Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Урт наслах 30 алхам: секс, цус, улаан лооль

Та ажилдаа явах замдаа цахилгаан шатыг байнга хэрэглэдэг үү? Тэгсэнд орвол шатаар өгсөж уруудсанаар амьдрах насаа хэдэн жилээр ч болов уртасга. Женевийн их сургуулийн эмнэлгийн эрдэмтдийн олж тогтоосноор ажлын байран дээрээ цахилгаан шат болон урсдаг шатуудыг ашиглахыг хориглох нь ажилчдын биеийн байдлыг ерөнхийд нь дээрдүүлдэг, өөхөн давхарга багасдаг бөгөөд цусны даралт хэвийн хэмжээнд хүрдэг ажээ. Бие бялдрын байнгын дасгал сургуулилтыг өдөрт ердөө хагас цаг хийх нь таргалахаас зайлсхийж, зүрх судасны өвчнөөр өвдөх, тэр тусмаа хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг ажээ. Түүнээс гадна амьдрах насыг уртасгах маш олон хялбар аргууд байдгийг The Sun сэтгүүлд нийтэлжээ.

1.Секс хий. Бэлгийн ажлыг идэвхтэй хийх нь холестерины түвшинг бууруулж, цусны эргэлтийг сайжруулахад маш тустай. Түүнээс гадна сексийн үед хүний бие организмд аз жаргалын даавар болох эндорфин их хэмжээгээр хуримтлагддаг ажээ. Нэн ялангуяа өглөөгүүр сөкс хийх нь хамгаас тустай. Учир нь өглөө хүний цусан дахь сахарын хэмжээ бага байдаг учир хүний бие организм урьд өмнө хуримтлуулсан бүхий л илчлэгийг эрч хүч болгон нөөцөлдөг ажээ.

2.Инээ. Өдөр тутам 15 минут орчим инээх нь таны амьдралйг найман жилээр уртасгана хэмээн эрдэмтэд нотолж байна.

3.Хавчуургатай талхандаа улаан лоолийг оруул. Хэрэв өдөр тутмын хоолны дэглэмдээ бага зэрэг улаан лооль оруулах аваас зүрх судасны өвчин тусах магадлал 30 хувиар буурдаг ажээ.

4.Уужуу тайван бай. Өмнөө тулгарсан ямар ч асуудлыг сайтар тунгааж үзвэл ямар ч нөхцөл байдлаас гарах гарц байдаг гэдгийг та ойлгох болно.

5.Ургамлын үндэс, ногоо хэрэглэ. Аливаа ургамлын үндэс нь байгаль эхээс их л нарийн зохион байгуулалттайгаар заяагдсан зүйл. Тиймээс тэнд агуулагдах амин дэмүүд нь яваа яваандаа алга болох биш харин ч хуримтлагддаг ажээ. Улаан манжин нь холестерины түвшинг багасгаж, зүрхний шигдээс болох магадлалыг багасгадаг, лууван нь нүдний хараанд сайн бол хатаасан ногооны үндэс нь ясны шохойжилт бо лохоос урьдчилан сэргийлдэг ажээ.

6.Цусаа бүү хайрла. Цусаа өгдөг донор эрэгтэйчүүд зүрхний шигдээс тусах магадлал нь 17 дахин бага байдаг байна.

7.Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно бай. Харвардын анагаахын сургуулийн шинжээчдийн үзэж байгаагаар хүн ээжийнхээ дэргэд байснаар цусны даралт нь хэвийн байдаг, мөн түүнчлэн архидах явдалтай тэмцэхэд тустай байдаг гэнэ.

8.Сонгодог хөгжим сонс. Бетховены ая нь зүрхийг тайвшруулж, цусны даралтыг багасгаж, булчинг сулруулдаг хэмээн Оксфордын их сургуулийн судлаачид үздэг.

9.Салса бүжиг хий. Бүх бүжиг хүний эрүүл мэндэд туйлын тустай байдаг. Дан ганц салса бүжиг хийснээр та цагт дор хаяж 420 килокалорийг шатааж чадна.

10. Гэр бүлтэй бол. Хорин жилийн туршид явуулсан судалгаанаас харахад эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдээс дор хаяж гурван жилээр илүү насладаг нь тогтоогджээ.

11.Бусдын санал сэтгэгдэлд бүү авт. Эргэн тойрны хүмүүс таны талаар юу бодож байгаа бол хэмээн шаналахгүй байх аваас та яалт ч үгүй илүү наслаж чадна. Аль болох бага санаа зовох тусам сэтгэлийн хямралд орох нь бага шүү дээ.

12.Талхны зах ид. Талхны заханд хавдрын эсрэг прониллизин гэгч бодис бусад хэсгээс илүүтэйгээр агуулагддаг.

13.Битгий үсэр. Япончуудын хийсэн судалгаагаар гэнэтийн огцом чанга дуу чимээ /тухайлбал, цагны сэрүүлэг/ нь цусны даралт өндөртэй хүмүүсийн зүрхний шигдээс тусах магадлалыг өндөрсгөдөг ажээ. Учир нь байгалийнхаа зөн билгээр хүний бие организм аливаа чанга дуу чимээг аюулын дохио мэт хүлээн авч адреналиныг их хэмжээгээр ялгаруулдаг ажээ.

14.Гэр орныхоо ажлыг хий. Хорин минутын турш цонхоо угаахад л 80 калори ор мөргүй алга болно, мөн хорин минутын турш хивсээ тоос сорогчоор соруулахад шаргуу эзэгтэйн биенээс 90 калори үгүй болно, мөн хувцас индүүдэх үед 65 килокалори үгүй болдог ажзэ.

15.Итгэлтэй бай. Шашны мөргөлийн газар байнга очих нь нас баралтын хувь хэмжээг бууруулдаг.

16.Шинэ зүйлийг сурч мэд. Зуун насныхаа ойн баярыг тэмдэглэсэн олон өндөр настнуудын хэлж байгаагаар урт насалсаных нь нууц хөгжим сонсч, гадаад хэл сурсантай холбоотой гэдэг.

17.Шүдээ арчил. Хэрэв өдөр болгон шүдээ угаавал зургаан насаар залуужиж болно. Учир нь амны хөндийгөөс зүрх судасны өвчинг үүсгэдэг хортой нянгууд ялгардаг ажээ.

18.Унт. Гэхдээ их биш. Америкийн шинжлэх ухааны Archives of General Psychiatry сэтгүүлд нийтэлснээр өдөрт долоон цаг унтдаг хүмүүс үүнээс бага, эсвэл илүү цагаар унтдаг хүмүүсээс илүү урт насалдаг хэмээн бичсэн байна.

19.Гэрийн тэжээмэл амьтантай бол. Нохой, муур тэжээдэг хүмүүс стресс буюу сэтгэлийн хямралд орох нь бага байдаг. Учир нь тэдний цусны даралт бага байдаг ажээ.

20.Тамхиа хая. Тамхи татах нь зайлсхийж болох байсан өвчлөл, нас баралтын гол шалтгаан юм шүүдээ.

21.Хотын захад амьдар. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хотын оршин суугчдаас илүүтэйгээр аливаад өөдрөг сэтгэлээр ханддаг ажээ:

22.Шоколад ид. Харвардын Эрүүлийн хамгаалах сургуулиас явуулсан судалгаанаас харвал шоколадыг тохируулж иддэг хүмүүс чихэрт дуртай хүмүүсээс илүү урт насладаг ажээ. Учир нь шоколаданд зүрх судасны өвчин болон хавдраас сэргийлдэг полифенол гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ.

23.Өтгөнөө ажигла. Яарч усаа татаж урсгахаас өмнө тэнд ямарваа нэгэн ер бусын зүйл, тухайлбал цус байхгүй биз гэдгийг анзаар. Баас цустай байна гэдэг нарийн гэдэсний хавдар байх анхны шинж тэмдэг, тиймээс ямарваа нэгэн хачирхалтай зүйлийг анзаарвал тэр даруй эмчид ханд.

24.Заавар унш. Хүнсний бүтээгдэхүүний заавар, орц найрлагыг анхааралтай уншсанаар та хүнсэндээ юу хэрэглэж байгаа талаар илүү их мэдлэгтэй болох бөгөөд ингэснээр та аль болох эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлзэх болно.

25.Сармис хэрэглэ. Сармис бол зүрхэнд тохирсон хамгийн сайн бүтээгдэхүүн. Сармисанд агуулагддаг алицин гэх цусны эд эсийн үйлчлэлээр цусны судас өргөсч, цусны эргэлтийг сайжруулдаг ажээ.

26.Наранд биеэ шар. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өдөрт 15 минут наранд биеэ шарсанаар та өөрт хэрэгтэй Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чадах бөгөөд ингэснээр чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулж, сэтгэлийн хямрал, ядаргаанд орохоос урьдчилан сэргийлдэг ажээ.

27.Аяга цай уу. Хар, эсвэл ногоон цай аль нь ч болно. Сүүлийн үед хийсэн нээлтүүдээс харахад цайнд байх антиоксидантууд нь хавдрын эсийг өсч ургахаас сэргийлж, ясыг бэхжүүлэн, шүдний эрүүл мэндийг сайжруулдаг.

28.Өөртөө хайртай бай. Та өөртөө хэтэрхий хайртай байлаа гээд үүнийг тэмдэглэхээр юм л бол шар айрагны мухлаг руу ухаан жолоогүй гүйхээ боль. Учир нь өөрт хэрэгтэй үйлдэл, тухайлбал дэлгүүр хэсэх зэрэг нь биеийн тамирын дасгалын нэгэн адил эрүүл мэндэд тустай билээ.

29.Усны өрөөний шүршүүрийн хаалтыг авч хая. Бодит амьдрал дээрээс харахад усны өрөөний хаалт гэдэг нь хортой нян, мөөгөнцрийн үржих нэн таатай орчин болж улмаар харшлыг бий болгоход хүргэдэг. Түүний оронд шилэн хаалт хийж, түүнийг угааж арчихад л боллоо шүү дээ.

30.Самар ид. Аминдэмээр баялаг бразил самар идэх нь хавдраар өвчлөх эрсдэлийг 40 хувиар бууруулдаг. Түүнчлэн ямар ч төрлийн самар нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэхдээ ямартаа ч давслаагүй самар хэрэглэвэл илүү дээр.
profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1998831/d2f/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.07.28 21:11:07
*.32.65.142

mgl_77

2009.07.28 21:25:40
*.171.19.41

ok my nz bugdiig n hereglej urtaas urt nasalaarai 파이팅
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366680
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
6141 utgunuu yaj gargah ve [5] manuka 2009-07-29 1498
6140 eejvvdees asuuh ni yaraltai [4] bi bol sexy 2009-07-29 1213
6139 hayrai huuhedtei eejuudees [6] manuka 2009-07-29 1150
6138 Eejuudee uuniig shingen aldaj bna gej uzeh uu? [2] Zaki8 2009-07-29 936
6137 basl bi bna aa huuhnuudee [4] bovka 2009-07-29 977
6136 eejvvdee xelj ogooch [7] xyrs 2009-07-29 1045
6135 huuhnuudee helj ogooch [5] bovka 2009-07-29 1834
6134 shingen aldah [2] bobson 2009-07-29 4655
6133 hvvhdiin tereg [1] aisui666 2009-07-29 730
6132 МААМУУЛАХ ГЭЖ БУЙ ЭЭЖҮҮДДЭЭ ЗОРИУЛАВ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1588
6131 ENHZAYA, ELGEMSU 2T BAYARLALAA [2] bayrtogtoh 2009-07-29 636
6130 khan bank? [1] teko 2009-07-29 1006
6129 helj ogooch [1] hoorhon_penny 2009-07-29 480
6128 EEJUUDEES [4] bayrtogtoh 2009-07-29 1490
6127 EEJUUDEES ASUUH ZUIL BNAA AA [5] hums 2009-07-29 897
6126 eejuudeeee [2] magic88 2009-07-29 756
6125 Sainuu. busguichuude, eejuudee [5] salpetka 2009-07-29 1115
6124 <<<<БҮСГҮЙЧҮҮДИЙН БАХАРХАЛ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1017
6123 asuult [3] teen 2009-07-28 974
6122 yum asuuya [1] kaktus3 2009-07-28 818
6121 mjl_77 d [1] 김유진 2009-07-28 721
6120 Tuslaach... [3] dariabayaraa 2009-07-28 1249
6119 hi yum asuuyaa? [2] 김유진 2009-07-28 1265
6118 Heleed uguuch.... [1] dariabayaraa 2009-07-28 928
6117 xariulj tuslaach shudnii talaar [1] baterdenesms 2009-07-28 793
6116 hvvhdiin mongo [3] bi bol sexy 2009-07-28 1019
6115 hvvhdiin mongo [2] bi bol sexy 2009-07-28 4640
6114 hi eejuudee [1] j and s 2009-07-28 915
6113 notirat [3] bgtoyuna 2009-07-28 710
6112 BOLOR 2 BOLON MEDDEG HUN BNUU? [5] Алаг нүдэн 2009-07-28 986
6111 bas asuuya [2] bgtoyuna 2009-07-28 760
6110 asuuya [1] hurd123 2009-07-28 564
6109 urilga [3] bgtoyuna 2009-07-28 922
6108 БҮГДЭЭРЭЭ СЭРЭМЖЛЭХСЭН БОЛГООМЖЛОХСОН ДОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-28 1143
6107 Ene odriin mend busguichuude.eejuudee [3] salpetka 2009-07-28 723
6106 Gerleltiin mungu [8] teko 2009-07-28 1064
» Урт наслах 30 алхам: секс, цус, улаан лооль [2] .Sarnai. 2009-07-28 1650
6104 manuka id-tai xunees asuux ni [4] Tumeeee 2009-07-28 784
6103 hi eejuudee [4] janibek 2009-07-28 983
6102 hi asuuh ium bna tuslaach [4] SDAAGII 2009-07-28 1049
6101 huuhdiin tereg zarna gsn hund [1] marujin 2009-07-28 963
6100 <<<<ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 1154
6099 ЧИНИЙ НЭРИЙГ ХЭН ГЭДЭГ БЭ????????? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 883
6098 УНТЛАГИЙН ӨРӨӨНД>>>>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 2641
6097 domino [2] mymik 2009-07-27 1010
배너신청
자생병원

배너신청