
Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксын рингэнд 28 дахь ялалтаа байгууллаа
Уншсан 1457 vote 0 2009.07.26 23:15:26Талын Монголын хүчитнүүд спортын олон төрлөөр дэлхийн чихнээ эх орныхоо нэрийг дуурсгаж яваа билээ. Тэдний нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв юм.
Мэргэжлийн боксын рингэнд олон аавын хөвгүүдийг сөхрүүлж яваа тэрбээр саяхан Их Британид ээлжит тулаанаа хийжээ. Ингэхдээ тэрбээр ердөө л гуравхан үе тоглож өрсөлдөгч болох Словенийн тулаанчийг хүнд цохилтоор илт давуу буулгаж авсан баярт мэдээ бидэнд ирлээ.
Энэ нь гавьяатын маань 28 дахь ялалт болж байгаа юм. Түүний 28 дахь ялалтыг үзэж сонирхохоор тус улсад ажиллаж, амьдардаг элэг нэгтнүүд нь олноороо цугласан байжээ. Тулааны дараа тэрбээр "Монголчуудын маань уухайн түрлэг сэрээж өгсний хүчинд би яллаа" хэмээн ярьжээ.
Их Британид амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв дараагийнхаа тулааныг ирэх сарын сүүлээр хийх бололтой.