг хvvхэд байсан нь тєрєхєєсєє л урлагийн хvн болохоор заяасных гэлтэй. Харин тэр эр нєхрийнхєє хувьд нандин хvн нь байхын хvсдэг. Нандин байж чадна гэмээнэ эмэгтэй хvн эр хvний хvндлэлийг тєрvvлж, хайрыг булааж, энхрийлэх сэтгэлийг тєрvvлж чаддаг гэж тэр vздэг юм билээ.