Бичлэгийн тоо 2,391

Наадмын маргааш... Tsenddoo

Уншсан 2561 vote 0 2009.07.30 14:53:03
 
Өчигдөр 13 цаг 48 минут

Сайхан наадаж байна аа. Нэг наадам энд дуусавч үргэлжлэл нь эх орны  аль нэг өнцгөөс ундарсаар.  Яг л хуучирч муудсан дулааны хоолойн энд ус гоожохоор бөглөөд орхитол тэрүүгээр годгодоод унадаг шиг. Ямарч инфляци, санхүүгийн хямралын өмнө монгол наадам л нэг хотойхгүй юм даа. Нэгэнт дийлдэшгүй нь тодорхой болсон энэ сайхан наадмаа шүүмжлэхийн оронд  улам төгс төгөлдөр бизнес болгомоор санагдаад байна. Энд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, наадмыг өөрийг нь өөрөөр нь санхүүжүүлэх тухай яригдаж байна. Наадам хямрахгүй л байгаа болохоос биш эдийн засаг бол хямраад л байгаа шүү дээ. Юуны өмнө бөхийн зодог, шуудаг дээр реклам байрлуулмаар байгаа юм. Мэдээж архины компаниуд л хамгийн түрүүн мөнгөөр зодож эхэлнэ л дээ. Зэрвэс харахад ногоон зүлгэн дээр хэдэн лонх... Гэхдээ худлаа барилдахаас л ичмээр байв гэж үү. Бөхчүүдийнхээ ашиг орлогыг бодоод  өмсгөлийнх ханцуй сугыг ч гэсэн зохих сурталчилгаанд ашиглаж  болмоор байгаа юм. “Формула-1”-ийн машин чинь мэддэгт мэргэн цоохор гэмээр л юм байдаг биз дээ.  Ухаандаа  бөхчүүдийн шуудагных нь эрзээнийг дагуулаад гүйдэг зар явуулах бүрэн боломж байна.  Луг луг компаний менежерүүд болохоор “Бид тэгж бөөсний замаар рекламаа хийдэг гарууд биш” гэхчлэнгээр томроод л. Бодоод байхад шуудагны өгзөг хэсэг нь хамгийн үнэтэй байх болуу, зурагтаар хамгийн их харагддаг гээд бодоход. Яг нэг бөхийн өгзөг крупны планаар харагдах мөчид нөгөө бөхийн нүүр жижиг планаар үзэгддэг гэж байгаа. Иимд бөхчүүдийн нүүрэн дээр түр цагийн шивээс хийх, нүдэнд нь анивчдаг реклам байрлуулах асуудлыг ч судлууштай байгаа юм. Энэ бол зөвхөн эхлэл. Мэдээж энэ орлогоор бөхчүүдээ санхүүжүүлнэ. Манайхан бөхчүүдийнхээ болон хурдан мориныхоо хөлсийг иддэг сайхан уламжлалтай. Энэ ажлыг бизнес болгохын тулд том сайхан ванн байхад л болно. Эхлээд ялсан бөх юм уу? морио тэнд умбуулна. Хөдөөний хүүхдүүд бол мэдэж байгаа даа, мал яаж креолинддэгийг. Ангаж цангасан наадамчиддаа тэрхүү  “хөлсний баяжмал”-аас шанагаар уухад нь шанагыг, халбагаар уухад нь халбагыг зохих үнээр өгнө.  Мэдээж  арьсны асуудал энэ тэрээд хэрэгтэй тос түрхлэгийг яг хажууд нь борлуулахад эрүүлийг хамгаалах салбарт мөн ч их дэм болно доо. Ер нь бөхчүүдэд допингийн шинжилгээ энэ тэрээ хийхийн оронд арьсны үзлэг хийгээд хөлсийг нь амссан иргэдэд хэрэг болох тос түрхлэгийг импортолж байгууштай юм байгаа юм. За морин дээр  ч ялгаа байхгүй. Онцлог нь бол бруцеллёзны эм  мэтсээ л дагуулж зарна биз.

Энд ер нь аудио, видео гээд рекламны төрөл зүйлийн боломж гарч байна. Одоогийн “Тэр бөх хэний хэн бэ ” энэ тэр гээд ямар ч унацгүй, дээр нь хэн хүнд мэдээжийн юм орилж байхаа болимоор байна. Тэрний оронд

-“Тэр бөхийн уудаг ундаа юу вэ?” гэхээр нөгөө тал нь:

-“Кока кола...” гэж хашгиран аудио реклам хийж яагаад болохгүй билээ, аан.

 

Дээр нь  бөхчүүдийн барьц авахуулах хэсэг дээр хэний реклам байх вэ гэдэг бол бас нэг санаа. Шар чингэс дээрээс барьцаа авах уу, хар чингэс харагдахаар атгах уу гэдэг дээр наймаалцаад явчихна. Бас бөхчүүдийн бие биеэ тэврээд зогсдог хэсгийг “рекламын пауз” гэж нэрлээд цагийг нь зарж болж байна. Бөхчүүд ч гэсэн  тэврэлдэн удаан зогссон цагаараа явуулсан нийт рекламын  төлбөрийн 10 хүртэл хувийг хүртэж болох юм. Түүнчлэн  зууралдаад салахаа байчихдаг уяа бөхчүүд бол “наалдан пад” мэтийн цавууны сайхан сурталчилгаа болно. Ай мөн ч их бизнес, мөн ч их мөнгө үнэртэж байна даа.
Oдоо далд сурталчилгаан дээр тогтож ярьцгаая.    Нэгэнт л шударга бизнесийн тухай ярьж байгаа болохоор далд сурталчилгаа ч шударга байх ёстой. Бөхийн шуудаг шувтрах  мэтийн эгзэгтэй хормуудад нууц эрхтнээс өмнө  далд сурталчилгаа цухалзахыг энд хэлж байна. Ер нь бол  зориглож чадаж гэмээнэ нууцын орон дээр ч сурталчилгаа байрлуулаад машид санамсаргүй мэт байдлаар их мөнгө олох боломж бий юм.  Ингэхээ байг гэхэд бөхчүүдийн суганаас янжуурын соруул, шуудагны захаар лонхны ам үе үе цухалзан иргэдийн тамхи татах, шар тайлах хорхойг нууцаар хөдөлгөөд, чамгүй мөнгө олоод байх бүрэн боломжтой.
Энд сөрөг реклам хэмээх цоо шинэ бизнесийн орон зай бас гарч ирж байна. Бөхчүүдийн зарим нь унаж, морьдын сулхан нь сүүл мушгидаг юм байгаа биз дээ.  Жишээлэхэд нэгийн даваанд унах цэргүүдийн  ууцан дээр “ДОХ-ыг  энэ мэтчлэн нам дарцгаая” гэсэн бичиг байж яагаад болохгүй билээ. “Баян ходоод”-ын хүүхдийн морин дээр “сүрьеэ” өвчнийг гутааж яагаад болохгүй гэж. Эсвэл бүр эсрэгээр нь  “ядуурлыг бууруулья” гэж бичээд олон түмэнд юм бодогдуулж болж байна. Нэгэнт реклам байрлуулж мөнгө олох асуудал ярьж байгаа хойно  “морины уралдаанд сүүлдэх лиценз” , “амын бөхийн эрхийн бичиг” энэ тэрийг зараад мөнгө босгож бизнес болгож болж байх жишээтэй. Эндээс унах бөхийн шуудагны рекламын зай, унагаахынхаасаа хямд байх гэхчлэнгийн тарифын асуудал тодроод ирж байна. Морины хажуугаар давхидаг жипнүүдийг нэгэнт цэгцэлж чадахгүйгээс хойш жаахан зохион байгуулаад  зэрэгцүүлэн уралдуулах талаар юм сэтгэе л даа.  Түрүүлсэн жипний жолоочийг цоллоод, байлаад явахад хэн хохирчих гээд байгаа юм бэ?    

 

Сурын харваанд л реклам олдохгүй жаахан тиим байх байх даа.  Суман дээр нь юмбичихээр онохгүй бол  рекламдуулсан байгууллага мөнгөө нэхэх  аюултай юм даа. Ер нь бол сур бол нэг тийм хөгийн, шударга болдог учраас зах зээлд гологдоод байх талтай юм аа. Яая гэхэв дээ.  Сайхан монгол дээл, жанжин малгайны реклам хэвээрээ үлдэнэ биз дээ..Хөөе бас оргүй ч биш юм байна. Нэг хэдэн нөхөр сурчдын цаана зогсчихоод эдийн засгийн ямар ч үр ашиггүй гараа алдлаад л орилоод байдаг даа. Тэдний энгэрт реклам нааж болж байна. Тухайлбал харваач байгаа онолоо гэхэд “Пепсодэнт оо хамгийн оновчтой сонголт”  гэхчлэнгийн рекламаа өргөнө. Харин алдсан тохиолдолд “Тохиолдлын хавьтлаас зайлсхийх замаар ДОХ-оос сэргийлэгтүн” гэсэн нийгмийн сануулгаа олон түмэнд харуулна. Өө тиин. Харваачдын онох гээд байдаг нэг өрөөстэй юмнууд байдаг даа. юу гэдэг юм бол доо, нэг нэртэй л байгаа. Тэрийг коко, пепси, тэрчлэн нэр хүндтэй пивоны лаазаар орлуулан мөнгө босгууштай. Нэг үгэндээ эрхий мэргэний суманд эх орны үйлдвэрийн цагаан идээ оногдохуй дор дотор этгээдээс “Меламин үгүй сүү” ану сад тавихуйяа, хурсан олон “Биеэ бодоорой...”” гэхчлэнгээр уухайлж байвал ямар..?

Ингэсгээд дуусгая даа. Та нар “Наадмын маргааш...” гээд эхлэхээр “...намар” гэх гэж байна гэж болсон уу? таасангүй ээ. Наадмын маргааш наадам л болж байгаа шүү дээ.


profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2009493/cc3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1221 ҮЕРИЙН УСНААС АЙХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? [1] Monh-monh 2009-07-31 1826
1220 ЮНЕСКО-н ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БОЛЗОЛ Monh-monh 2009-07-30 1279
1219 ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО [2] Monh-monh 2009-07-30 1937
1218 Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга Monh-monh 2009-07-30 4303
1217 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3673
» Наадмын маргааш... Tsenddoo Monh-monh 2009-07-30 2561
1215 Парк минь баяртай /фото сурвалжлага/ [6] Monh-monh 2009-07-30 3123
1214 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2217
1213 “Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад” [5] daruuhan01 2009-07-28 2488
1212 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1608
1211 СОЛОНГОСЫН ХОЙГТ МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ ЗУУЧ БОЛОХ УУ? Monh-monh 2009-07-28 1739
1210 Чи найздаа мөнгө зээлүүлдэг үү? [5] jooyo 2009-07-27 2709
1209 ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ Monh-monh 2009-07-27 1736
1208 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17186
1207 Сөүл Метроны 9дүгээр шугам ашиглалтанд орлоо [2] mgldevochka 2009-07-27 2329
1206 ҮҮРГЭВЧТЭЙ АМьДРАЛ [1] Monh-monh 2009-07-27 1911
1205 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1674
1204 MOD : daruuhan01 ,Munkh_munh Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан... [6] Monh-monh 2009-07-27 2481
1203 Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ [1] lollipop976 2009-07-26 2330
1202 $ Shiljuuleg 1256won, Dollar-1260wontoi baina banker 2009-07-26 1947
1201 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [2] tska 2009-07-25 1810
1200 УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН РИТЕНГИЙГ ҮЗЭХ ҮҮ? [1] Munkh-munkh 2009-07-24 1733
1199 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1634
1198 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8307
1197 Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж [1] nikes 2009-07-23 1683
1196 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1413
1195 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИГ [1] Munkh-munkh 2009-07-23 2409
1194 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1625
1193 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2248
1192 Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! [1] Munkh-munkh 2009-07-22 2397
1191 Үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварчээ [1] lollipop976 2009-07-22 1701
1190 Үерт амиа алдсан гурван хүүгийн аав С.Батсайхан: Зургаан настай хүүгээ бид "Хаалганы дарга" гэж өхөөрддөг байсан [3] mgldevochka 2009-07-22 1785
1189 АДМИНд ЭНЭ ПОЙНТЫН ТАЛААР ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Munkh-munkh 2009-07-22 1579
1188 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив mgldevochka 2009-07-22 2030
1187 Өнөөдөр азийг хамарсан Нар хиртэлт болно [2] lollipop976 2009-07-22 2064
1186 Улс төрч гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт явагдаж байна [1] mgldevochka 2009-07-21 1960
1185 Олон улсын ярианы картнаас болгоомжил [1] Sarah3 2009-07-21 1853
1184 Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг [1] finepix 2009-07-21 1682
1183 Баавар архи хэтрүүлэн хэрэглэж "шартсанаас" 7-р сарын 10-нд болох байсан Монгол туургатны хип хоп их наадам хойшлогджээ [1] lollipop976 2009-07-21 1818
1182 А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/ [3] Munkh-munkh 2009-07-21 3193
1181 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2139
1180 СОЁЛ 02 video [1] Munkh-munkh 2009-07-21 1689
1179 СОЁЛ 01 [2] Munkh-munkh 2009-07-21 1908
1178 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1637
1177 Шонхрыг алаг даахайгаар хооллодог Өнөөдөр 17 цаг 15 минут [1] lollipop976 2009-07-20 3983
배너신청
자생병원

배너신청