jasen
Бичлэгийн тоо 4,494
Тэр жил би цэрэгт мордов. 1992 оны зургадугаар сард л даа. Карантин дээр, “сул ард” явсан хүн “эх орны хүү” болох гэж “хатаагдаж” байх үеэр буюу наймдугаар сарын эхээр манай сумын наадам болох гэж байгаа дуулдав. Эргэцэх, зэрэгцэх… элдэв командын завсар дундуур наадам, наадмын тухай бодол тархинд үржээд болдоггүй.

Улсын начин Д .Багахүү ах явах тухай сонсдов. Цагтаа чөлөөтөөр олимп, дэлхийн аварга алдарт Дэвид Шульцыг олон улсын тэмцээнээр ялж дэлхийн чихийг дэлдийлгэж явсан мань эр ч аймагтаа бол хааш хаашаагаа элбэг, илүү хүн. Баараггүй түрүүлж таараа. Түүний цаана аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшинтөр, аймгийн заан “Жөө” Бямбаа, сумын заан “Бабек” Чулуунбаатар, Оюундарийн Мөнгөн, Батсуурийн Төмөр-Очир, Дамирандоржийн Ганхуяг гээд “аваргууд” олон бий. За тэгээд хөрш зэргэлдээ Номгон, Цэций, Ханбогдын ногт ганзагалсан идэр жавхлант эрс наадмын өглөө нэрээ бүртгүүлээд зогсч байхыг байг гэх газаргүй л хуна.

Уяач ч олон очно. Уламжлалаараа Цээнзэн баваагийн хурдан цоохрууд, аа бас Жуурайдорж гуайн хэдэн хонгор, Цогт, Цэрэнпил, Цэдэн-Иш… эднүүсийн л морьд наадмын өнгийг тодорхойлно доо хэмээн улс өөр хоорондоо хэлэлцэж, элдэв яриагаа хуушуур, чихэр жимс, айраг сархадтайгаа холин зажилж, залгилж байгаа даа гэж бодохоос нойр хулжина.

Тэгтэл бас нэгэн амттай яриа гарав. Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган борооны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /А.Ганбаатар начин/, Халхын домогт Хадаа /Д.Хадбаатар аварга/, улсын наадамд түрүүлэн түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат… өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Тэд Баян-Овоо сумын наадамд очихоор явж байгаа л гэнэ. Ай мөн нүсэр том наадам болох нь дээ гэлцэнэ. Энэ чимээ дуулианаар барилддаг болгон, тэднийг балиашигладаг болгон Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Бие цэргийн хуаранд ч сэтгэл минь аль хэдийнээ тэдэнтэй хамт нутгийн гүнж их замд гарсан байв…

Наадам сайхан, сайхан гэхэд дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ. Мориных нь ховдлой хотолзоод л, унаатай, явган улс хойноос нь өмөлзөн хошуураад л… Чухам нэгэн “морьтой уул” л явж байсан юм байх. Сумын баруун хойд дэнжид морь барих, Хадааг харах хоёр арга хэмжээ зэрэгцсэн л гэнэ. Халхын наадмын дэнжийг хотолзуулдаг аварга юм чинь дээ, хэн гуайн хүрэн морины нуруу хотолзох ч бага хэрэг. Гэлээ гэхдээ тэр их хүмүүнд унуулах хувь ерөөлтэй төрсөн сайхан л ажнай юм даа, бас гэсэн шүү юм бодогдох.

Тэр наадмын эхний өдөр миний Баваагийн /нутгийн олон аавыг минь ийн авгайлдаг юм/ уясан том хээр морь айрагдаж хүрэл медаль авсан байв. Урьд нь ямар сумын наадамд медаль, энэ тэр гэж өгдөг байсан биш. Харин тэр наадмаар өгсөн юм. Баваагийн минь уясан хурдууд сумандаа нэгэн үе үнэхээр “даралж” байсан даа. Жилд жижүүрийн хоёр түрүү тогтмол авна. Азарга мордлоо гэхэд аавын минь уясан хоёр бол хоёр, гурав бол гурван азарга ерөөсөө л хоёул, гурвуулхнаа уралдсан юм шиг дараа дараагаараа өнгөлж ирдэг байлаа.
Наян нэгэн онд л гэхэд, ардын хувьсгалын 60 жилээр манай дөрвөн морь түрүүлж олны нүдийг духан

дээр шидэж орхисон сон. Уяачийн аз, уралдах морины аз, унаж байгаа хүүхдийн аз гурав нийлэхээрээ юунд ч гүйцэгддэггүйг, юунд ч дийлдэггүйг би мэднэ. Гэвч юм дандаа нэгээрээ байдаггүй хорвоо хойно доо. Хадаа аваргатай тэр наадам Баваагийн минь хувьд нас дээр гарсан, хүүхдүүд нь өсч томроод, морьдынх нь ир татарч, бөхөөр юм бол харих талдаа болсон үе байлаа. Айрагдсан морьдод Халхын домогт аварга медаль зүүж өгөөд л… тэр жил айраг уусан уяачдын хувьд нэгэн насаараа ярих хуучтай болсон л гэнэ.

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай сумын наадмын түүхэнд зүүний магнайд боссон ганц аварга нь Хадаа. Харин түүнийг түрүүлээгүй гэхэд би их гайхсан. Үнэхээр л түрүүлээгүй байсан. Сонсохноо нь нэг ийм юм болж. Хоёрын даваанд Хадаатай, намайг багад манай сум, нэгдлийн даргаар олоон жил ажилласан Мижид гуайн хүү Амарсанаа таарч. Амарсанаа шавилхан биетэй ч өрөмний өт шиг хөдөлгөөнтэй золиг л доо. Хожим нь аймгийн начин болсон. Тэрбээр аваргын хөл рүү солирын харвалт шиг л юм шуугиж ороод барихын завдал өгөлгүй суганд нь сэжиж дамжин ард нь гараад явчихаж. Бодвол тэгээд татаж, түлхэж, дугтарч элдэвлээ л байлгүй. Хадаа ч тэсч тэсч ээрэм талын догшин хар салхинд үндэс ёзоороо булга татуулан унаж байгаа аварга хайлаас шиг л юм наадамчдын хашгиралдаан, гуугалалдаан дунд лүглийн хажуулдаж.

Гэнэн томоогүй аварга босч ирснээ гайхсан маягтай толгойгоо илснээ тахимаа өгөөд гэдрэг эргэж. Сумын наадам түүний хувьд ийнхүү өндөрлөж. Магадгүй тэр давах, түрүүлэх тухай нэг их шимтэн бодож очоогүй ч байж болох. Зүгээр л говийн бөмбөгөр ягаан толгодын дунд эгэл даруухан амьдардаг ард түмний дунд чимэг болон алхалж яваад л буцах гэж тийшээ зорьсон ч юм бил үү.

Аваргын олон олон барилдааныг харах гэж тэсч ядан хүлээж байсан хүмүүсийн хүслэнд цэг хатгасан “аваргын ангууч” Амарсанаа бөхийн асар дүүргэн суугаа аваргад барилдааны сиймхийгээр ганц лонх юм барьтал цаадах нь ер тоосон шинжгүй мөнөөхийг нь амны цангаа гаргах “жүржийн талст” уух гэж байгаа аятай хэд сэгсэрснээ бөглөөг нь мулт цохин нэгэн амьсгаагаар “явуулчихсан” гэнэ.

Хадаа аварга олон л газрын наадамд зодоглосон байх. Олон давсан байх. Олон түрүүлсэн байх. Харин цөөхөн унасан байх. Цөөхөн уналтынх нь нэг энэ байх. Гэвч манай сумынханд түүний унах нь, унасныг ярих нь сонин бишийг би хожим нь мэдсэн. Гагцхүү лагс бие, аварга хүчит тэрхүү ховрын ховор “дээлтэй уул”-ыг дэргэдээс нь харж, гар барьж, дэвэх, шавах, барилдахыг нь хажуухнаас нь сонирхох их хувь заяатай төрснөөрөө бахархацгааж, Хадаатай наадам, Хадаа аваргатай наадам гэлцэн үе жил дамжуулан өнөө ч хуучилсаар байгаад би дотроо жаахан атаархдаг.

Сумын наадам болгон сайхан байдаг. Гэхдээ тэр жилийн Хадаа аваргатай наадам бүр ч сайхан болсон санагдана. Даанч би цэрэгт явчихсан байгаад үзэж чадаагүй.

Ц.Галбадрах
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2024489/890/trackback

profile

daruuhan01

2009.08.03 10:24:26
*.130.17.201

ene saihan avraga uuld vvrvvlj dvvrvvlj yvsan baga nasaa ergeed dursahad saihan baina.niitiin bujig saihan hiideg saihan duuldag botgon har nvdtei hvvhed shig saihan zantai ahiiga dursahad vneheer saihan bailaa.hvnii hailan ahiiga avrgelj gegeeneer sanan dursaj yvah bolnoo.

soracsan

2009.08.03 22:53:50
*.238.127.147

Hadaa Hadaa hadaaj yvsan halhiin tsuutai avarga aa
Файл оруулах
profile

:::БӨХ:::

2009.08.08 12:56:19
*.42.4.63

Mongol er hvnii byar hvch eremgii chanariig gaihuulj tub tsengeldeh hvreelengiin torgon nogoon devjeeg chimej yavsan halh dayaraa tsuutai  Hadaa avargaa  hvvhed shig  genen  tsailgan zangaaraa ard oloniihoo hairiig tataj yavsan er hvn baijde aldaj onson amidraliinha namtariig algaiin chineehen har devter deeree temdeglen vldeesen tsuut uhaantan bilee...
http://www.youtube.com/watch?v=CPF1nuDV4K0
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1254 Dj Visage-Formula 1 nikes 2009-08-11 2166
1253 mergen buudagch [1] mc mon 2009-08-11 4210
1252 2NE1 file [2] MUZZ 2009-08-10 1710
1251 Surgalt yawagdana. Ta buhniig uriya. Narchig 2009-08-10 3263
1250 onigoo [2] maralmaa&MARALMAA 2009-08-10 2118
1249 ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ ЗАЛУУЧУУДАД macheon 2009-08-10 1345
1248 Eminemiig Evgui baidald w0w0w 2009-08-10 1732
1247 Superstar (슈퍼스타) [1] nikes 2009-08-09 1672
1246 Солонгос дахь монголчууд мэдэж байхад илүүдэхгүй [1] Эрхэт 2009-08-09 4024
1245 1988 ond mongoliin naadam,, shovgiin 4 [1] **bluesky** 2009-08-08 1647
1244 naadam neg iimer hyy **bluesky** 2009-08-08 1455
1243 hiih yumaa olj yadav **bluesky** 2009-08-08 2032
1242 Тоотой санагдах юм "Хурд" Эрхэт 2009-08-08 1321
1241 Монгол хотхон”-ы анхдугаар наадам боллоо :::БӨХ::: 2009-08-07 3077
1240 Говьд үзсэн наадам :::БӨХ::: 2009-08-07 2256
1239 Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая :::БӨХ::: 2009-08-07 3955
1238 Дуурийн одтой монгол хvvхдvvд [1] daruuhan01 2009-08-07 1803
1237 duu tatah gesen yumaa mp-3-d tuslaach [1] asdfghjkljljljj 2009-08-06 3325
1236 michael jacksonii duug [2] soro 2009-08-06 1822
1235 onisogo [1] maralmaa&MARALMAA 2009-08-06 3189
1234 ~~~Морин хуурын эгшиг~~~ [2] .Sarnai. 2009-08-06 1830
1233 ~~~..Michael Jackson...~~~ playlist [5] ~~~*oGoGo*~~~ 2009-08-05 1874
1232 Why is the Rum Gone? - Remix ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1357
1231 David After Dentist After REMIX hehe file ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1587
1230 Michael Jackson and Michael Jordan [2] nikes 2009-08-04 1866
1229 Michael Jordan Top 40 Moment [3] nikes 2009-08-04 1567
1228 ~~~...Declan Galbraith ...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 2003
1227 ~~~...Lady GAGA Poker Face...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 1400
1226 i like Lee soo young songs ^^ seda 2009-08-03 1336
1225 .... seda 2009-08-03 1132
1224 .... seda 2009-08-03 1206
» Миний үзээгүй Хадаатай наадам. [3] daruuhan01 2009-08-03 6454
1222 "Харанга хамтлаг'' [1] daruuhan01 2009-08-03 3114
1221 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам*өргөн дэлгэр болж өнгөрлөө [1] :::БӨХ::: 2009-08-01 2608
1220 khan murnuur yaj aylah ve? [2] huhtenger 2009-07-31 2002
1219 Нутагийн салхи [1] Эрхэт 2009-07-30 1692
1218 nutag negt mongolchuuddaa urialah ni............... [2] saak2020 2009-07-30 1995
1217 Одууд ахлах ангийхаа зургын цомогт mgldevochka 2009-07-30 1945
1216 kino Сайн залууc 2009-07-30 1927
1215 ★♥♣♥★ [2] MUZZ 2009-07-29 1401
1214 minii bodol [5] dinodino 2009-07-28 1530
1213 FinePix-t natural.mn 2009-07-28 1252
1212 hul bumbug [1] natural.mn 2009-07-27 2039
1211 олон орны хэл ээ гэж ??? [5] mgldevochka 2009-07-27 1829
1210 Хакухо эзэн хааны цомыг 11 дэх удаагаа гардан авав [1] lollipop976 2009-07-27 1554
배너신청
자생병원

배너신청