jasen
Бичлэгийн тоо 4,494

Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам*
Намянжү хотын Монгол соёлын хотхоноос анх удаа зохион байгуулсан Монгол наадам нарлаг сайхан өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Уулс ус нь тэгширсэн байгалын үзглэнт газар байрлах
Монгол хотхонд анх удаагаа зочилсон хүн бол
Xайрт Монгол орондоо ирсэн мэт тэр дундаа
Тэрэлжийн нэг амpалтнд ирээд байгаа мэт сэтгэгдэл төрхөөр санагдлаа.Мяралзан урсах гол горхи ой модоор хүрээлэгдсэн уулсын хаяаг дэрлэн зүйрмэглэх хун шиг танан цагаан
Монгол гэрүүд эгэнсэн байгааг харaад сэтгэлд нэг л
дотно санагдаж билээ.
Энд Монголтын түүх соёлын музeй хэмээн гэр хэлбэртэй барилгыг цогцлуулан бүтээсэн байх юум .
Уг музейд түүхийн,экoлoгийн, угсаантаны гэсэн гурван хэсэгээс бүрдсэн сонирхолтой үзээлэнтэй ажээ.
Бас манай ардын урлагийхан өдөр бүр тоглолт хийдэг юум билээ.
Монгол ороныхоо түүх соёл урлагийг энэ хотхонд л бүрэн эрхээр нь суртчилж байгаа нь үнхээрийн олзуурхууштай сангдаж байлаа.
Намянжү хотын соёлын хотхоны ардын урлагийн хамт олоны  чадварлаг тоголтыг Солонгос үзэгчид болон гадаадын бусад ороны зочид ихэд сонирхон үзэж гайхан биширцгээж байгаа нь тус хотхоны ардын урлагын чадварлаг хамт олоноор бахархах сэтгэл төрүүлсэн юум.
Манайхан Уртын дуу, морин хуур үндэсний хөгжим ,хөөмий,уран нугралт,ардын бүжиг гээд л үндэснийхээ урлагын онцгой төрлүүдээр чадварлаг тоглож байгаа нь эх ороны минь үндэнсий соёл урлаг ямар агуу болохыг мэдрүүлж  зүрх сэтгэлийг минь хүчтэй огшоож  хайрт  Монгол ороноороо тэр дундаа  ухаант  өвөг дээдсийнхээ бидэндээ өвлүүлж үлдээсэн үндсэний өв соёлоороо  бахархах сэтгэлийг  өөрийн эрхгүй төрүүлж байлаа.
Заа ингээд олон  зүйл нуршилгүй Монгол хотхоны анхдугаар баяр наадамын товчхоон мэдээг та бүхэндээ хүргье!
2009 оны 7сарын 26 ны алтан нар гэгээ цацруулан ээсэн тунгалаг шаргал өглөө баяр наадамын нээлтийн ажилгаа сүр жавхлантай эхэллээ.Сүр жавхлантай гэдэгийн учир нь есөн хөлт цагаан тугийг есөн сайн морь хүлгэлсэн есөн баатар эр сүр жавхлантайгаар залж баяр наадамын талбайг нар зөв ороон орж ирлээ.Eсөн хөлт цагаан тугийг  босоо цагаан хийморьт Монгол бөхчүүд болон эрхий мэргэн харваачид хүндэтгэлтэйгээp хүлээн авч суурьлуулах мөчид есөн цагаан сүлдний ерөөлийг бөхийн тайлбарлагч Д.Гантөмөр уншлаа.
Баяр наадамын нээлтнд Бөхчүүд болон эрхий мэргэн харваачид.шагайн харваачид.Монгол хотхоны ардын урлагын хамт олон болон бусад урлдаан тэмцээнд орх баг тамирчид жагсан зогсож Xайрт Монгол ороныхоо төрийн дуулалыг Xан улсын тэнгэрт эгшиглүүлж  хүндэтгэл үзүүлэн мөн дараагаар нь хоёр ороны найрамдал хамтын ажилгааг билэгдэн Солонгос улсын төрийн дуулалд хуран цуглсан олон хүндэтгэл үзүүллээ.
Баяр наадамд Монгол Солонгос  улсын иргэд энэ тэнцүүхэн цуглсан байгаа харагдлаа.Наадамыг Монгол  Солонгос хөтлөгч нар хамтран хөтлөж байлаа.
Энэ баяр наадамын онцлог үйл явдал бол есөн хөлт цагаан сүлдийг xүндэтгэлтэйгээр залсан нь гадаад оронд анхны тохиолдол болж
наадмчин олон талархалыг ихэд хүлээлээ.

Монгол хотхоний анхдугаар наадам Үндэсний бөх ,Үндэсний сур,Үндэсний шагайн харваа гэсэн онцгой гурван төрөлөөр зохиогдсоноос гадна үзэгчид наадамчин олонийхоо дунд хөгжөөнт тэмцээн болох Монгол, Солонгос дууны тэмцээн,гар барилдаан,олс таталт, зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион явуулсанд наадамчид идвэхтэй оролцож уралдаан тэмцээнүүд нь xөгжилтэй, сонирхолтой, өрсөлдөөнтэй болж
байлаа.
Үндэсний бөх
Монгол үндэсний бөхийн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу нийт 32 бөх хүч чадал авхаалж самбагаа сорьж, уран мэхийг уралдуулан барилдлаа.
Зодгондоо чангарсан золбоо хийморьлог Монгол бөхчүүд Монгол эр хүний ид хав  бяр чадал эрмгий чанарыг гайхуулан наадамын торгон дэвжээнд очис бутартал хүчийг үзэж дэнж хотолзуулан барилдахыг шимтэн үзэж буй наадамчин олон Xан улсын тэнгэрт уухайн дууг хадааж байлаа.
Xүчит бөхийн барилдаанд Говьалтай аймгийн Цээл сумын харъяат сумын заан
Жамцийн Баянмөнх учираа бөхчүүдээ уран мэхээр угсруулан хаясаар өвдөг тохойго шороодолгүй түрүүллээ.
Сумийн заан Баянмөнх бол МУ-ын уран барилдаант залуу начин Жамцийн Батэрдэнийн төрсөн ах юум.Сумын заан Баянмөнх  бол яг одоо ид сайхан ир нь орж  хийгүй сайн барилдаж байгаа өсөх ирээдүйтэй аймгийн цолнд ойрхон байгаа бөх юум .
Энэ барилдааны үзүүр бөхөөр цацаа цалгиа ихтэй хийсэн мэхндээ даацтай уран гоё барилдаанаараа наадамчин олоноо үргэлж баясгдаг
Сүхбаатар аймгийн *Наран*сумын харъяат
уран барилдаант аймгийн заан Өлзийсайханы Буянбаатар үзүүрллээ.
Барилдааны их шөвөгт тэгш сайхан арал бяртай даруу дөлгөөн зан төрхөөрөө
олон түмэнийхээ xайр хүндэтгэлийг хүлээсэн  Өвөрийн сайхан хангай нутагийнхаа үндэсний их баяр цэнгэл наадамдаа нэгэнтээ түрүүлж хоёрнтоо үзүүрлэн наадамчин олоныхоо магнайг тэнийлгэж явсан бөхийн барилдааны арвин баялаг туршилга хуримталуулж яваа
Өвөрхангай аймгийн Xархорин сумын харъяат  аймгийн арслан Төмөрбаатарын Ганбаатар шөвгөрлөө
Мөн бөхийн самбо жудо барилдаанаар тив дэлийн хүчтэнүүтэй гар зорүүлж явсан Жудо бөхийн ОУXМ сумын заан Ж.Мэндсайхан залуу хүний эрч хүч эрмгий чанар хийморь золбоог гайхуулан одтой сайхан барилдаж  шөвөгийн дөрөвт шалгаран үлдэж наадамчин олоноо баясгалаа.

Энэ барилдааны хөлийн цэцээр Xовд аймгийн Дөргөн сумын харъяат МУ-ын цоллооч засуул Пүрэвийн Буджав,
Гарын даагаар Булган аймгийн харъяат сумын заан Батдорж
Ыжонбу хотын гадаад ажилчидыг дэмжих төв *Монгол бүлгэмийн* гишүүн
Намсрайн Батбилэг нар ажиллаж онолтыг нягт нямбай хийж гүйцтэглээ.
Бөхийн тайлбарлагчаар Xэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат
сумын заан Довдонгийн Гантөмөр ажиллаа.

Үндэсний сур харваа
Үндэсний сур харваа нь халх харвааны төрөлөөр сонирхолтой болж өнгөрлөө.
Халх сурын харваанд эрэгтэйчүүдээс
Өмөньгoвь аймгийн Номгон сумын харъяат
залуу харваач Цэрэнxорлоогийн Шинэхүү түрүүлж
Хөвсгөл аймгийн Аршаант сумын харъяат
залуу харваач Хишигбаатар удаах байрийг эзэлжээ.
Харин эмэгтэйчүүдийн халх харваанд
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат *Алдар* спорт хорооны тамирчин
Монгол улсын спортын дэд мастер
Рэнцэндoржийн Цэрэннадмид
тэргүүн байрийг эзлэж
Xөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат 
залуу харваач Оюундалайн Анхэрдэнэ аман хүзүүджээ.
Сурийн талбайд наадамчин олоныг баясгасан нэгэн онцлог үйл явдал болж өнгөрсөн нь Солонгос улсын үндэсний сур харваачид өөрсдийн нум сумтайгаа хүрэлцэн ирж манай харваачидтай нөхөрсөг уулзалт хийж цэц мэргээн сорин туршилга солилцсон явдал байлаа.

Үндэсний шагайн харваа
Монгол үндэсний шагайн харвааны тэмцээн шагайн асарт сонирхолтой үзүүштэй болж өнгөрлөө.Шинэ залуу харваачид олоноор хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй сонирхолтой болгож байлаа
шагайн харваан тэмцээн цуваа харваа болон багийн харваа гэсэн хоёр төрөлөөр явагдсан бөгөөд цуваа харваанд 35 харваач 20 сум тавиж өрсөлдсөнөөс 18 онож
Булган аймгийн Сайхан сумийн харъяат МУ-ын үлэмж дархан мэргэн а/з Да.Гансүх тэргүүн байр эзлэж үлэмж дархан мэргэний ур чадвараа гайхуулав.
Багийн харвааний төрөлд Монгол хотхоны морин  хуурч МУСТА  Эрдэнэбулган ахлагчтай баг тэргүүлж
Хэнтий аймгийн харъяат С.Батбаяр ахлагчтай баг аман хүзүүджээ.
Даширамд дуридхад Солонгос улсад шагайн спортыг хөгжүүлэхийн төлөө шагайн харвах сонирхолтой шинэ залуу тамирчидийг бэлдэх зорилгоор  МУ-ын үлэмж дархан мэргэн Да.Гансүх тодорхой зорилт тавин ажилаж байгаа юум байна.

Монгол дууны тэмцээнд
Монгол дууны тэмцээн олон сайхан аяъслаг залуус оролцож аялгуу эгшигийн цэнхэр хадаг өргөн барьсанаас...
1-р байр Инчеон хотоос ирж оролцсон Баяндалай
2-р байр Xовд аймгийн Дөргөн сумын харъяат МУ цоллогч засуул П.Буджав
3-р байр Саруул-Oд нар шалгарч уяaнглаг сайхан Монгол дуугаар наадамчин олоноо баясгажээ.
Монгол дууны тэмцээний тусгай байрын шагналыг Сөүл хотоос ирж оролцсон Гончиг болон Чимгээ нар хүртсэн байна.

Олс таталтын тэмцээн эмэгтэй болон эрэгтэй багийн төрлөөр өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
Эрэгтэй багийн төрөлд
Говьалтай аймгийн Шарга сумын харъяат сумийн заан Баярцэнгэл ахлагчтай баг
*Xөx Монголын хүчтэнүүд*баг  түрүүлжээ.
Энэ багт Говьалтай аймгийн Бигэр сумын харъяат а/н Ганхуяг, Ховд аймгийн Манхан сумийн харъяат а/н Ганзориг Говьалтай айгийн харяъяат с/з Доржсүрэн с/з Чанрав с/з Борхүү нарын хүчтэнүүд багтсан ажээ.
Удаах байрнд Ыжонбү xотын даад ажилчидыг дэмжих төв Монгол бүлгэмийн гишүүн Н.Батбилэг ахлагчтай  Өвөрхангай аймгийн Xархорин сумын харъяат аймгийн арслан Т.Ганбаатар тэргүүтэй хүчтэнүүдийн *Монгол бүлгэм *баг дэд байрнд шалгарчээ.
Харин эмэгтэй олс таталтын тэмцээнд
Мөн Ыжонбү xотын даад ажилчидыг дэмжих төв Монгол бүлгэмийн гишүүн
Төгсбаяр ахлагчтай *Монгол бүлгэм*баг тэргүүн байр эзэлжээ.
 
Гар барилдаан
Үзэгчидийн дунд гар барилдааны тэмцээнийг мөн эрэгтэй ,эмэгтэй хоёр төрөлөөр зохион явууллаа
Эргэтэй гар барилдааны төрөлд Жэжү хотын морин циркийн тоглогч Гэрэл
олон хүчтэй өрсөлдөгчөө удаа дараалан дарсаар түрүүллээ.
Эмэгтэй гар барилдаанд
Ыжонбү xотын гадаад ажилчидыг дэмжих төв Монгол бүлгэмийн гишүүн
X.Энхцэцэг тэргүүн байр эзэлжээ.

Энэ наадамын ерөнхий зохион байгуулагчаар Намянжү хотын Монгол хотхоны ардын урлагийн хамт олон ажилсан бөгөөд
Солонгос улс дахь Монгол улсын элчин сайдын яам
Солонгос  дахь Монголчуудын үндэсний бөхийн зөвлөл
Намянжү хотын соёл ,аялал жуулчилалын төв
зэрэг байгуулга  хамт олон хамтран ажиллаа.
Монгол хотхоны анхдугаар баяр наадамыг тус хотхоны Ардын урлагын хамт олон сэтгэл нийлэн өндөр хэмжээнд амжилттай зохион байгуулсан юум.
Ард урлагын хамт олоноо удирдаж хөөмийч Б.Оюунбат морин хуурч.Балжинням болон музэйн тайлбарлагч Рэнцэннадмид нар маш их хүчин чармайлт гаргаж ажилсанд талархал дэвшүүлж
Монгол хотхоны ардын урлагын нийт хамт олон та бүхэний урлаг уран сайханы гэгээн үйлсд өндөрөөс өндөр амжилт хүсэж урлагын тэнгэр Янжинлхам бурханы ивээлд цаг хийморь тань гийж уран бүтээлийн олз омогоор дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье~

Анхаарлаа хандуулан уншсан та бүхэнд баярлалаа.
Та бидний ажил үйлсийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөө мөнхд ивээх болтугай~!
Д.Гантөмөр 

 


profile

Босоо цагаан хийморьт Монгол БӨX мину

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2015835/828/trackback

mgl_77

2009.08.01 21:08:37
*.121.138.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1254 Dj Visage-Formula 1 nikes 2009-08-11 2166
1253 mergen buudagch [1] mc mon 2009-08-11 4210
1252 2NE1 file [2] MUZZ 2009-08-10 1710
1251 Surgalt yawagdana. Ta buhniig uriya. Narchig 2009-08-10 3263
1250 onigoo [2] maralmaa&MARALMAA 2009-08-10 2118
1249 ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ ЗАЛУУЧУУДАД macheon 2009-08-10 1345
1248 Eminemiig Evgui baidald w0w0w 2009-08-10 1732
1247 Superstar (슈퍼스타) [1] nikes 2009-08-09 1672
1246 Солонгос дахь монголчууд мэдэж байхад илүүдэхгүй [1] Эрхэт 2009-08-09 4024
1245 1988 ond mongoliin naadam,, shovgiin 4 [1] **bluesky** 2009-08-08 1647
1244 naadam neg iimer hyy **bluesky** 2009-08-08 1455
1243 hiih yumaa olj yadav **bluesky** 2009-08-08 2032
1242 Тоотой санагдах юм "Хурд" Эрхэт 2009-08-08 1321
1241 Монгол хотхон”-ы анхдугаар наадам боллоо :::БӨХ::: 2009-08-07 3077
1240 Говьд үзсэн наадам :::БӨХ::: 2009-08-07 2256
1239 Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая :::БӨХ::: 2009-08-07 3955
1238 Дуурийн одтой монгол хvvхдvvд [1] daruuhan01 2009-08-07 1803
1237 duu tatah gesen yumaa mp-3-d tuslaach [1] asdfghjkljljljj 2009-08-06 3325
1236 michael jacksonii duug [2] soro 2009-08-06 1822
1235 onisogo [1] maralmaa&MARALMAA 2009-08-06 3189
1234 ~~~Морин хуурын эгшиг~~~ [2] .Sarnai. 2009-08-06 1830
1233 ~~~..Michael Jackson...~~~ playlist [5] ~~~*oGoGo*~~~ 2009-08-05 1874
1232 Why is the Rum Gone? - Remix ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1357
1231 David After Dentist After REMIX hehe file ~~~*oGoGo*~~~ 2009-08-04 1587
1230 Michael Jackson and Michael Jordan [2] nikes 2009-08-04 1866
1229 Michael Jordan Top 40 Moment [3] nikes 2009-08-04 1567
1228 ~~~...Declan Galbraith ...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 2003
1227 ~~~...Lady GAGA Poker Face...~~~playlist ~~~*oGoGo*~~~ 2009-08-03 1400
1226 i like Lee soo young songs ^^ seda 2009-08-03 1336
1225 .... seda 2009-08-03 1132
1224 .... seda 2009-08-03 1206
1223 Миний үзээгүй Хадаатай наадам. [3] daruuhan01 2009-08-03 6454
1222 "Харанга хамтлаг'' [1] daruuhan01 2009-08-03 3114
» Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам*өргөн дэлгэр болж өнгөрлөө [1] :::БӨХ::: 2009-08-01 2608
1220 khan murnuur yaj aylah ve? [2] huhtenger 2009-07-31 2002
1219 Нутагийн салхи [1] Эрхэт 2009-07-30 1692
1218 nutag negt mongolchuuddaa urialah ni............... [2] saak2020 2009-07-30 1995
1217 Одууд ахлах ангийхаа зургын цомогт mgldevochka 2009-07-30 1945
1216 kino Сайн залууc 2009-07-30 1927
1215 ★♥♣♥★ [2] MUZZ 2009-07-29 1401
1214 minii bodol [5] dinodino 2009-07-28 1530
1213 FinePix-t natural.mn 2009-07-28 1252
1212 hul bumbug [1] natural.mn 2009-07-27 2039
1211 олон орны хэл ээ гэж ??? [5] mgldevochka 2009-07-27 1829
1210 Хакухо эзэн хааны цомыг 11 дэх удаагаа гардан авав [1] lollipop976 2009-07-27 1554
배너신청
자생병원

배너신청