Moderator : Ixus
Ардчиллын буянаар бидний цөөхөн монголчуудад очиж үзээгүй орон, гишгэж үзээгүй газар үгүй болсон. Өнөөдөр гадаадад 200 гаруй мянган монгол хүн ажиллаж, амьдарч байгаагийн 100 гаруй мянга нь сонгуулийн насныхан гэсэн тоо бий. Энэ бол УИХ-ын саяын сонгуулийн үеэр гаргасан тоо. Хэр бодит тоо вэ гэдэг тусдаа асуудал.
Зөвхөн БНСУ-д гэхэд л 25 мянга гаруй монголчууд албан ёсоор болон, албан бусаар хөдөлмөр эрхэлдэг гэдэг. Бидний амь тавин зүтгэдэг БНСУ 1994 оноос эхлэн Азийн орнуудаас 20-40 насны залуучуудыг ажиллах хүчээр авч жижиг, дунд үйлдвэрүүддээ ажиллуулдаг юм байна.
Гэтэл 1960, 1970-аад онд өөрийнхөө залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад ажиллах хүч болгон гаргаж эхэлсэн түүх бий, тэдэнд. Тэнд сурч ажиллаж байгаад ирсэн хүмүүсээ эргээд ирэхэд нь үйдвэрлэл эрхлэх бүх л бололцоогоор хангаж улсаас дэмжин тусалж, ёстой “өөд нь татжээ”.
Тэр хүмүүс нь одоогийн том, том үйлдвэрийн эзэн болцгоосон гэдэг.
Дэлхийн алдартай хурдны замын технологийг гэхэд л 1970-аад онд Бразил улсад ажиллаж байсан ах, дүү хоёр БНСУ-д оруулж ирсэн гэж ярьдаг юм билээ. Холыг харсан төрийн ийм ухаан бодлого улс орны өндөр хөгжилд чухал түлхэц болсон нь ойлгомжтой.
Манайд байдал эсрэгээрээ, мянга мянган монголчууд маань эх орноо, элгэн саднаа гэсээр ирэхэд тэднийг энд юу хүлээж байгаа билээ. Ажилгүй, алгаа тоссон баахан хүн л хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Ажиллая гэхээр ажлын байр байхгүй, байлаа гэхэд явдаг нь юу билээ, цуглуулсан хэдийгээ “чулуу болгож” өөрийн гэсэн нэг юмтай болъё гэхээр хүнд суртал хэмээх давахын аргагүй саад бэрхшээл, цайз хэрэм.
Гэтэл тэд нар чинь хөгжилтэй орны дэвшилтэт технологи дээр хэдэн жил ажиллаад үгүй ядахдаа “мөнгө хаанаас ургадгийг” яс махандаа хүртэл ойлгосон байгаа шүү дээ. Ажлын зохион байгуулалт, дэг журам, хатуу чанд сахилга, хариуцлага гэж юу байдгийг амьдрал дээр үзээд, хэвшээд ирсэн хүмүүс замбараагүй дэггүй, хариуцлагагүй бидний хувьд том капитал биш гэж үү. Тэднийг эх орондоо буцаж ирэхэд нь үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлээд өгчихвөл жижиг дунд үйлдвэр Монголд хөгжихөд түлхэц болмоор санагдана. Бас түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ.
Гадаадад ажиллаж буй залуучуудаа хаана, ямар үйлдвэрт ажиллаж, ямар дадлага, мэргэжил эзэмшиж байгааг нарийн судалж, судалгааг үндэслэн гаднаас жижиг дунд үйлдвэр оруулж ирэхэд төр засгийн зүгээс тусалж дэмжиж болмоор. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон тэдэнд зээл хэрэггүй, зарим нэгэн хөнгөлөлт үзүүлэхэд хангалттай.
Тухайлбал, гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэдийн үйлдвэрлэл эрхлэхээр оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, үйлдвэрлэж, боловсруулсан бүтээгдэхүүнийг нь гадаад дотоодын зах зээлд борлуулахад дэмжиж туслах, ажлын байрны түрээсийн төлбөрийг тодорхой хугацаагаар хөнгөлөх гэх мэтээр дэмжээд туслаад өгч болмоор санагдах юм.
Мөн гадаадад байгаа иргэддээ мэдээлэл өгдөг тусгай сайт ч ажиллуулж болмоор.
Түүндээ манай улсад түүхий эд нь байдаг, үйл ажиллагаа явуулж болох үйлдвэрүүдийн төсөл саналыг мэдээлж байвал гадаадад ажиллаж буй залуус эх орондоо эргэж очоод юу хийж болохоо эртнээс судалж, тэр чиглэлээрээ дадлагажиж, бэлтгэлээ базаана биз дээ. Харьд дахин явмааргүй байна, түмэн олон минь “намайг ашиглаач” гэсэн тэдний хүсэлтийг сонсох газар манайд байна уу?
Үйлээ үзэж олсон хэдийгээ үрэн таран хийчихээд хөлс хүч, мэдлэг оюунаа харийханд хямдхан зарахаар залуус маань дахиад л явна.
huls huchee zoriulaad tsalin gaigui avch bgaa bzdee...
mgl-doo ochood ajil hiigeed sariin 108,000-r amidraachdee..chi mgl-d ochood ajiliin bair neesen ch busdiin hudulmuriig shulaad baga tsalingaar l ajilluulna sht....muujgai tsarailchihaad boldog ch yumaa copydejdee..cham shig yumnii sanaand tomdoh sedev bna. zgr l onigoogoo bichij uuriiguu bayasgaach...kk