Харьд яваа нэгнийгээ хамгийн муугаар хэлэх юм
Хайртай биднээсээ холдлоо гэж ад шоо ч vзэх юм
Халуун нар, хvйтэн жаварт ч тэд биднийгээ
Хатан зvрхэндээ санаж, бэтгэрсээр л яваа шvv дээ

Гадаадад яваа нэгнийгээ хэцvv бvхнээр хэлэх юм
Ганц удаа ч ирсэнгvй гэж тунирхалын vгс илгээх юм
Мэдэх мэдэхгvй олны дунд бvтэн нойргvй зарим нь
Мэргэн ухаан, эрдэмд сурахаар хичээж л яваа шvv дээ

Олон бээрийн тэртээх ондоо хэл соёлтой
Оюун ухаанаа тэнцvvлж шамдаж яваа шvv дээ
Ойворгон зарим нь алдаж, бvдрээ л биз яахав
Одоо тэднийгээ зэмлэхээ тvрхэн ч гэсэн азнаач ээ

Алсад яваа заримыгаа арай дэндvv єєлєх юм
Амраг нєхдєє тоосонгvй гэж гомдлын чулуу шидлэх юм
Ар гэр, эх орноо зvрхэн дотроо эрхэмлээд
Амрах ч завгvй ажлын талбарт явдаг шvv дээ тэд чинь

Хамаг Монголын нэрийг дэлхийн сонорт хvргэх
Хvндтэй даалгавар биелvvлж яваа элгэн садан минь ээ
Хаа холын газар хvний дайтай яваад чинь
Хамгийн ихээр бахархаж гэгээн ерєєл єргєе

Алгаа дэлгээд анд минь гэж найрссан
Алс холын нєхдєєсєє алив сайныг сураад
Ард олон, эх нутагтаа амар мэнд л ирээрэй
Алд цэнхэр хадгаа дэлгээд угтан тосъё бид чинь