Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголчууд бие биедээ дурлаж улмаар гэрлэмэгц бие биеэ өөрийн өмч гэж тооцдог базаахгүй зуршилтай. Өөр хэнийх ч биш зөвхөн минийх л байх ёстой гэдэг бодол нь өдөр тутам зүлгэж, арчилж, илж, бас гоёж байдаг гоёмсог шүүгээтэйгээ адилтгах хүсэлд хүргэдэг. Харамсалтай нь хайртай хань нь гоёмсог шүүгээ биш болохоор байрандаа байлгүй гарч явж, элдэв хүмүүстэй уулзаж, санал бодлоо хуваалцан ажил хөдөлмөр хийж, хэн нэгэнд дотносож элдэв зөрчилдөөнтэй асуудлуудыг үүсгэж орхино. Үүний нэг нь хардалт юм.

Хааяа анд нөхөд нь гэр бүлээрээ зочлон ир, наргиж, тоглож наадан, өдрийг хамтдаа өнгөрүүлэх. Энэ үед ердийн өдрүүдээс арай л хөгжүүн болсон хань нь нэг л сонин байдал гаргаад байх шиг санагдаад эхэлнэ. Найзынхаа эхнэр рүү талимааран хараад ч байх шиг. Гар нь хаа нэгтээ илж таалаад ч байх шиг арай л илүү анхаарал халамж тавиад ч байх шиг…

Энэ бодолдоо өөрийн эрхгүй нүд нь бүрэлзэж, амьсгаа нь давхцаж, орчин тойрноо бодитой мэдрэх чадвараа алдах мэт. Байн байн нөхөр рүүгээ хялалзаж үг яриа нь нэг л хэг ёг хийж бухимдал нь мэдрэгдээд ирмэгц ирсэн зочид эвгүй байдалд орж бушуухан явахын түүс болно.

Эелдгээр талархан салах ёс гүйцэтгэх найз нөхдөө албаар инээмсэглэх аядан амьсгаагаа ч дарж ядан үдэж гаргамагц тэвчээрийн чагтага тас үсэрч,”эрүү шүүлт” эхэлнэ дээ. Хааяа нэгийгээ ажлаасаа оройтож ирэх хугацаанд дотроо битүүхэн түгшиж “хаа юу хийж яваа бол” хэмээн бодохуйяа олон ангит кино шиг л элдэв бодол, таамаглал тархи толгойг нь дүүргэж, сэтгэлийн шаналал эхлэх. Гэртээ орж ирсэн үед нь хүзүүдэн үнсэж хамтдаа хооллох хэдий ч нөгөө л бодол таамаглал толгойноос нь гарч өгөхгүй. Харин дараа нь хувцасыг нь янзлах нэрээр яг л мөрдөгч Деррик шиг нямбай нь аргагүй эд мөрийн баримтууд хайна. Хувцасны хаа нэгтээ наалдсан байж болох үс, будаг, үнэртэнг криминалистикийн шинжээч шиг л “мөрдөнө”. Мэдээж дараа нь түрийвч, гар утсыг нь шалгахаа мартахгүй. Энэ удаад эд мөрийн ноцтой баримт олоогүйдээ бяцхан тайвшравч нөгөө л олон ангит киноны кадрууд сэтгэлээс гарч өгөхгүй зовоох аж.

Хааяа хамтдаа олон арга хэмжээнд оролцож үзвэр үзэх боловч энэ бүхнээс баяр баясгалан, таашаал авахаас илүүтэй ханьд нь бусад хүмүүс хэрхэн хандаж тэрбээр бусдад яаж хариулж байгааг л сэмхэн тандах. Гаднаа баяр баясгалантай дүр үзүүлэх хэдий ч сэтгэлд нь мөнөөх “хар” шуурга дэгдэж, толгой нь манарна. Хань руу нь эелдэгээр хандсан хүн бүрийн хэн болох гэр бүлтэй эсэх, хаана ямар ажил хийдэг эсэхийг шалгааж, мэдээллийг тархины “хард дискэнд” архивлах аж. Тэрчлэн энэ хүмүүс ханьд нь яагаад илүү анхаарал тавиад байна гэдэг хар бодол толгойг нь шаналгах. Харин өөрт нь давхар хүндэтгэлтэй харьцаж байгааг ч анзаарах сөхөө үгүй.

Иймэрхүү маягаар эхэлсэн хардалтыг цаг тухай бүрд нь зогсоож чадахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам улам даамжирч өвчний шинжиндээ орж, хань ижлээ цөхрөөж бусдын өмнө ямагт эвгүй байдалд оруулах нь бий. Ийм хардалтын тухай Данийн алдарт шог зураач Херлуф Бидструп их донжтой хошиноор дүрсэлсэн байдаг. Нөхрийнх нь хувцсанд дээр наалдсан ширхэг утас хэрхэн бүсгүй хүн болон хувирч аргаа барсан нөхөр нь хувцсаа шүүрч аван гарч байгаа үйлдлийг үнэхээр уран хошиноор дүрсэлсэн билээ.

-Чи минь ганцхан надад л хайртай, тийм ээ
-Чи минь өөр хэнийг ч тоохгүй, тийм ээ
-Чи минь намайгаа хуурч, гомдоохгүй, тийм ээ…

Өдөр тутам тэвдүүхэн ийн асууж шалгаан “тийм” гэдэг хариултыг сонсох гэсэн бачимхан хүсэл өөрийг нь улам ч дорой өөртөө итгэлгүй байдалд оруулж байгааг анзаардаггүй.

Өөрийнх нь ийм тэвдүү арчаагүй дорой байдал нь хайртай хүнд тань тээртэй, хэцүү санагдаж аажимдаа цөхөрч алсдаа сэтгэл хөрж болохыг ч төсөөлөхгүй.

Хань ижил нь хайртай шүүгээ шиг нь биш болохоор яг л шүүгээ шигээ гэртээ, дэргэдээ байлгаж байнга илж, арчиж зүлгэж, цэвэрлэж, гоёж байх хүсэл нь хардалтыг улам гааруулах үндэс нь болдог аж. Ухаангүй тэнэг хардалтын улмаас хайртай шүүгээтэйгээ үлдэхдээ л хүнийг өмчилж өөрийн хүслээрээ байлгаж болдоггүйг ухаарч эхэлнэ. Гэвч бүх юм нэгэнт өнгөрсөн байх нь олонтой.

Хардалт хайрын шинж үү

“Хайртай бол хартай” гэдэг уламжлалт хэллэгээр хайртай л бол хардах учиртай гэж олон хүмүүс боддог. Үүнийгээ хэрэлдэж, зодолдож эцэст нь эвлэрч, тэврэлдэж илэрхийлдэг гэр бүлүүд цөөнгүй бий. Тэдний амьдралд “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг хэллэг мөрдлөг болж байдаг гэхэд хилсдэхгүй.

Зарим хүмүүс хардуулах шалтгаа өөрөө гаргадаг. Гэр бүл болоод эхэн үедээ жигтэйхэн хайртай халамжтай байснаа хэсэг хугацааны дараа уйдаж өөр нэгнийг эргүүлж эхэлнэ. Бага залуу наснаасаа олон хүнтэй холбогдож багагүй наргиж цэнгэж явсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тэд “Сайнтай нь ханилж, сайхантай нь сүүлэрнэ” гэдэг хэллэгээрээ ихэд бахархдаг.

Харин үргэлж хардаад өөчилж дарамтлаад байхаар зарим хүн “ингэж хоосон хардуулж байхаар хоолтой хардуулья” гэдэг бодлоор өөр бусадтай холбогдож эхэлнэ. Тэгээд ч цаг үргэлж хардаж, дарамтлаад байх нь аажим аажмаар сэтгэл урмыг нь хугалж орхидог. Тэр үедээ яасан ч ялгаагүй юм билээ гэдэг бодлоор өөрийгөө өмөөрөх. Харин тэд өөрт дутагдаж байгаа зүйлээ өрөөл бусдаас хайна.

Хань ижлээ өөрийг нь хуурч араар тавиад байгааг илрүүлж нотолсон зарим нь гомдож өширхсөндөө хариугаа авч хорслоо тайлах хүслээр өөр бусадтай холбогддог. Хэдийгээр сэтгэлийн шаналлаа дарж чадахгүй ч “хорыг хороор” гэдэгчлэн хорслыг хорслоор тайлж байгаадаа бага зэрэг сэтгэл өег. Харин ийм үйлдлээс хэн нь хожиж хэн нь хохирч байгаа нь тодорхой бус. Харин хайр сэтгэл, нандин бүхэн нь үгүй болж байгаа нь үнэн.

Хардалтаас үүдэлтэй байнгын хэрүүл, дарамт шаналал, хэн хэнийг нь сэтгэхүйн хямрал, гүн ядаргаанд оруулж “там” болсон энэ амьдралаасаа залхана. Ядахнаа гэр бүлийн ийм эмгэнэлт, инээдэмт үзэгдэл бусдын өмнө ил болж бусдад шоолуулах, өрөвдүүлэх шалтаг болдог нь илүү гаслантай. Ойлголцож чадахгүй аргаа барсан ийм байдлын улмаас эцэстээ салахад хүрдэг.

Гэр бүл салалтын шалтаг болсон хардалтын тухай биш өөрийгөө өөгүй өндөг, зовлонт нэгэн болж харагдуулахын тулд ханилж байсан ханиа тэсэж байхын аргагүй араатан жигшүүрт нэгэн хэмээн бусдад сурталчилна. Харин өөрийгөө давхар муугаар сурталчилж буйгаа анзаарахгүй. Цаг хугацаа улиран улирч энэ л нугачаанд алт, гууль хэрхэн ялгарахыг өнөө хэн ч төсөөлшгүй.

Итгэл бол хайрын нэгэн тулгуур

Өнөө цагт хүн бол шүүгээ биш гэдгийг ойлгох цаг болжээ. Чухамдаа хүн учраас л бусад хүмүүстэй харилцаж, бусдад таалагдаж, хүндлэгдэж, магадгүй хайрлагдах эрхтэй. Харин энэ харилцаанд өөрийгөө хэрхэн авч явах нь, тухайн хүнээс ухаан, ухамсар, хүмүүжлээс нь шалтгаалдаг. Бид дор бүрдээ үүнийг сэтгэлдээ зөвшөөрдөг хэдий ч ил гарган хэлж зүрхэлдэггүй. Харин өөрт нь тааламжтай хандсан хүн бүрийн араас баярлан хөөрч гүйгээд байх нь зохимжгүй.

Нэгэнт хайрлаж, дурлаж, амьдралаа холбосон хүнийхээ тухай “бид бие биедээ хайртай, тэр минь намайг гомдоохыг хүсдэггүй, би ч түүнийгээ гомдоохыг хүсэхгүй” гэдэг бодол итгэл учир утгагүй хардалт “там” болсон амьдралаас хамгаалах эхний алхам. Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, түүнийгээ гомдоочих вий гэдэг бодол хүнийг ямар нэгэн болзошгүй тохиолдлоос аварч чаддаг. Хэрэв гарцаагүй ийм байдалд орсон тохиолдолд хоорондоо чин сэтгэлээсээ үнэнийг ярилцаж учир шалтгааныг нь тодруулж ойлголцон уучилж байх нь дахиад ийм байдалд орохгүй байхын баталгаа болно. Харин тэр хүн нь юугаараа надаас илүү байж, үүнийг минь татаа вэ.. гэж бодож үзэхэд ч гэмгүй.

Итгэсээр ярилцаж ойлголцон, уучилсаар атал дахин дахин ийм байдал давтагдах аваас шууд л салсан нь дээр. Хэсэг хугацааны дараа чамгүйгээр байж чадахгүйгээ ойлгон уучлал гуйж ирвэл сайн л хэрэг. Тэр чигтээ ирэхгүй бол чамд хичнээн хэцүү байсан ч мартах л хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт гарцаагүй болох тэр зүйлийг эрт ойлгож, мэдэрсэн нь таны хувьд завшаан байж болох. Аль болохоор бие биедээ итгэж, итгэлээ дааж байх нь хамгаас чухал байна. Хайр гэдэг аугаа зүйл. Бие биедээ үнэхээр хайртай, бие биегүйгээр байж чадахгүй л бол хайртай хүнээ гомдоож түүнийхээ дургүй болон хүсдэггүй зүйлийг хийхийг хэн ч хүсдэггүй.

Үүгээрээ бид бусад олон амьд биетээс ялгагддаг. Учир утгагүй хардалт, эзнийхээ сэтгэл зүйд нөлөөлж улмаар өвчний шинжтэй болж даамжирвал галзуурал солиоролд хүргэдэг.

Хардалтаас болж амиа хорлох, сэтгэцийн өвчтэй болсон тохиолдлууд цөөнгүй. Хүн өөрийн сэтгэл санаагаа өөрөө захирч, тухайн нөхцөл байдлыг бодитоор мэдэрч сурах нь их чухал. Хүний амь гэдэг хэн нэгний буруу үйлдлээс хямдхан байх гэж үү. Хорвоо дэлхий уужим, хүний амьдрал баян. Хүнд юу эс тохиолдож болох шүү дээ. Харин хүн болж төрсөн хувь заяанаас аугаа нь үгүй. Итгэл бол амьдралын нэгэн том тулгуур ажээ.

Төгсгөл

Өдгөө хардалт, итгэл алдалт, олон гэр бүлүүдийн салалтын шалтаг болж буй. Бид бие биеэ өмчлөх бус бие хүнийх нь хувьд эрх чөлөөг нь хүндэтгэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал байнаа. Бусад сайн сайхан хүмүүсийн талаарх тааламжит сэтгэгдлээ бие биеэсээ нуух биш харин ч хоорондоо ярилцаж тоглоом шоглоомоор ч атугай ойлголцож байх нь хардалтаас ангид байж, итгэлцэж байх нэгэн үндэс.

Цаг ямагт бие биедээ анхаарал тавьж чин сэтгэлээсээ ярилцаж хайрлан халамжилж, хайр энхрийлэлийн сайхан үгсийг хэлэлцэж байх нь “нялуурч” байгаа хэрэг огт биш өөрсдийн хайр сэтгэл итгэлээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл.

Үүнийг шоолох хэрэг юун. Бид гадаадын хүмүүсийг үнсэлцэж байхад гайхахгүй хэрнээ Монголчуудыгаа үнсэлцвэл жуумалзаад байх жишээтэй. Хайр, хардалтад гадаад, дотоод гэсэн ангилал байдаггүй гэнэ.

Харин бие биедээ итгэж чадахгүй ямагт хардаж дарамтлаад байх нь итгэлийг тань алдаж өрөөл бусадтай холбогдох боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Хэрэв таныг хуурахыг хүссэн л бол яаж ийгээд ч хуурах боломж буй. Харин итгэл, хайр халамж, энэ боломжоос татгалзахад хүргэдэг гэдгийг мартамгүй. Чулууг чулуу хагалж голын зөөлөн ус мөлийлгөдөг гэнэм.

Дэнслээд байгаа сэтгэлийг дээсээр биш хайр халамж, итгэлээр л тогтоодог аж.

Бүх зүйл өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалах ажээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2037836/7f8/trackback

DEVSHILT_TRADE

2009.08.05 13:34:26
*.101.75.141

Iim aihtar hardalttai yaaj amidardag bnaa.galzuurch uhmeer yum
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.08.05 13:37:55
*.192.182.9

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
6276 yaraltai helj ogooch [6] ekhomina 2009-08-06 993
6275 asuuya 2hkvv 2009-08-06 481
6274 asuuya eejuudee! [3] Tiny_hk 2009-08-06 585
6273 asuuh ym bnaa khln [3] odki 2009-08-06 700
6272 yaj turah bee helj zuvluuch [2] asdfghjkljljljj 2009-08-06 924
6271 orchuulga [1] nar jargaj bna 2009-08-06 447
6270 eruul mendiin daatgal [2] nar jargaj bna 2009-08-06 759
6269 hi ene odriin mend [1] sunyeon 2009-08-06 486
6268 eejvvdeesee asuxna [6] dream5454 2009-08-06 875
6267 solir haraad [2] Tiim VV 2009-08-06 869
6266 haniad [4] Tiim VV 2009-08-06 628
6265 yaraltai asuuh ym bna tuslaach [5] odki 2009-08-06 996
6264 Busguichuudee yaraltai asuuh zuil bnaa.. [1] hamar 2009-08-05 580
6263 Шумууланд хазуулсан бол хэрхэн арчлах вэ? [1] Маралгоо 2009-08-05 721
6262 ***НАДАД САЙХАН БҮСГҮЙН ....ШИНЖ БҮРДСЭН**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 1167
6261 ****ХЭНИЙ Ч ХАРЦЫГ БУЛААМААР БАЙНА *** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 435
6260 marujind [1] 김유진 2009-08-05 649
6259 nyalh huuhdiin nud...??? [5] marujin 2009-08-05 4573
6258 hi ahiad yum asuuyaaaaa? [3] 김유진 2009-08-05 961
6257 yaraltai heleed ogooch [8] marujin 2009-08-05 1229
6256 maamaa_hi [5] bb_111 2009-08-05 867
6255 asuuy [4] amuush 2009-08-05 760
6254 hi yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-08-05 728
6253 1 sar bolj bgaa huuhed ongotsoor yabahad bilet abahuu hed bdag be [3] mgl_86 2009-08-05 778
6252 Ur suulgah talaar asuuh yum bna [5] DEVSHILT_TRADE 2009-08-05 1942
» <<<ЗҮРХНИЙ БЯЦХАН ШИВНЭЭ БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 646
6250 seould bdag mongol tsetserlegiin utsiig helj uguuch [1] nyamka81 2009-08-05 561
6249 tuslaach [3] enhjin01 2009-08-05 1000
6248 SK. kartiin xymd utas bn salpetka 2009-08-05 618
6247 eejuudee helj ogooch [3] 1014 2009-08-05 1421
6246 <<<<ХАЙРТАЙ ХОСУУДДАА>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 569
6245 elgemsvv egchee yu yu avj ochih ve [2] off 2009-08-04 1101
6244 itgemjleh yaj garguuah ve? [2] off 2009-08-04 900
6243 hi yaraltai helj ogooch [7] g gv i 2009-08-04 1108
6242 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 921
6241 HERA baina uu ? [4] 백설공주 2009-08-04 909
6240 EEJUUDEE HUUHDIIN MONGOO AVAHAD [2] bayrtogtoh 2009-08-04 1150
6239 mgl ruu hvvhed avch yabah hvn baival; m_maral 2009-08-04 863
6238 hi bvsgvichvvdee asuuh ym bna [2] bombogor(''-'') 2009-08-04 868
6237 yaraltai hariulj ogooch [9] otta 2009-08-04 1024
6236 <<<МОНГОЛЫН МИНЬ БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ БАЙГААСАЙ>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 888
6235 bvsgvichvvdee cetgegdelee xuvaaltsana uu! [5] xinfu 2009-08-04 1200
6234 asuuya! [1] Zaki8 2009-08-04 913
6233 nudendee dabharaa hiilgeh gesen ym [5] girls_mgl 2009-08-04 1056
6232 <<ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-03 934
배너신청
자생병원

배너신청