
Нэг замын цагдаа баячуудын хорооллоос гарч ирэх тансаг хар машиныг зогсоотол машины цонх ялимгүй доош бууж завсраар нь 100 доллар гарын салаагаар өгөөд яваад өгөв. Мань цагдаа маргааш нь дахин отож байгаад нөгөө машинаа гарч ирэхээр нь зогсоож гэнэ. Дахиад л 100 доллар өгчихөөд яваад өгч. Энэ байдлаар хэд хэдэн өглөө очиж амташсан цагдаа бас нэг өглөө очтол нөгөө хар машин гарч ирсэнгүй. 2, 3 өдөр зогсоод гарч ирсэнгүй шүү. Гэтэл нэг өглөө хар машин гарч ирэх нь харагдав. Цагдаа тосон очиж зогсоон:
- Ах хүү хэд хоног хаагуур явав даа? гэтэл
- Өө ах нь хэд хоног салхинд гараад, амралтанд яваад ирлээ гэхэд мань цагдаа:
- Миний мөнгөөр үү? гэж уулга алдсан гэдэг.
* * *
монгол орос 2

нэг монгол өвлийн хүйтнээр орос жолоочийн машины ачаан дээр дайгдаж явжээ. Орос жолооч нь монголоосоо "холодно" гэж асуухад монгол нь "хоол идэх үү гэж байна гэж ойлгоод "идий, идий" гэжээ. Тэгэхэд нь жолооч оросоор яв гэж байна гэж ойлгоод яваад байжээ. Хэсэг явж байгаад дахин "холодно" гэхэд "идий, идий" гэсээр цааш явав. Жолооч хүрэх газраа очоод хартал нөгөө монгол нь дуугарах чадалгүй болтолоо бээрсэн байв.
* * *
Хэмнэлт

Нэг залуу бааранд ороод:
- Үйлчлэгч ээ, стакан пиво ямар үнэтэй, вэ?
- Суугаад уувал 1.500 төгрөг, зогсоод уувал 1000 төгрөг.
- Май 500 төгрөг. Би нэг хөл дээрээ зогсож байгаад уучихъя.
* * *