Moderator: mgl_300
Хэрвээ таны өндөр 172 см бол та 1,72 Х 1,72 үржүүлнэ гэсэн үг юм. Ингээд гарсан тоог биеийн жиндээ хуваана даа.Та гарсан тоогоо доорхи хүснэгтээс олж биеийн жин тохирч байгаа эсэхийн шалгаарай. Насанд хүрэгчдийн БЖИ: Эмэгтэй Эрэгтэй Жин багатай < 19.1 < 20.7 Хэвийн жинтэй 19.1 - 25.8 20.7 - 26.4 Илүүдэл жинтэй 25.8 - 27.3 26.4 - 27.8 Жин ихтэй 27.3 - 32.3 27.8 - 31.1 Хэт таргалалт > 32.3 > 31.1 xэвийн жинтэй бол танд баяр хүргэе! Жин багатай бол хоолныхоо илчлэг өөрийн өдөрт зарцуулах илчлэгийг харьцуулж үзээрэй та хэт их ажиллаж бага хооллодог байж магадгүй юм, тэгвэл хоолондоо анхаарал хандуулаарай. Илүүдэл жинтэй бол та хоолоо бага зэрэг хасаж хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлээрэй. Идэвхитэй хөдөлгөөнтэй байх аргыг бид өмнөх мэдээлэлдээ оруулсан болно. Та туршаад үзээрэй. Хэт таргалалт гарсан бол та эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Таргалалттай хүмүүсийн 80% нь чихрийн шижингээр өвчлөх магадлалтай байдаг. Иймд та эмчид хандаж биеийн жин хасах болон хоолны тусгайлсан зөвлөгөөг харъяа дүүргийн эмч нараас авч болно.