Эхлэлийн халуун цэг дээр амь хуваан тасархад
Эмнэлгийн төрөх орон дээр хамт уйлсан ээж минь
Энэрлийн сэтгэлээ хөвж хүйг минь зангидсан болхоор
Эжий бидэн хоёрын сэтгэл хамт байдаг
Оршилын шулуун шугаман дээр хөл анх гишигхэд
Орь залуу насаа өлмийд минь ивсэн  ээж минь
Хөөр хөөр гэсэн урмын үгэнд  тань онгирсоор хөлд орсон болхоор
Би ээждээ тэмүүлдэг
Босго өндөр амьдралын тахир зам дээр
Богино ухаант бүсгүй үрдээ бодол гүйцээж амьдрах ээж минь
Зориод очиход та минь байгаа болхоор
Зовлонгын тухай би олон бодох дургүй

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар