Бичлэгийн тоо 2,391
Монголчууд Солонгост : » Хоёр хоног хоригдсон гурван сартай охины аав Д.Отгонжаргал: Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга

Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ."Ганц худаг"-ийнх шиг хорих байрт эх, хvvхэд хоёрыг хоёр хонуулсан солонгосуудад охины эцэг, эх гомдолтой байна. Тэд энэ асуудлаар Монгол дахь хvний эрхийн байгууллагууд болон Олон улсын хvний эрхийн хороонд хандаж байгаа юм. Солонгосын хорих байрт хоёр хоносон охины бие євдєж, эх орондоо ирснийхээ дараа эмчлvvлснээр уржигдраас байдал арай дээрджээ. Охины аав Д.Отгонжаргалтай ярилцлаа.

-Хэзээ Монголд ирцгээв?
-Эхнэр, хvvхэд хоёр маань зургадугаар сарын 30-нд, би энэ сарын 3-нд ирсэн.

-Тухайн vед яг юу болсон юм вэ?
-Єнгєрсєн зургадугаар сарын 28-ны орой 22.00 цагийн vед би ажлаа тарчихаад эхнэртэйгээ хамт дэлгvvр орж хvнсээ цуглуулчихаад харьсан юм. Гэрийнхээ гадаа ирээд цагдаатай тааралдсан. Тэр миний машины бичиг баримтыг шалгачихаад яваад єгсєн. Тэгснээ эргэж орж ирээд "Ерєєсєє паспортыг чинь шалгаадахъя" гэлээ. Vнэнийг хэлэхэд, би визээ сунгуулаагvй байсан болохоороо паспортоо vзvvлээгvй. "Байхгvй, манай ажил дээр, захиралд байдаг" гээд. Гэтэл "Зvгээр та нарыг авч явж хэдэн зvйл тодруулчихаад эргvvлээд хvргээд єгье" гэлээ. Эхнэр, охин, бид гурав тvvнийг дагаад явсан. Учир зvйгээ олчих байх гэж бодсон юм. Цагдаа дээр очоод тэр биднээс нэг их зvйл асуусангvй. Харин нэг хvн рvv утсаар ярьснаа "За, ийшээ нэг газар руу орчихоод ирье" гээд биднийг дагуулж гарсан. Биднийг дагуулж очсон газар нь Гадаадын иргэн харьяатын газар байсан учраас би "Ийшээ оруулах гэж байгаа бол миний хvvхдийг ээжтэй нь vлдээчих" гэлээ. Гэтэл нєгєє хvн чинь "Vгvй ээ, зvгээр л та нараас юм лавлачихаад гаргана" гэсэн хэрнээ оронгуут хувцас солиод бид гурвыг хорьчихсон.

-Та нарыг хорьсон газрын орчин нєхцєл ямар байсан бэ, тэнд олон хvн байсан уу?
-Орон, орны олон хvн байсан. Орчин нєхцєл нь манай "Ганц худаг"-рхуу тэгээд шээс, шивтэр ханхалсан муухай газар.

-Эхнэр, охин хоёрыг чинь тэгээд тийм олон хvнтэй цуг хорьчихсон хэрэг vv?
-Тэр хоёрыг тусад нь, эзэнгvй байсан єєр нэг єрєєнд хорьчихсон. Тэр нь хvнгvй л болохоос бусад єрєєтэйгєє адилхан. Тэр єрєєнд дєнгєж ормогцоо, шєнє 01.00 єнгєрч байхад охин маань уйлаад унтаж байсан хvмvvсийг сэрээчихсэн. Тэд "Юун хvvхэд вэ" гэж гайхацгаагаад. Тэнд гарч байсан жижvvрийн ажилтан нь хvртэл "Яагаад хvvхэд аваад ирсэн юм бэ" гэж гайхаж байлаа.

-Тэгэхээр та эхнэр, хvvхдээсээ тусдаа хоригдсон байх нь?
-Намайг тусад нь нєгєє олон хvнтэй єрєєнд оруулчихсан. Єглєє нь би уурлаад, "Даргаа дууд" гэхэд сандарцгаагаад эхнэр, хvvхэд хоёртой цуг оруулчихсан.

-Эхнэр, хvvхдийг чинь хорихгvй бол алдчихна гэж тэд болгоомжилсон юм болов уу?
-Биднийг хорьсных нь дараа би хоёр танилаа дуудсан. Нэг нь солонгос нєхєртэй, нэг жилийн хугацаатай визтэй. Нєгєєх нь Монгол, Солонгосын хооронд чєлєєтэй зорчих эрхтэй. Тэдэнд батлан даалтаар эхнэр, охин хоёроо єгчихье, энд хориулаад яах вэ гэсэн ч хvлээж аваагvй. Аргаа бараад "Охин маань нэмэгдэл хоол иддэг. Живх энэ тэр нь гэрт байгаа, авчруулмаар байна" гэсэн ч vгийг маань тоогоогvй. Маргааш нь би тэдэнд "Тэгвэл ядаж манай Элчин сайдын газарт мэдэгдээдхээч" гэсэн. Элчин сайдад мэдэгдсэн юм уу, vгvй юм уу, бvv мэд. Нэг ч хvн ирж уулзаагvй. Сvvлдээ "Ерєєсєє больё, та нарт онгоцны тасалбар байна уу, эхнэр хvvхдээ хурдан явуулъя" гэсэн юм. Тэд надад 378000 тєгрєгийн vнэтэй тасалбарыг 972 мянгаар дамласан. Хvvхдээ тэнд олон хонуулахгvйн тулд тэрийг нь аваад єєрєє vлдсэн. Тэгээд ч хоёр дахь хоногоос нь эхлээд охин муухай vнэртэй юмаар гулгиад эхэлсэн. Бид нарт ямар усыг нь цэвэршvvлээд єгєх биш. Ус нь сонин амттай. Энэ хоёрыгоо явуулчихаад би єєрєє vлдээд гурав хоносон. Надад дахиад л vнэтэй тасалбар санал болгоцгоосон.

-Тэгээд тэрийг нь бас аваа юу?
-"Би энд хэд ч хоносон хамаа байхгvй, vнэтэй тасалбар л худалдаж авахгvй" гээд аваагvй. Надад 568 мянгаар єгєх гээд байсан юм. Vнэнийг хэлэхэд би их хохирсон. Эхнэр бид хоёр ємсч байгаа хувцастайгаа л ирсэн. Айл болсон юм чинь эд хогшилтой байна. Ажиллаж байсан гурван ч газраасаа цалингаа аваагvй ирсэн. Бас нэг байранд нvvж ороод 650 мянгыг тєлсєн байсан. Зургаа ч хонож чадаагvй наашаа ирсэн дээ. Баригдчихаад найзаараа дамжуулж байрны эзэнд учир байдлаа хэлvvлтэл 220 мянгыг нь эргvvлж єгсєн байсан.

-Хvvхдийг тусгаарладаг зориулалтын єрєє тэнд огт байдаггvй юм уу?
-Байхгvй.

-Тэгэхээр ер нь хvvхдийг ингэж хориод сурчихсан юм биш vv, солонгосчууд?
-Ой гарантай нэг хvvхдийг хоёр жил гаруйн ємнє тав хоног хорьсои байсан. Тэр хvvхдийн аав надад хэлсэн юм. Ер нь тэнд хvvхэдтэйгээ байдаг монголчууд цєєхєн л дєє. Хэрэв ийм тохиолдол дахиад гарлаа гэхэд солонгосууд хvvхдийн эрхийг энэ мэтээр зєрчсєєр байх нь тодорхой байна шvv дээ. Хєгжилтэй Солонгост битгий хэл, буурай орнуудад ч хvvхдийг хорихыг хориглосон байдаг биз дээ. Энэ арай хэтэрнэ. Тэнд нэг тайланд эр байсан. Эхнэртэйгээ цуг явж байгаад баригдсан юм байна лээ. Гэтэл эхнэр удахгvй тєрєх гэж байгаа, том гэдэстэй байсан. Эхнэрийг нь тулд оруулахгvй гаргачихсан. Нєхєр дээрээ ирж уулзаад л байсан. Тэгсэн хэрнээ хvvхдэд болохоор ингэж хандаж байгаа юм. Эсвэл монгол хvний хvvхэд болохоор нь ингэж байгаа юм уу, бvv мэд.

-Энэ асуудлаар та хvний эрхийн байгууллагынханд хандаж байгаа гэсэн?
-Энд ирээд Монгол дахь ЭСЯ болон ГХЯ-нд єргєдєл єгсєн. Хvний эрхийн комисс, Хvvхдийн тєлєє vндэсний тєвд хандсан. Удахгvй Солонгос дахь Монголын ЭСЯ-нд хандана.

-Монголд суугаа ЭСЯ-наас хариу ирсэн vv?
-ЭСЯ, ГХЯ-ны алинаас нь хариу ирээгvй 20 гаруй хонож байна.

-Охины чинь биеийн байдал одоо ямар байна вэ?
-Тэнд байхдаа муухай, ялзарсан vнэртэй юмаар гулгиж эхэлсэн. Энд ирээд эмчилгээ хийлгэж гулгих нь гайгvй болонгуут шингэн алдаад эхэлсэн. Тэр нь их хортой, бєгсийг нь аймаар улайлгачихна. Уржигдраас л арай гайгvй болж байна. Єдєрт сvv, талхнаас єєр юм єгч байгаагvй болохоор эхнэрийн маань хєхний сvv татарчихсан. Ёстой л нэг муугаа vзсэн дээ, миний муу охин. Миний охины камерт авахуулсан зураг бидэнд бий. Бvр торны цаана байгаагаар нь авах гэсэн чинь тэндэхийнхэн тэгж даруулаагvй. Баримттай гэж бодоод зургийг нь дарах гэж байсан санаатай юм л даа. Охины аав Д.Отгонжаргал ингэж ярилаа. Харин Д.Отгонжаргалын эгч энэ vеэр бидний ярианд оролцож, Солонгост суугаа Монголын Элчин сайдад гомдож байгаагаа илэрхийлсэн юм. "Хvvхэд хоригдож байгаа нь манай Элчингээс бас их хамаарч байгаа. Визийн зєрчилтэй хvмvvс баригдлаа гэхэд аль ч улсын ЭСЯ-нд "Танай улсын тэдэн хvн баригдлаа" гэж мэдэгддэг шvv дээ. Тэд "Нялх хvvхдийг хорьж болохгvй. Ээж, хvvхэд хоёрыг бид нар мэдээд явуулъя" гэсэн бол солонгосууд vгvй гэхгvй ч байсан юм бил vv. Манай ЭСЯ бол тэнд анхаарал тавиагvй нь харагдаж байна. Солонгосын тал визийн зєрчилтэй хvмvvсийг нь барьснаа ЭСЯ-руу нь мэдэгдэхгvй байна гэж байх ёсгvй. Визээ сунгуулаагvй нь миний дvvгийн буруу. Гэхдээ тэд амьдрах гэж л яваа хvмvvс шvv дээ. Худлаа хэлж, хулгай хийгээгvй. Ингэлээ гээд хvvхдийг нь шийтгэж болохгvй биз дээ" гэсэн юм.

Х.Хулан
Дугаар 175/3247/ <SCRIPT language=JavaScript> function copyit(theField) { var tempval=eval("document."+theField) tempval.focus() tempval.select() therange=tempval.createTextRange() therange.execCommand("Copy") } </SCRIPT>

URL: 2009-07-30 10:51:58 , Мэдээний дугаар: #1158039

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2010174/ec4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1221 ҮЕРИЙН УСНААС АЙХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? [1] Monh-monh 2009-07-31 1826
1220 ЮНЕСКО-н ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БОЛЗОЛ Monh-monh 2009-07-30 1279
1219 ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО [2] Monh-monh 2009-07-30 1937
» Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга Monh-monh 2009-07-30 4303
1217 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3673
1216 Наадмын маргааш... Tsenddoo Monh-monh 2009-07-30 2561
1215 Парк минь баяртай /фото сурвалжлага/ [6] Monh-monh 2009-07-30 3123
1214 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2217
1213 “Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад” [5] daruuhan01 2009-07-28 2488
1212 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1608
1211 СОЛОНГОСЫН ХОЙГТ МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ ЗУУЧ БОЛОХ УУ? Monh-monh 2009-07-28 1739
1210 Чи найздаа мөнгө зээлүүлдэг үү? [5] jooyo 2009-07-27 2709
1209 ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ Monh-monh 2009-07-27 1736
1208 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17186
1207 Сөүл Метроны 9дүгээр шугам ашиглалтанд орлоо [2] mgldevochka 2009-07-27 2329
1206 ҮҮРГЭВЧТЭЙ АМьДРАЛ [1] Monh-monh 2009-07-27 1911
1205 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1674
1204 MOD : daruuhan01 ,Munkh_munh Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан... [6] Monh-monh 2009-07-27 2481
1203 Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ [1] lollipop976 2009-07-26 2330
1202 $ Shiljuuleg 1256won, Dollar-1260wontoi baina banker 2009-07-26 1947
1201 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [2] tska 2009-07-25 1810
1200 УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН РИТЕНГИЙГ ҮЗЭХ ҮҮ? [1] Munkh-munkh 2009-07-24 1733
1199 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1634
1198 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8307
1197 Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж [1] nikes 2009-07-23 1683
1196 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1413
1195 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИГ [1] Munkh-munkh 2009-07-23 2409
1194 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1625
1193 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2248
1192 Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! [1] Munkh-munkh 2009-07-22 2397
1191 Үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварчээ [1] lollipop976 2009-07-22 1701
1190 Үерт амиа алдсан гурван хүүгийн аав С.Батсайхан: Зургаан настай хүүгээ бид "Хаалганы дарга" гэж өхөөрддөг байсан [3] mgldevochka 2009-07-22 1785
1189 АДМИНд ЭНЭ ПОЙНТЫН ТАЛААР ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Munkh-munkh 2009-07-22 1579
1188 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив mgldevochka 2009-07-22 2030
1187 Өнөөдөр азийг хамарсан Нар хиртэлт болно [2] lollipop976 2009-07-22 2064
1186 Улс төрч гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт явагдаж байна [1] mgldevochka 2009-07-21 1960
1185 Олон улсын ярианы картнаас болгоомжил [1] Sarah3 2009-07-21 1853
1184 Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг [1] finepix 2009-07-21 1682
1183 Баавар архи хэтрүүлэн хэрэглэж "шартсанаас" 7-р сарын 10-нд болох байсан Монгол туургатны хип хоп их наадам хойшлогджээ [1] lollipop976 2009-07-21 1818
1182 А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/ [3] Munkh-munkh 2009-07-21 3193
1181 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2139
1180 СОЁЛ 02 video [1] Munkh-munkh 2009-07-21 1689
1179 СОЁЛ 01 [2] Munkh-munkh 2009-07-21 1908
1178 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1637
1177 Шонхрыг алаг даахайгаар хооллодог Өнөөдөр 17 цаг 15 минут [1] lollipop976 2009-07-20 3983
배너신청
자생병원

배너신청