Бичлэгийн тоо 2,391
Ерөнхийлөгчийн Тамгын газраас С.Батдэлгэр, Н.Алтанхуяг нарт санал бүхий албан бичгийг хүргүүлжээ
Өчигдөр 17 цаг 8 минут

Иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гаргаж байгаа олон тооны гомдол, саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр, Улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуяг нарт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тодорхой арга хэмжээ авах тухай санал бүхий албан бичгийг өнөөдөр хүргүүлжээ.

Уг албан бичигт:

1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа байгууллагаас цагдан хорих зөвшөөрөл өгөх шүүгч Бямба, Ням гаригт амарч, байгааг ашиглан иргэдийг Баасан гаригийн орой баривчлан саатуулж, тухайн иргэнийг 3 хоног, шүүгчийн зөвшөөрөлгүй хорьж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10.2 –т заасан иргэдийн “халдашгүй чөлөөтэй байх” эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа,

2. Мөн иргэдэд эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах боломж нөхцлийг хангахгүй, тэднийг өмгөөлөгчгүйгээр байцаан мэдүүлэг авч, уг мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгох түгээмэл арга хэлбэрээр Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18, 35, 36-д заасан, эрх зүйн туслалцаа авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж байгаа,

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд, цагдан хорих асуудлаар зөвхөн өмгөөлөгч хүсэлт гаргасан нөхцөлд л өмгөөлөгчийг байлцуулахаар, харин цагдан хоригдож байгаа иргэнийг шүүгчтэй огт уулзуулахгүй ямар нэг тайлбар гаргах боломжгүйгээр хуульчлан тогтоосноор, мөрдөн байцаагч, прокурор цагдан хорих асуудлыг дагнан шийдвэрлэх болж, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, халдашгүй байх иргэдийн Үндсэн хуулийн эрхийг туйлын ноцтойгоор хохироож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн алдагдуулж байгаа,

4. Мөрдөн байцаах газар, АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа прокурорын байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр иргэдийг тагнах, мөрдөх, хувийн бичиг захидлыг задлах, утасыг чагнах ажиллагааг явуулж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан иргэдийн орон байр, хувийн нууцын халдашгүй эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тухай дурьдсан байна.

Эдгээр нийтлэг зөрчлүүдийг арилгах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр болон Улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуяг нарт санал болгосон байна. Үүнд:

- Ажлын бус цагаар болон, Бямба, Ням гаригт (24 цаг, 7 хоног) тогтмол жижүүрлэх прокурор, цагдан хорих арга хэмжээг хянан шийдвэрлэх шүүгч ажиллуулах , гүйцэтгэх ажлыг прокурорын хатуу хяналтад гүйцэтгэх тушаал, журам гаргах,

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн заалт нь, НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн “Шүүхийн өмнөх шатанд байгаа хүн шүүх хуралд оролцох”, “хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж байх тул, Үндсэн хуулийн 10.3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 7.3-т “Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтлана” гэж заасан дагуу, цагдан хорих арга хэмжээ авах асуудлыг яллагдагч, өмгөөлөгчийн хүсэлтийг, прокурорын цагдан хорих саналтай адил тэгш байдлаар шүүх авч хэлэлцэх, яллагдагчийг өөрийг нь буюу өмгөөлөгчийг заавал оролцуулан, шүүгч шийдвэрлэж байхаар журамласан тайлбарыг, Дээд шүүхийн Үндсэн хуульд заасан “хууль тайлбарлах” эрх мэдлийн хүрээнд гаргах.

- Иргэдийг байцаан мэдүүлэг авахдаа, өмгөөлөгч оролцуулаагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нөхцөлд, эдгээр мэдүүлэг, нотлох баримтыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн заалтыг зөрчисөнд тооцох, түүнчлэн энэ үйл ажиллагааг Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18, 35, 36-д заасан, эрх зүйн туслалцаа авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх Дээд шүүхийн тайлбар гаргах зэрэг ажиллагааг хийж хэрэгжүүлэхийг санал болгожээ.

Түүнчлэн уг албан бичгийн дагуу авсан арга хэмжээний талаар Ерөнхийлөгчид танилцуулахыг хүссэн байна.


profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2085837/218/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24468
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27985
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115749
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1974
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2291
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6994
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2120
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2176
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1900
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1870
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1910
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7897
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1754
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1502
» Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1864
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1942
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1408
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2240
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2574
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1811
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6391
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1703
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1582
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1736
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4554
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1786
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1703
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1505
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7189
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1662
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1930
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2335
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1491
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3455
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2425
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1789
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9918
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2101
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2764
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1799
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7426
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2682
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1680
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1545
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2987
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4225
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2586
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2140
배너신청
자생병원

배너신청