jasen
Бичлэгийн тоо 4,494

Говьд үзсэн наадам

Уншсан 2256 vote 0 2009.08.07 21:39:04

Намрын сэрүүн орохтой уралдан говьд очоод ирлээ. Гурван жилийн өмнө дайраад өнгөрсөн өмнийн цэнхэр говьд намар зочлох сайхан гэнэ. Найзууд ийн ярина. Угаасаа хангайн хүнд говийн гэсэн бүхэн сонин санагдах учир уртын урт суналзах “дэржиг­нүүртэй” шороон зам, уул толгод алсарсаар угтах шаргал тал, бүгээн салхи, ургамал, чулуу, агаар нь хүртэл надад “шинэ ертөнц” байлаа.

 

 

Бидний зорьсон газар Өмнөговь айм­гийн Баян-Овоо сум. Тэр нутагт хөтөлсөн хүмүүс бол энэ нутгийн эгэлгүй хүчтэний нэг аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшин­төр агсны хөвгүүд болох улсын начин Т.Энхтуяа, аймгийн хурц арслан Т.Энх­тайван нар юм. Тэр хоёр маань дөрвөн жилийн өмнө хорвоогийн мөн бусыг үзүүлсэн аавынхаа дурсгалыг хүндэтгэн, төрсөн нутагт нь бэсрэг наадам хийхээр бидний хэдэн нөхдийн хамт нутгаа зорьсон нь энэ байв.
















 






Баян-Овоо хүртэл 700 гаад километр явж байж хүрнэ. Амьдралдаа ийм холын замаар тийм ч олон явж үзээгүй надад туулах зам урт, очих газар хол санагдан бэрхшээх хэдий ч их говийн тухай шүлгэн магтуу, ижий говийг хайрласан дуун түрлэ­гийг сонсох тусам тэнэгэр говьд сэтгэл татагдан яарах нь сонин.

 

Манай машины хөгжим ажиллаагүй болохоор нэг машинд хамт явсан Монголын радиогийн нэвтрүүлэгч Эрдэнэбаатар алс замд “амьд араажав”-ын үүрэг гүйцэтгэлээ. Мань хүн

 

Шархтай гөрөөс нь
Элсээ цустахгүй гэж

Цусаа долоож эдгэдэг говь
Сайхан бүсгүйчүүд нь

 

Эрээ гутаахгүй гэж

 Бүсээ чанга бүсэлдэг говь

 Нар ёроолд нь харваж үзээгүй

 Худгийн ус нь

 Ховоо дагжим хүйтэн

 Сар тээглэж хонодог цохио

 Газрын хадан эвэр

 Уулсын орой нь халуун гэх юм уу,

 

Санаа алдахад

 Эхийн сүү тагнайд амтагдаж

 Салхины үзүүр залгихад

 Aгь хоолойд аргасан

 

Боржигоны бор тал минь гэж ирээд л говийн шүлгийг харин ч нэг урсгаж өгнө дөө. Хажуугаар нь сэтгэл хөдөлсөн бусад нь,

 Элсэн говийн хөрсөнд

 Эгнэж ургасан гоёонууд

 гэж ирээд л ёстой л нэг говийн замд яваа улс шиг дуулж гарах.

 Төвийн аймгуудаар явахад мянганы замаар салхи татуулан давхих сайхан ч Дундговь хүртэл дэржигнэх овон товонтой замыг давчихвал ч зөөлөн элсэн дээр зурсан юм шиг зассан говийн зам тэрнээс нэг их дутахгүй юм билээ. Харин ч манай дарга дээрээс нь, танай дарга хажуунаас авбаа хэмээх онигоотой хамт тавигддаг цементэн замаас илүү ч байж мэднэ.

 

Үдшийн бүрий тасрахын үед хотоос хөдөлсөн бид унтаж нэг, сэрж нэг явсаар өглөөний шаргал нарнаар сая нэг суурин газрын бараа харж, Дундговиор дайраад хөдөллөө. Замынхаа дунд орлоо гэсэн үг л дээ. Баян-Овоо хүрэх замд таарах говийн сумдын нэг болох Цогт-Овоо бидний тухлан саатсан эхний газар гэж болно. Говийн­хоныг тал шигээ тайвуу, холын зочдод найрсаг улс гэдэг. Тийм хүмүүсийн эхнийх нь манай Сэдээгийн /Аймгийн заан Р.Сэд­дорж/ эмээ ээж Амаагийнх байв.















Тэнэгэр говийн нэгээхэн уудамд хонь, ямаагаа хотлуулж, тэмээн сүргээ гэр тойруулан бэлчээсэн эгэлийн эгэл амьд­рал. Наснаа­саа илүү жавхаатай, нар, говь хоёр шигээ налайсан говийн хөгшин биднийг дуу алдан угтлаа. Ингэний хоормог залги­лаад эргэж харахын завдалгүй борцтой шөл пор хийлгэж орхих Амаагийн гарын хоол амттай гэж ярих юмгүй. Багадаа эмээ­гийнхээ гараас алгаа тосон хүртдэг байсан ааруул, хуруудыг Амаа яг л тэгж тараасан нь холын замд яваа миний хамгийн их сэтгэл хөдөлсөн мөч байв. Салахын арга­гүй амттай тос даасан говийн ааруул, уруул чимчигнүүлсэн ингэний хоормогийг эднийд л анх амталж үзлээ. Бөхчүүд явааг дуулаад Амаагийнтай хамт намаржиж байгаа Най­маа­­хүү гуай тэднийхээр орж ирэв. Дөрөв­дүгээр анги төгсөөд малын зах бараадсан Наймаа ах олон жилийн наадмаар дүйз хөтөлжээ. Хамт явсан Дундговь аймгийн арслан Алтан­хуягийг танихгүй ч хэдэн онд аймагтаа түрүүлснийг нь асуугаад л нэр, ус, удам судраар нь хэлж орхих нь наад захын жишээ. Та нарыг чинь зурагтаар сайн үзэж чаддаггүй юм. “Араажав”-аар л сонсоно. Алтанхуяг арслан таныг энэ жилийн наадмаар начин болох нь гэж үгүй ээ, мөн их горьдсон. Х.Мөнхбаатар золиг дөрвийн даваанд аваагүй бол ч, ээ дээ мөн ч зоригтой барил­даж байсан юмсан. Энэ жилийн наадмаар би өөртөө нэг таамагтай суусан ухаантай. Завхан аймгийн Идэр сумын харьяат Сэр-Одын Жаргалсайхан арсланг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Баттулгын Соронзон­болдыг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаа­дамбыг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Төмөрбаатарын Санчир арсланг гарцаагүй улсын начин болно гэж бодож байлаа гэж ирээд л арав гаруй залуу аймаг, цэргийн цолтны нутаг, ус, овог нэрийг дуржигнатал уншиж орхиод “Би ч бөхийг нэг юм гадарлана аа” гэж хөөрөх. Тэгснээ хүүхэд шиг гэрээдээ гүйж, наадмын дүйз хөтөлсөн бололтой заримынх нь хуудас нь сэмэр­чихсэн эгээ л хадганд боож хадгал­даггүй байгаа гэмээр хэдэн дэвтэр авчирч, дахиад л наадам ярина. Хөөрхий, хотод ирээд Бөхийн өргөөнд орохыгоо хамгийн том мөрөөдөл нь юм шиг санадаг ийм хөгшид хөдөөд олон бий дээ.

 

Амаагийнхаас хөдлөөд 100 гаруй кило­метр явсны дараа Цогтцэций суманд шөнө хагаслан хүрлээ. “Өндөр дов”-ын хоолны газар таараад өнгөрсөн Ардтүмэн гэж залуу манай хэдийн дотны найз байж. Ачааны тэрэгтэй ард дагаж явсан өнөөх маань харин аль хэдийн Цэцийд оччихсон айраг цагаа зэхээд, адууны мах тогоо дүүрэн чаначихсан хүлээж байх нь тэр. Хот, говь хоёрын дунд таарсан хоёр дахь танил маань халуун говийн хат суусан сайхан эр байлаа. Яарсан биднийг явах нь мөдгүй болтол саатуулж орхисон шинэ танилын яриа манайхныг баахан хөгжөөв. “Ардын эрх” дээр нэрээ нэг гаргачих юм биш байгаа, “Ардын эрх”, Ардтүмэн гээд адил­хан сонстож байгаа биз гэж ирээд л тоглоом, шоглоом болгон суусан андын маань даага биднийг буцахад сумын­хаа хичээлийн жилийн нээлтийн уралдаанд айрагдаад бөөн баяр үлдсэн дээ.

 

Биднийг Цэцийд байх зуур Баян-Овоо­гийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэчулуун байнга залгана. Мань хүн сумын гуанз, зочид буудал, унаа машин гээд дарга, цэрэггүй бүгдийг нь бэлэн байдалд оруулчихсан бололтой. Бүх юм жин тан гэсэн утгатай үгс дайж, Баян-Овоо хүртэл хэд ч утасдав даа, сүүлдээ тоогоо алдсан.

 

Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Хан­гайн дийлэнх сумдаас одоо орос цэргүүдийн барьсан тоосгон байшингууд нурж унасан, хүн ам нь шилжиж нүүсэн нэг тийм зутруу төрх ажиглагдаад байдаг болчихсон нь нууц биш. Харин говийн сумд тэднээс арай өөр. Сумын захиргаа, эмнэ­лэг, зочид буудал, хүнсний дэлгүүр, сургуулийн намхан цагаан байшингуудыг хараад анх “жижигхэн” сум юм гэж харах ч анзаарч удвал тэнд дутуу юм үгүй. Цомхон бөгөөд цэвэрхэн. Тэр бүр ногоорч хараг­даад байдаггүй уудам говьд энэ жил сайхан зун болжээ. Намар өнгийхтэй зэрэгцэн шаргалтан байдаг алс тал энэ жил хангайн­хаас дутахааргүй ногоон “тэрлэг”-ээр гоёсон байв. Аймгийнхаа хурц арслангийн дурсгалд зориулсан наадамд зориулж Баян-Овоогийнхон бэлтгэлээ жин тан болгожээ. Наадмын талбайд шинэхэн зассан асар, майхан дэрвэж, сумын төвөөр нэг унаач хүүхдүүд гийнгоон дуу хадаана. Баян-Овоо Өмнөговийн бусад сумдаа бодвол цөөн өрхтэй. Ойролцоогоор 1600 орчим хүн амтай гэж хэлнэ лээ. Сумынхны нэлээд хэсэг нь ноолуураа тушаахаар хөрш сумдыг зорьсон, нөгөө хэсэг хүүхэд, багачуудаа сургуульд нь оруулахаар аймаг, хот руу хөдөлсөн учир хөл хөдөл­гөөн бага талдаа байв. Говьд харин эр, эм, хөгшин, залуугүй бүгд улаан, цэнхэр ЯВА-нуудыг ч унаж өгөх юм билээ дээ. Мотоцикл хөлөглөөгүй хүн тэнд бараг алга. Уяачид нь хүртэл морь биш мотоцикл унах аж.

 

Энэ нутгийнханыг наадаж сурсан улс гэдгийг ирэхээсээ өмнө төсөөлж л явлаа. Манай урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг Цээнзэнгийн Галдбадрах Баян-Овоогийн уугуул. Галаа ахын хоёр сарын өмнө бичсэн “Миний үзээгүй Хадаатай наадам” гэж нийтлэл надад тийм сэтгэгдэл үлдээсэн юм. Галаа ахын цэрэгт мордоод үзэж чадаагүй тэр наадамд Хадаа аварга очсон юм билээ. Иш татвал... “Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган бороо­ны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /улсын начин А.Ганбаатар/, халхын домогт Хадаа аварга, улсын наа­дамд түрүүлэн, түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат…өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Энэ чимээ дуулианаар барилддаг болгон л, тэднийг балиашигладаг болгон л Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Наадам дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэнэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ. Мориных нь хондлой хотолзоод л, унаатай, явган улс хойноос нь өмөлзөн хошуураад л...Чухам нэгэн “Морьтой уул” л явж байсан юм байх...гээд л нүдэнд харагдтал бичсэн байдаг. Яг л энэ наадамд гардаг шиг, тэр нийт­лэлд бичсэн шиг их говийн нэгээхэн хэсэгт эгэл даруу амьдардаг Баян-Овоо­гийн­хон намрын сэрүү хялбаалсан толго­дынхоо дунд бас нэгэн наадам хийхээр ихэд дог­должээ.

 

Говийг бөх цөөтэй л гэдэг. Баян-Овоо­гийн­хон бол энэ үгний хариуд харин ч нэг хэлэх үгтэй улс. Энэ сумаас алдарт Идэр Дампил аваргаас авахуулаад улсын начин Д.Багахүү, А.Ганбаатар агсан, Т.Энхтуяа нарын гурван сайхан начин төрж гарсан яах аргагүй их говийн хүдэр хүчтэнүүдийн өлгий нутаг. Энэ наадмыг хийх болсон утга учрын эзэн, аймгийн хурц арслан Ц.Түв­шин­төр агсныг, түүний хоёр хүүг говийнхон андахгүй. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, аймгийн аваргад гурван удаа аваргалж явсан түүнийг нутгийнхан нь “Олон аймгийн хэмжээний арслан” гэж ярих. Тэр ч үнэн байх. Бас начингийн энтэй арслан гэж олон хүн дурсах. Түүнийг нь улсын цолтнуудыг дархан бусгах мэхээрээ давж, дийлж явсныг харсан нут­гийн­­хан нь гэрчилнэ. Бас тэр чөлөөт бөхөөр шаггүй сайн барилдчихдаг байжээ. 1979 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, их спортын утаа үнэрлэж явсандаа тэр өөрийн хоёр хүүг эртхэн хот руу явуулж, спортын хүн болгосон байх.

 

Аймгийн хурц арслан Ц.Түвшинтөр агсны наадмыг Баян-Овоо сумын алдарт уяач Жуурайдорж агсны хүндэтгэл үзүүлэх баяртай хамтатган тэмдэглэсэн юм. Нутаг усныхаа бахархал болсон хоёр буянтны наадамд соёолон, даага насны морьд уралдаж, хүчит бөхчүүд нутгийн ардыг цэнгүүлэв. Соёолон насанд эмэгтэй уяа­чийн морь өнгөлдөг юм байна. Баян-Овоогийнхон энэ жилийн наадмаар морь­дын­хоо түрүүг өөр сумынханд байдгийг нь алдаад, сэтгэл жаахан дундуур байгаа бололтой байсан. Энэ удаад ч гэсэн Цэций, Цогт-Овоогийн уяачдад түрүүгээ алдчих вий гэхээс тэд битүүхэндээ эмээж байгаа бололтой байсан ч нутгийн соёолон түрүү магнай болж, сэтгэл нь сая нэг сэргэнэ лээ.

 

Алдарт Идэр Дампил аваргын төрж өссөн нутаг, Агвааны Ганбаатар агсны амандаа ташуур тулган, бөхийн дуун хадааж өссөн ээрэм говийн дэнжнээ наадсан хүндэтгэл үзүүлэх барилдаан сайхан боллоо. Хүчит бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанхуяг түрүүлж, сумийн заан Ганзориг үзүүрлэсэн бол аймгийн заан Р.Сэддорж шөвгөрсөн юм. Наадам сайхан болсоон. Говьд үзсэн анхны наадам. Налгар, шаргал өдрүүдийн нэгээхэн цаг хугацаа гийнгоон дуунд баясч, намрын урт өдрүүдийн их үдэд говийн хүчтэний өлгий нутаг бөхийн цэнхэр асар дэрвүүлэн, наадаж өнжив. “Ажнай” корпараци, “Хаан” банкны хамт олон ивээн тэтгэж, сумын 1600 ард иргэдийн сэтгэлээ шингээж зурсан Баян-Овоогийн даруухан наадам хуучны болоод шинэ дурсамжийн холбоос болон үлдлээ. Амаа­гийнхаа гарын хоолыг, Ардтүмэн андынхаа сайхан сэтгэлийг, өнжөөд буцсан Баян-Овоо сумыг, их бөхийнхөө гэгээн дурсгалд шүтсэн цагаан сэтгэлт ард түмнийг, шинэдийн цагаан саран мэлмэрээнд уярах торгон элсийг, мэндийн шар нарны цацраанд асах алтан говийг мартахгүй ээ. Сэтгэлд элс шиг ээ шаргал гэгээ үлдээсэн алтан говийн нутгаар олон очиж саатна аа.

 

Б.Бадамгарав

 

2008.09.01

profile

Босоо цагаан хийморьт Монгол БӨX мину

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2049447/43a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1254 Dj Visage-Formula 1 nikes 2009-08-11 2166
1253 mergen buudagch [1] mc mon 2009-08-11 4210
1252 2NE1 file [2] MUZZ 2009-08-10 1710
1251 Surgalt yawagdana. Ta buhniig uriya. Narchig 2009-08-10 3263
1250 onigoo [2] maralmaa&MARALMAA 2009-08-10 2118
1249 ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ ЗАЛУУЧУУДАД macheon 2009-08-10 1345
1248 Eminemiig Evgui baidald w0w0w 2009-08-10 1732
1247 Superstar (슈퍼스타) [1] nikes 2009-08-09 1672
1246 Солонгос дахь монголчууд мэдэж байхад илүүдэхгүй [1] Эрхэт 2009-08-09 4024
1245 1988 ond mongoliin naadam,, shovgiin 4 [1] **bluesky** 2009-08-08 1647
1244 naadam neg iimer hyy **bluesky** 2009-08-08 1455
1243 hiih yumaa olj yadav **bluesky** 2009-08-08 2032
1242 Тоотой санагдах юм "Хурд" Эрхэт 2009-08-08 1321
1241 Монгол хотхон”-ы анхдугаар наадам боллоо :::БӨХ::: 2009-08-07 3077
» Говьд үзсэн наадам :::БӨХ::: 2009-08-07 2256
1239 Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая :::БӨХ::: 2009-08-07 3955
1238 Дуурийн одтой монгол хvvхдvvд [1] daruuhan01 2009-08-07 1803
1237 duu tatah gesen yumaa mp-3-d tuslaach [1] asdfghjkljljljj 2009-08-06 3325
1236 michael jacksonii duug [2] soro 2009-08-06 1822
1235 onisogo [1] maralmaa&MARALMAA 2009-08-06 3189
1234 ~~~Морин хуурын эгшиг~~~ [2] .Sarnai. 2009-08-06 1830
1233 ~~~..Michael Jackson...~~~ playlist [5] ~~~*oGoGo*~~~ 2009-08-05 1874
1232 Why is the Rum Gone? - Remix ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1357
1231 David After Dentist After REMIX hehe file ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1587
1230 Michael Jackson and Michael Jordan [2] nikes 2009-08-04 1866
1229 Michael Jordan Top 40 Moment [3] nikes 2009-08-04 1567
1228 ~~~...Declan Galbraith ...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 2003
1227 ~~~...Lady GAGA Poker Face...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 1400
1226 i like Lee soo young songs ^^ seda 2009-08-03 1336
1225 .... seda 2009-08-03 1132
1224 .... seda 2009-08-03 1206
1223 Миний үзээгүй Хадаатай наадам. [3] daruuhan01 2009-08-03 6454
1222 "Харанга хамтлаг'' [1] daruuhan01 2009-08-03 3114
1221 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам*өргөн дэлгэр болж өнгөрлөө [1] :::БӨХ::: 2009-08-01 2608
1220 khan murnuur yaj aylah ve? [2] huhtenger 2009-07-31 2002
1219 Нутагийн салхи [1] Эрхэт 2009-07-30 1692
1218 nutag negt mongolchuuddaa urialah ni............... [2] saak2020 2009-07-30 1995
1217 Одууд ахлах ангийхаа зургын цомогт mgldevochka 2009-07-30 1945
1216 kino Сайн залууc 2009-07-30 1927
1215 ★♥♣♥★ [2] MUZZ 2009-07-29 1401
1214 minii bodol [5] dinodino 2009-07-28 1530
1213 FinePix-t natural.mn 2009-07-28 1252
1212 hul bumbug [1] natural.mn 2009-07-27 2039
1211 олон орны хэл ээ гэж ??? [5] mgldevochka 2009-07-27 1829
1210 Хакухо эзэн хааны цомыг 11 дэх удаагаа гардан авав [1] lollipop976 2009-07-27 1554
배너신청
자생병원

배너신청