Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Номин /жинхэнэ нэр биш/ охин сургуульд сурахыг хүсч байв. Гурван жилийн өмнө тэрбээр Завхан аймагт аж төрдөг байхдаа сонингоос ирээдүйд нь хэрэгтэй гэмээр нэгэн зар уншжээ. Сургалтын зардал, амьжиргааны зардлыг нь бүрэн дааж, Солонгос улсад тэтгэлэгээр суралцуулна гэсэн зар охинд маш том боломж мэт санагджээ. Үүнээс гадна сургуульд суралцахад суурь боловсролын гэрчилгээ болон иргэний үнэмлэх нь хэрэгтэй гэсэн шаардлага түүний сонирхлыг улам татжээ. Номин охин зарын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлэн их сургуульд ажилладаг гэмээр хоёр хүнтэй уулзан тэдэнд баримт бичгээ өгчээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа тэрбээр хоёр эмэгтэйн хамт хилийн дээс алхан Сөүл хотыг зорьсон байна.

“Бид Сөүлд ирэхэд нөгөө хоёр хүн бидэнд сургуульд ороход тохиромжтой хугацаа биш гэж хэлсэн. Та нар хичээлийн дараагийн семестер эхэлэх хүртэл шөнийн клубт түр ажиллаж бай гэсэн. Хүн бүр л солонгосоор яриад, бид юу болж байгааг ч ойлгохгүй байсан” хэмээн 25 нас хүрээд удаагүй байгаа Номин хэлжээ.

Охидыг Жежу аралд аваачин жижиг байшинд цоожилон зодож, орон нутгийн жижиг цэнгээний газар хүчээр биеийг нь үнэлж эхэлжээ. Гурван сарын дараа тэрбээр бизнес эрхэлдэг монгол залуутай азаар тус клубт уулзсан байна. Энэ үед тэр залуугийн тусламжтай Номин охин угаалгын өрөөний цонхоор гарч, Сөүлийг зорьж, Монголдоо эргэн иржээ. Түүний гэр бүл охинд юу тохиолдсон гэдгийг одоо ч мэдээгүй байгаа аж.

Засгийн газрын бус байгууллагын мэдээлснээр жил бүр 3000-5000 монгол хүн хүний наймааны золиос болдог бөгөөд хохирогчдын олонх болох хүүхэд, эмэгтэйчүүд секс үйлдвэрлэл гэж нэрийдэх бусармаг үйлдлийн хохирогч болж байна. Тэд ашиг орлоготой, сайхан ажил олно гэсэн мөрөөдөлдөө автан орчин үеийн боолчлолын тогтолцоонд урхидуулан хүний наймааны золиос болж байна. Өгөөш бологсод хүний наймаачдад баримт бичгээ хураалгаж, бичиг баримтаа эргүүлэн авах гэхэд тэднээс нислэгийн тасалбар болон бусад зүйлсийн төлбөрөө эргүүлэн төл гэсэн шаардлага тулгардаг аж.

Хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн зарим нь тухайн газраасаа зугтаж чаддаг ч ихэнх нь мөнгөгүй, баримт бичиггүй, хэн нэгний тусламж авч чаддаггүйгээс олон жил тухайн газраа хоригддог байна. Хүний наймааны хохирогчид голчлон Бээжин хотын шөнийн цэнгээний газрууд, Макаогийн сауна, Хятад-Монголын хилийн дагуу Эрээн хотын эмсийн хүрээлэн зэрэгт ажилладаг аж.

“Хүний наймаа маш хурдан хүрээгээ тэлж байгаа. Залуу бүсгүйчүүд гадагшаа гарвал л сайхан ажил, амьдралтай болно гэж боддог. Үнэндээ тэд маш аймшигтай газар л очдог. Тэд хүний боол л болдог” гэж Улаанбаатар дахь Хүний аюулгүй байдлын бодлого судлалын төвийн төслийн ажилтан хэлжээ.

2009 онд гаргасан АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланд Монголын хүний наймааны хохиргчдын тоо өсч байгааг дурдсан бөгөөд Герман, Израиль, Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улсад ч монгол хохирогчид бүртгэгдэх болжээ. Үүнээс гадна гадаадын хүнтэй гэр бүл болгох замаар хүчирхийлэлийн боол болгох үйлдэл нэмэгдэж байгаа юм. Хүний наймаачдын гол бай нь ядуу амьдралтай, боловсролгүй хүмүүс гэнэ. Тэд телевизийн шөнийн нэвтрүүлэг, сонин зэрэг дээр сайхан амьдрал, ажлын байр санал болгосон зар явуулах замаар ээлжит золиос болох хүмүүсээ сонгодог аж.

Хамгийн сүүлчийн нэг тохиолдол дурдвал, нисэх онгоцны үйлчлэгчийн ажил санал болгон 19 эмэгтэйг хуурч Хятад руу гаргажээ. “Тэдгээр охин бүгдээрээ ядуу амьдралтай байсан. Тэд бусад охин шиг сайхан хувцас өмсч, сургуульд явахыг хүсдэг. Тиймээс тэд гадаад улс руу явахыг хүсдэг. Тэнд очоод их мөнгө олно гэж боддог” гэж Хүүхэд Залуучуудын хамгаалал, хөгжил Засгийн газрын бус байгууллагын зааварлагч Аня Манга хэлжээ.

Хүний наймааны хохирогчид сэтгэл санааны болон бие эрхтэний хохирол амсдагаас гадна, бэлгийн замын халдвартай болсон байдаг. Тэдний сэтгэл дэх хар толбыг арилгахад тун хэцүү билээ. Тиймээс Монголын Хүйсийн тэнцвэржүүлэлтийн төв Засгийн газрын бус байгууллага сургалт явуулан хүний наймааны хохирогчдод тусалдаг байна. Тус байгууллага 2003-2007 онд 25 гаруй хохиргчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн сургалтад хамруулжээ.

Номин охинтой адил олон бүсгүйчүүд байгаа. Тэрбээр хар дарам зүүд мэт амьдралаас Монголдоо эргэн ирсэний дараа нутагтаа очиж, гахайн аж ахуйд хэсэг хугацаатай ажиллажээ. Номин одоо Улаанбаатар хотод эргэн ирж, ажил хайж байгаа аж. Түүнийг ажил хайж байхад солонгос эзэнтэй шөнийн цэнгээний газар ажил хийх санал болгож байжээ. Тэрбээр ядуу амьдралтай хамаатныдаа амьдарч байгаа аж. “Би их сургуульд орж, сургуулиа төгсөн бусдын адил ажил хийнэ гэж боддог. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Улаанбаатарт жирийн ажил олон хэцүү” гэж Номин ярьжээ.

1. 25 настай Номин охин сонин дээр гарсан Өмнөд Солонгост үнэ төлбөргүй тэтгэлэгээр суралцуулна гэсэн зарт хууртагдан Жежу арлын жижиг цэнгээний газар хүчээр биеэ үнэлдэг байжээ. Тэрбээр гурван жилийн дараа тус газраас зугтан Монголдоо эргэн ирсэн ч ажилгүй байгаа нь түүнийг дахин хүний наймааны золиос болгож болох юм.

2. Жил бүр 3000-5000 монгол эмэгтэйчүүд хүний наймааны золиос болдог. Хохирогчдын ихэнх нь ядуу амьдралтай, боловсрол муу эмэгтэй, хүүхдүүд байдаг. Улаанбаатар хотын ихэнх оршин суугчид үүнтэй адил гэр хороололд амьдардаг бөгөөд Монголчуудын гуравны нэг хувь нь амьжиргааны доод түвшинд амьдардаг

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1999611/1a3/trackback

time time

2009.07.28 14:46:20
*.142.38.7

hi hudalch abgai bitgii hudal yum bichij bai.ooroo ingej ubsan yum bailgui balai color ajilgui er moroodcon so-iin bogs abgai zailaa...kkk
profile

sarmisxan...

2009.07.28 15:22:34
*.158.66.46

elegmaa  avgai....chi  odoo  boliochee....neeh  zavhanaas  ireed  l  viz  ni  garaad  so  yavaad  bdag..ulgeriin  dalai  shig yum  yarihiin...tegvel  ih  l  mafi  mayagiin  humuus  bjdee...hahaha.ter  so-iin  elchin  hurtel  yugaa  ch  medehgui  viz  uguud  bdag  gene  ee....altsgar  avgai  hiih  ajil  chini  oldohgui  bval  umdagniihaa  useer  toglood  suuj  bgaach.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365259
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524279
6141 utgunuu yaj gargah ve [5] manuka 2009-07-29 1498
6140 eejvvdees asuuh ni yaraltai [4] bi bol sexy 2009-07-29 1213
6139 hayrai huuhedtei eejuudees [6] manuka 2009-07-29 1150
6138 Eejuudee uuniig shingen aldaj bna gej uzeh uu? [2] Zaki8 2009-07-29 936
6137 basl bi bna aa huuhnuudee [4] bovka 2009-07-29 977
6136 eejvvdee xelj ogooch [7] xyrs 2009-07-29 1045
6135 huuhnuudee helj ogooch [5] bovka 2009-07-29 1834
6134 shingen aldah [2] bobson 2009-07-29 4655
6133 hvvhdiin tereg [1] aisui666 2009-07-29 730
6132 МААМУУЛАХ ГЭЖ БУЙ ЭЭЖҮҮДДЭЭ ЗОРИУЛАВ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1588
6131 ENHZAYA, ELGEMSU 2T BAYARLALAA [2] bayrtogtoh 2009-07-29 636
6130 khan bank? [1] teko 2009-07-29 1006
6129 helj ogooch [1] hoorhon_penny 2009-07-29 480
6128 EEJUUDEES [4] bayrtogtoh 2009-07-29 1490
6127 EEJUUDEES ASUUH ZUIL BNAA AA [5] hums 2009-07-29 897
6126 eejuudeeee [2] magic88 2009-07-29 756
6125 Sainuu. busguichuude, eejuudee [5] salpetka 2009-07-29 1115
6124 <<<<БҮСГҮЙЧҮҮДИЙН БАХАРХАЛ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1017
6123 asuult [3] teen 2009-07-28 974
6122 yum asuuya [1] kaktus3 2009-07-28 818
6121 mjl_77 d [1] 김유진 2009-07-28 721
6120 Tuslaach... [3] dariabayaraa 2009-07-28 1249
6119 hi yum asuuyaa? [2] 김유진 2009-07-28 1265
6118 Heleed uguuch.... [1] dariabayaraa 2009-07-28 928
6117 xariulj tuslaach shudnii talaar [1] baterdenesms 2009-07-28 793
6116 hvvhdiin mongo [3] bi bol sexy 2009-07-28 1019
6115 hvvhdiin mongo [2] bi bol sexy 2009-07-28 4640
6114 hi eejuudee [1] j and s 2009-07-28 915
6113 notirat [3] bgtoyuna 2009-07-28 710
6112 BOLOR 2 BOLON MEDDEG HUN BNUU? [5] Алаг нүдэн 2009-07-28 986
6111 bas asuuya [2] bgtoyuna 2009-07-28 760
6110 asuuya [1] hurd123 2009-07-28 564
6109 urilga [3] bgtoyuna 2009-07-28 922
» БҮГДЭЭРЭЭ СЭРЭМЖЛЭХСЭН БОЛГООМЖЛОХСОН ДОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-28 1143
6107 Ene odriin mend busguichuude.eejuudee [3] salpetka 2009-07-28 723
6106 Gerleltiin mungu [8] teko 2009-07-28 1064
6105 Урт наслах 30 алхам: секс, цус, улаан лооль [2] .Sarnai. 2009-07-28 1650
6104 manuka id-tai xunees asuux ni [4] Tumeeee 2009-07-28 784
6103 hi eejuudee [4] janibek 2009-07-28 983
6102 hi asuuh ium bna tuslaach [4] SDAAGII 2009-07-28 1049
6101 huuhdiin tereg zarna gsn hund [1] marujin 2009-07-28 963
6100 <<<<ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 1154
6099 ЧИНИЙ НЭРИЙГ ХЭН ГЭДЭГ БЭ????????? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 883
6098 УНТЛАГИЙН ӨРӨӨНД>>>>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 2641
6097 domino [2] mymik 2009-07-27 1010
배너신청
자생병원

배너신청