Алсыг зорьж буй чамдаа дурлалаа би дайлаа
Амраг сэтгэл сэвэлзүүлээд
Алаг зүрхийг минь эсгээд
Алсын хотыг зорьлоо чи минь

Аян холын замдаа алжаал үгүй хүрсэн үү
Аль эсвэл над шиг санахын шаналанд автсан уу

Харийг зорьж буй чамдаа итгэлээ би өглөө
Хонгор сэтгэл хөвөлзүүлээд
Хүрэн зүрхийг минь хөндөөд
Хүний нутаг руу нислээ чи минь

Хүрэх газартаа алжаал үгүй золгосон уу
Хөөрхий над шиг эсвэл хөнгөн гунигт автсан уу

Үүрийн гэгээтэй салхи хөлөглөөд
Өдтэй шувуу шиг нислээ чи минь
Үүрд хайрлахын амлал үлдээгээд
Өөртөө намайг аргамжлаа чи минь

Эрсэн газраа харин ядрал үгүй очсон уу
Эмзэг миний сэтгэл шиг түмэн бодолд дарагдсан уу

Гуравдугаар сарын уйтгарт өдөр
Гудамжаар бодол болон алхахад
Гурван жилийн дараах болзоонд намайг урьчихаад
Гуниггүй чи минь одоо хүний нутагт яваа

Гүн холын тэртээд ядрал үгүй очсон уу
Гэнэн миний зүрх шиг ганцаардлын далайд живсэн үү
profile
Эд хөрөнгө найз нөхөр биш
Ха
рин найз нөхөр эд хөрөнгөemoticon