Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Тэнгэрт хуралдсан бараан үүлсийг зөөлөн салхи аядуухан хөөж, тэртээ чанад нар гарч ирэн, нарны бүлээн дулаахан цацраг бүхэн нь таныг илбэн аргадах мэт. Та бүхнийг умартаж, нарны цацрагаар бүх биед тань сүлэгдэн орж ирэх тэр л бүлээхэн, энхрийхэн илчинд сэтгэл тань уяран бүлээсч, хэн нэгнийг хайрламаар, уучилмаар бас баярлуулмаар санагдах вий. Энэ бүхний дэргэд таны сэтгэлийн бухимдал зовлон шаналал юу ч биш. Гагцхүү та хүн гэдэг агуу хувь заягагаа мэдрэх болно.

                            Бидний анзаардаггүй дарамт
 Монголчууд бид яагаад ингэтлээ уцаарлан бухимдаж, бие биедээ эелдэг харилцаж, баярлуулахаас татгалздаг юм бол?
-Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь их төлөв зэмлэж зандарч хүмүүжүүлдэг. Алив зүйлийг бага гэлтгүй тайлбарлаж ойлгуулахын оронд "болохгүй " гэдэг ганцхан үгээр хориг тавина. Чанга дуугаар зандарч зэмлээд, өөрөөсөө айн эмээх хүүхдээ харахдаа өөрийн "сүр хүчээ"  мэдэрч , үр хүүхдүүдийнхээ дуулгавартай хүмүүжилтэйд " сэтгэл ханана". Харин өтөлж хөгширсөн хойноо өөрийг нь зандран зэмлэх үр хүүхдийнхээ араншинг " байдаг л зүйл" мэтээр хандаж, өөрийг нь анхааран халамжилж байгаагийн нэг хэлбэр мэтээр хүлээн авна.
-Сургуульд орсон цагаасаа сургууль болон багш нарын олон хориг дарамттай учирна. Хүүхдийн сурч мэдэх оргилуун хүслийг нь " дүн" гээр ялгаж, хязгаарлана. Алив зүйлийг өөрийнхөө төлөө сурч мэдэхээс илүүтэй, багшдаа шалгуулж дүн авдаг энэ гаж тогтолцоо идэр насны олон хүсэл тэмүүллииг унтрааж байгаа нь нууц биш..

Манай ангийн "онц сурлагатан"  сурагч бол бүхнээс онцгой мундаг хүүхэд, "дунд сурлагатан"  миний бие түүний хэмжээнд хэзээ ч хүрч чадахгүй, дундаж хувь заяатай гэсэн ангилсан ойлголт нь маш олон хүүхдийн өөртөө итгэх итгэл, урам зориг, авьяас чадварыг үгүй хийж байна.
-Өөрийн иргэн бүртээ сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл тайван амьдрах тэгш боломжийг хангаж дэмжих учиртай төр засгийн шударга бус, арчаагүй байдал ард иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Ялангуяа хуулийн тэгш бус үйлчилгээ, нийгмийн баялгийн  тэгш бус хуваарилалт, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ тэдэнд өөртөө итгэх итгэлгүй, гутрал, бусдыг хардах, үзэн ядах олон шалтгийг бий болгож байна.
 Монголчууд бидний бие биедээ үл итгэх, үзэн ядах олон шалтгуудын нэг хэсэг нь энэ.
Бид өөрсдөөсөө эхлээд олон юмыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Дэлгэсэн тэрлэг шиг тэр л сайхан газар нутагт та ганцаараа биш бид бүгдээрээ хамтдаа амьдрах болохоор хүссэн ч эс хүссэн ч бид бие биеээсээ хамааралтай болдог. Ядахнаа л бид гэр бүлдээ үр хүүдүүддээ хандахаас эхлээд боловсролын тогтолцоог шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох хүртэл олон зүйл та бидэнд адилхан хамаатай.

                                Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг
-Чи сайхан харагдаж байна шүү
-Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна
-Чамд их баярласан шүү
- За за юун сүртэй юм бэ
- Би чамдаа хайртай шүү
-Чи чинь юу болоод нялуураад унав? Ямар нэгэн юм болоо юу?
Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүлллиг өгдөг. ААв ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
 Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана. 
 

Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
  Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
-Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
-Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
-Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
-Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
-Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа,
 Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс , сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: " Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ" гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
  Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.
                               Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг
 -Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг татдаг хамгийн сайхан зүйл нь, хүний төлөөх үйлчилгээ түүнийг дагасан үйлчлэгчийн сайхан инээмсэглэл. Банк дэлгүүр , ямар ч үйлчилгээний газар ороход, сайхан хувцасласан залуус таныг угтан тосч, " тавтай морил, танд юугаар тус болох вэ?" гэж сэтгэл татам инээмсэглэхэд л та өөрийн үнэ цэнээ жинхэнэ мэдэрнэ. Тэд алив асуудлыг тань шийдэхдээ ямар ч хүнд суртал, ихэмсэг төрх үзүүлэхгүй. Та баян ядуу хөөрхөн муухай алин байхаас хамаарахгүй тэгш үйлчилнэ. Тэр газрын хананд нь "  Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага", " Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон" гэхчилэн бичигтэй шар цацагтай хөх дарцаг болон жаазтай өргөмжлөл байхгүй хэдий ч тэд танд яг л " хаан" -д үйлчилж буй мэт хүндэлж үйлчилнэ.
 Гадаадад явах гэж хүсээд байгаа Монголчуудын эдэлж үзэхийг хүсээд байгаа эрхийн нэг нь энэ. Харин одоо Монголд ажилд авах заранд бичигддэг "Залуу царайлаг, гоолиг сайхан биетэй" гэдэг үгээ " Сайхан инээмсэглэдэг, эелдэг сайхан харьцаатай" гэсэн үгээр солих цаг болжээ. Үйлчилгээнд сайхан инээмсэглэл хамгаас чухал байдаг ажээ.

-Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь "эрэлхэг дайчин" эсвэл "эрх мэдэл"-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
 Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.
 Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь " нялуурч" байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг. Тэр л энергийн хүчээр та бүтэн өдөржингөө баяр хөөртэй, цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй байж чадах болно.
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл хагацал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, азтай учрал, баяр хөөр, аз жаргал ээлжлэн ирдэг энэ хорвоод хэн ч юуг ч урьдчилан таах аргагүй. "Хазгар", "сохор", "хэлгүй" "балай" гэхчилэн хүний ямар нэгэн золгүй гажигаар нь нэрлэн дуудах, шоолж тохуурхдаг базаахгүй зуршил Монголчууд бидэнд бий. Ийм золгүй тохиолдол бидний хэн нэгэнд учирч болох байсан төдийгүй тэдний өнөөдөр амьдарч яваад нь бид талархан урамшуулж баярлуулж байх учиртай. Золгүй тохиолдлоор өвдөж зовсон, тахир татуу болсон хэн нэгнийг сэтгэлээсээ хүндэтгэн, хэсэгхэн хоромд ч урмын сайхан үг инээмсэглэл бэлэглэж, баярлуулж чадвал тэр сайхан сэтгэлийн хариуд баярласан сэтгэлийн энерги нь танд очиж, тэр чигээрээ баяр баясал, гэрэл гэгээ өгч байдаг.
 Өвдөж ядарсан хүнийг баярлуулж, тэдний баярлаж талархан инээмсэглэж байгааг харах нь хүнд их аз жаргал авчирдаг. Хүн өөрийгөө мөнх орших юм шиг санаж, хэзээ ч өвдөж зовохгүй юм шиг төсөөлж байдаг өчүүхэн бодлоо өөрөөсөө зайлуулж, энэ хорвоод хүн ирээд буцдаг гэдгийг жинхэнээр ойлгож чадсан хүн л хүнийг жинхэнээр хайрлаж бас баярлуулж чадддаг.
 Тийм ээ! Бид хүн болж төрцгөөн нэг л орчлонд хамтдаа амьдарч байгаагийнхаа хувьд бие биеэ хүндэлж, урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь тун чухал байна.

                                            Төгсгөл
Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Та бусдыг хүндэлж баярлуулж байвал хариуд нь бусдаас хүндлэл баяр хөөр авна.
 Цаг ямагт алив зүйлийг өөдрөг сайхнаар төсөөлж, бусадтай ийм байдлаараа харьцаж чадвалта ч өөрөө өөдрөг сайхан , жаргалтай амьдарч чадна. Хүнд сайхан сэтгэлийн энерги бэлэглэвэл хариуд нь сайхан энерги авч харилцан бие биеэ гэрэлтүүлж байх болно.
 Чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгөдөг билээ.
Уншигч та ч гэсэн энэ бүхнийг эргэцүүлж нэг бодоод өнөөдрөөс олон зүйлийг өөрчлөх гээд үз. Таны гэр орноос улс гүрэн эхэлдэг. Таны гэр бүлээс энэ ертөнц эхэлдэг.
  Гадаа нар мандаж, шувууд жиргэн, модод найгаж, орчлон дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс харагдаж байна. Инээмсэглэхгүй байхын аргагүй. Та өнөөдрөөс эхлэн бусдад урмын сайхан үг хэлж чин сэтгэлээсээ инээмсэглэж, бусдыг баярлуулж байхыг хичээгээрэй. Та үнэхээр аз жаргалтай сайхан харагдаж байна шүү.
                НҮҮРНИЙ БАЯСЛЫГ ДАГАЖ АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2021629/d6e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
6231 udshiin mend huuhnuudee file [1] ENPRANI 2009-08-03 907
6230 eejuudee [4] teen 2009-08-03 967
6229 ***АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА БАЙДАГ ГЭЖ ҮҮ??**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-03 885
6228 tsagaan horhoi [5] NISS 2009-08-03 2995
6227 yaaraltai helj egeech [3] aylguu88 2009-08-03 1044
6226 bvsgvi chvvdesee asuuyaa [2] dream5454 2009-08-03 768
6225 tseej??? [1] mende 2009-08-03 880
6224 huuhed hezeenees tolgoigoo daadag ve? [3] manuka 2009-08-03 1036
6223 huu mini ih bor yumaa. [6] manuka 2009-08-03 1426
6222 Vvniig medex xvn bna u? [4] smile_84 2009-08-03 1021
6221 <<<ОДОО Л АМЖИХГҮЙ БОЛ ...ЧИ ООРТОО ИТГЭЛТЭЙ>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-03 786
6220 20 honogtoi huuhed ongotsoor yabuulj bolohuu er ni yabuulj uzsen hun bna uu [2] mgl_86 2009-08-03 898
6219 yaraltai asuuh yum bn [5] !@#$%^&* 2009-08-03 1077
6218 busguichuudees asuuya [4] sheet 2009-08-03 1019
6217 Huuhdee mgl yavuulah... [2] bondooj 2009-08-03 767
6216 Tus bolooch [2] mymik 2009-08-03 779
6215 hi end torson eejuudeesee asuuy [3] turka0921 2009-08-03 879
6214 ELCHIN ONODOR AJILLAHUU [2] bayrtogtoh 2009-08-03 730
6213 SAIHAN AMARSAN UU? EEJUUDEE [2] magic88 2009-08-03 1008
6212 tuslaarai [3] gansral 2009-08-02 935
6211 :::::::::::ХҮҮХДИЙН ХӨХНӨӨС СҮҮ ГАРНАА::::::::: [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-02 729
6210 asuult [5] teen 2009-08-02 661
6209 maamaa_hi [3] bb_111 2009-08-02 1008
6208 hvvhed gereer harah hvn... [2] bi bol sexy 2009-08-02 942
6207 bgtoyuna idtai emegteid [2] 8621 2009-08-02 993
» <<<<<НҮҮРНИЙ БАЯСАЛ ХҮНД АЗ ЖАРГАЛИЙГ АВЧИРДАГ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-02 1244
6205 yaraltai medeh hvn bwal helj ugch tuslaach [2] odki 2009-08-02 1021
6204 20 honogtoi huuhed mgl yavahad zugeeruu boldog bolovuu [5] princess*** 2009-08-02 1293
6203 huuhdee mgl yvuulsan eejuudees [2] princess*** 2009-08-02 800
6202 <<<ЭРЧҮҮДИЙН ЗАРИМ НЭГЭН НУУЦААС ДЭЛГЭВЭЛ>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-01 996
6201 maamaa_hi [2] bb_111 2009-08-01 763
6200 hi [1] bgtoyuna 2009-08-01 809
6199 Huuhdiin hui hadgaldag sav [3] DEVSHILT_TRADE 2009-08-01 1046
6198 torohod emnelegt hereglegdeh ugsiig todorhoi bicheed ogooch [2] bovka 2009-08-01 1128
6197 eejuudees asuuya [5] sheet 2009-08-01 1031
6196 hi busguichuude helj uguuch [6] SHD 2009-08-01 1371
6195 hi busguichuudee [3] mishil 2009-08-01 1248
6194 huuhnuudee [2] bovka 2009-08-01 1129
6193 orchuulj ogno uu [1] ENPRANI 2009-08-01 1007
6192 hi eejuudee 5 n sartai ohin maani [4] turka0921 2009-08-01 1086
6191 Чамд маш амттай ...... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-01 849
6190 maama_hi [2] bb_111 2009-08-01 1002
6189 ЧИ ХӨӨРХӨН ҮҮ????УЛАМ ГОЁ БОЛМООР БАЙНА УУ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-31 2594
6188 САВНИЙ ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-31 1879
6187 <<<<<<<<<ЧИНИЙ ХУВЦАСНИЙ ШҮҮГЭЭНД>>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-31 892
배너신청
자생병원

배너신청