Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

urnaa Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол  жүжигчин Г.Урнаа. Тэрбээр олон сайхан дүр амилуулж үзэгчдэдээ хүргэсэн нэгэн.

-Та “кайф” гэдэг үгийг өөрийн үгээр тайлбарлахгүй юу?
-Миний хувьд  ямар ч зүйлд санаа зовохгүй,  ажил үйлс санаснаар бүтээд, сэтгэл дүүрэн ханамжтай байх үеийг “кайф”гэж ойлгодог. Тэр хэмжээгээр тухайн хүний ажил үйлс бүтэмжтэй, сэтгэл санаа  өөдрөг байдаг юм.
-Хүн олон зүйлээс кайф авдаг. Та юунаас хамгийн ихээр кайф авдаг вэ?


-Харсан юм бүхэн сэтгэлд хүрч таалагдахад хамгийн ихээр кайф авдаг. Тухайлбал дэлгүүрт явж байхад нэг цүнх таалагдах юм бол би шууд ямар ч үнэтэй байсан хамаагүй худалдаж авна.  Бас цаг хугацаа шаардаж гараас гарсан уран бүтээлийнхээ ард гарах бүр ч сайхан байдаг. Ер нь сайхан  уран бүтээл бүхэн хүнд баяр баяслыг авчирч байдаг.  Энэ утгаар орчин тойрноосоо кайф авч кайфтай амьдрах сайхан шүү дээ. Түүнчлэн хийсэн уран бүтээл үзэгчдэд хүрээд тэд баяр хүргэхэд ч кайф авдаг. Ер нь би хийсэн уран бүтээл бүхэндээ сэтгэл хангалуун байхыг хүсдэг.
-Өнөөдөр хаа сайгүй энерги гэж ярих болсон. Та ч бас энэ сэдвээр ярих дуртай байх гэж бодож байна.
- Миний хувьд энергийг байгальтай холбож ярих дуртай.  Нарнаас их энерги авч байна.  Бас цэцэг ургамал гээд байгалийн юм бүхнээс энерги авах боломжтой.  Онгон дагшин газрын юм бүхэн сэтгэл сэргээж,  түүгээр бид тэтгэгдэж тэжээгдэж байгаа шүү дээ.  Бас энергиэрээ далласан сайхан энергитэй хүмүүстэй ажил хэргийн шугамаар уулзах дуртай.
- Уран бүтээлчид амжилт, шагнал дунд умбаж байдаг хүмүүс. Таны хувьд ямар шагнал авчихаад магнай хагартал баярлаж байсан бол?
-Би шагналыг  ялгалгүй бүгдэд нь  урамшдаг.  Тэр энэ гэхээс илүүтэй хийсэн  хөдөлмөрөө үнэлүүлж байна гэдэгт гол утга учир нь оршиж байгаа.  Хамгийн сүүлд энэ жил шилдэг эмэгтэй жүжигчний  шагнал авсан.  Ер нь зүрх сэтгэлээс гарсан бүхэн цаашид уран бүтээл хийх урам зоргийг төрүүлдэг гэж би хувьдаа боддог.
-Амьдралын дурсамжтай мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Нөхөртэйгээ анх танилцаж байсан үе их дурсамжтай санагддаг. Тэр тусмаа хүний нутагт танилцаж байсан болохоор бүр ч халуун дулаан  байдаг билээ.   Манай нөхөр их мэдрэмжтэй,   үргэлж надад сюрприз барьдаг.  Алиа хошин зангаараа ч  дандаа баясгаж байдаг.  Эндээс би  амьдралын маш их эрч хүчийг авдаг.  Би нөхөртэйгээ хамтарч дөрвөн кино хийсэн.
-Таны нөхрийг их халамжтай гэж сонссон?
-Тийм шүү.  Намайг ямар ч үед хайр халамжаар дутааж үзээгүй ханьдаа баярладаг. Дээр нь хоёулаа уран бүтээлч болохоор бие биедээ их дэмтэй байдаг юм.
-Таныг олон залуу эргүүлдэг байсан гэдэг. Харин тэдний дундаас Жаргалсайханыг насны ханиараа сонгосон. Түүний юу нь таны сэтгэлийг тэгтлээ татсан бэ?
-Арван жилийн сурагч байхад хөвгүүд их захиа өгдөг байлаа.  Дараа нь оюутан болоход үеийн залуучууд их сонирхож танилцъя гэдэг байсан. Тэр дундаас Жагааг сонгосон.  Зөв хүнээ сонгож өдий зэрэгтээ аз жаргалтай амьдарч явна.  Заяаны хань зам дээр гэдэг үнэн юм билээ.  Бид бие биенээ зөв олж таньсан.
-Уран бүтээлийнхээ ачаалал, алжаалыг хэрхэн тайлж амарч байна вэ?
- Тэрэлжид нөхөр хүүхдүүдийнхээ хамт амарч байна.  Их зугаатай хөгжилтэй амарч байгаа.  Удахгүй  театрын  намар цагийн нээлт гээд ажил ундарч ирэх учраас сайхан амралт зайлшгүй хэрэгтэй болдог.
-Ажиглаад байхад та урлагийн хүн гэхэд будаг шунх нэг их хэрэглээд байдаггүй.  Шаардлагагүй гэж үздэг үү?
-Би наснаасаа их орой будаж эхэлсэн.  Амьдрал дээр нэг  их будаад байдаггүй ч тайзан дээр яах аргагүй будах шаардлага гардаг юм.  Тийм учраас би мэдэгдэхүйц хөнгөхөн  энгэсэг түрхдэг.  Харин гэртээ байхдаа  тэжээлийн тос хэрэглэдэг.
-Таны эрхэмлэн дээдэлдэг зүйл?
-Би юуны түрүүнд гэр бүлээ эрхэмлэн дээдэлдэг. Гэр бүл бат бэх, хэрүүл тэмцэлгүй байх шиг аз жаргал үгүй.  Манай гэр бүлийн хувьд хэрүүл бараг гардаггүй гэж хэлж болно. Гэр бүлийн гишүүдийн хэн нь ч бай аливаа асуудалд тайван  хүлээцтэй хандах хэрэгтэй.
-Эмэгтэйчүүдийн  гоёл хязгааргүй шүү дээ. Та юугаар илүү гоёх дуртай вэ?
-Тийм ээ. Энэ хорвоогийн эмэгтэй хүн бүрийн явсан газар чимэгтэй, бас орчин тойронд өнгө орж байдаг.  Миний хувьд моод дагаж өөртөө зохиогүй хувцас өмсөх дургүй.  Тийм учраас нэг их үнэтэй биш  хэрнээ дэгжин хувцас сонгож авдаг.  Мөн гутал хамгийн чухал. Дээд талаараа хичнээн гоё хувцаслачихаад гутал муухай бол сүргүй харагддаг.
-Та их даруу төрхтэй харагддаг?
-Би угийн илүү хэв маяг ааш авирт дургүй.  Бүх хүнтэй нэгэн жигд харьцахыг боддог. Ихэмсэг байлаа гээд юу хожих юм бэ. Ер нь хүн өөрөөсөө илүү бусдыг хүндэтгэж сурах хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2082264/1a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366859
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
6456 aimo _d [1] 20041978 2009-08-14 879
6455 mglruu huuhed [2] aimo 2009-08-14 1035
6454 Asuult bn [3] otta 2009-08-14 779
6453 Тиймээ намайг ..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-14 562
6452 ГОЁ БОЛМООР БАЙНАА ЯАХ УУ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-14 694
6451 helj uguuch [1] 19801201 2009-08-14 657
6450 www.huuhed.blog gej bichsen zariin eznees asuuya [3] tsooxor 2009-08-14 994
6449 orchuulaad uguuch [2] muu ohin 2009-08-14 613
6448 pambakt [5] bawka 2009-08-14 784
6447 asuult? [1] nisnis 2009-08-14 593
6446 aaa_003 aas asuuh yum bnaa [2] bondooj 2009-08-14 784
6445 $$$ vvee 2009-08-14 492
6444 huh hagarahad yu sain be eejvvdee [7] bawka 2009-08-14 7202
6443 2sar garantai baby.. [8] pambak 2009-08-14 758
6442 elchingiin lawlah utsiig yaraltai helj ugch tuslaach [2] odki 2009-08-14 1000
6441 hi ene odriin menduig hurgej bna ta buhnees yaraltai asuuh im bna tuslaarai [2] SDAAGII 2009-08-14 727
6440 hi tuslaasch helj ugch [1] tubshinl 2009-08-14 532
6439 Чи түүнд хичнээн ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-13 710
6438 maama_hi [1] bb_111 2009-08-13 837
6437 maama_hi bb_111 2009-08-13 728
6436 torson eejuudees asuuya [6] 100 2009-08-13 913
6435 Helj ogch tuslaach [1] yoson 2009-08-13 617
6434 maama_hi [4] bb_111 2009-08-13 894
» &&&&ӨДӨР БҮР СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ АМЬДАР.&&& Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-13 1004
6432 @@@ЧИ ХАНИЙХАА НАНДИН НУУЦЫГ МЭДЭХ ҮҮ@@@ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-13 1875
6431 maamaa_hi [4] bb_111 2009-08-13 955
6430 <<<<ХАМТДАА НЭГЭН ҮДШИЙГ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-13 723
6429 orchuulj ugch tuslaach [3] odki 2009-08-13 1001
6428 eejuudee helj ugch tuslaach [2] nakhais 2009-08-13 862
6427 TUSLAARAI [4] bugdeeree 2009-08-13 998
6426 hi bvsgvichvvde sogoor bicheed ogooch [2] 8621 2009-08-13 785
6425 hi 5 n sar dongoj garch bgaa ohindoo [5] turka0921 2009-08-13 1284
6424 항복 [3] tuul_0724 2009-08-13 1207
6423 hi asuuy [2] tuul_0724 2009-08-13 775
6422 eejuude helj ogooch [5] bovka 2009-08-13 1026
6421 bvsgvichvvdee xaanaaaas abch bolox be [5] xinfu 2009-08-13 1131
6420 asuuya [2] sarnai tsetseg 2009-08-13 828
6419 АСУУХ ЮМ БАЙНАА [1] tsegii74 2009-08-13 724
6418 vs archilgaanii talaar asuuh yum bna? [3] 김유진 2009-08-13 1297
6417 asuuya [1] tubshinl 2009-08-13 554
6416 Hi busguichuu eej naraa hariulj tuslaach yaraltai [4] einj 2009-08-13 1338
6415 <<<ЭМЭГТЭЙЧҮҮД БҮСГҮЙЧҮҮДИЙН АНХААРАЛД>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 1013
6414 Busgui tanid... [1] nuskin_ 2009-08-12 574
6413 hi hvmvvsee tuslarai [3] 8621 2009-08-12 1055
6412 uhriin mah awah gsn ym? [3] buleen salhi 2009-08-12 1011
배너신청
자생병원

배너신청