Moderator: mgl_300

* Бариу нийлэг оймс трико өмсөхгүй байх
* Арьсаар амьсгалдаг учир ариун цэврийг сахиж усанд тогтмол орж байх

1. Хэвлийгээр өвдөх - Биологийн хэвийн процесс тул онцын арга хэмжээ авах шаардлагагүй.
2. Буйлнаас цус гарах - Ам, шүдний эрүүл ахуйг сайн сахих.
З. Нуруугаар өвдөх - Ууц нурууны доод талаар өвдөх нь бий. Өвчин намдаах эм бүү хэрэглээрэй. Иллэг, дасгал хийхэд сайн.
4. Шөрмөс татах - Кальци ихтэй хүнс хэрэглэ.
5. Ходоодонд хий хуралдах - Гаа болон халуун цай тустай байдаг.
6. Нөсөөжилт - Нарны шил зүүх, нарнаас хамгаалах тос түрхэх. Төрсний дараа нөсөөжилт арилдаг.
7. Шамбарам - Ислэг, тос ихтэй хоол хэрэглэх, шингэн сайн уух, өтгөн хатахаас сэргийлэх дасгал хийх.
8. Арьс язрах - Тос түрхэх нь зүгээр. Гэхдээ 100% нөлөө үзүүлэхгүй. Гол нь жингээ нэмэхгүй байхыг хичээ.
9. Хөлрөхөд - Хөвөн даавуун хувцас өмсөх, алдсан шингэнээ нөхөхийн тулд шингэн сайн уух.
10. Амт өөрчлөгдөх - Дотор муухай оргих, эвгүйцүүлэх хандлагатай хүнсний зүйлээс хол байх.
11. Гадна бэлэг эрхтний орчмоор загатнах - Мөөгөнцрийн эсрэг тосон түрхэц, цацлага үр дүнтэй. Эдгээр нь өвчнийг хоёроос гурав хоногт эмчилнэ.
12.Ядарч сульдах - Боломжтой бүх үедээ амрахыг хичээ. Энергиэ алдахгүй байх, бага хэмжээгээр идэж, эрт унт.
* Намхан ултай зөөлөн улавч өмсөх
Тайван унтаж амрах
* Хажуугаараа хэвтэн хэвлий доороо болон хөлийнхөө доогуур зөөлөн дэр тавьж хэвтэх, шөнийн цагаар нойр хүрэхгүй бол өдрийн цагаар унтаж амрах хэрэгтэй. Унтахын өмнө агаарт алхах, шүршүүрт орох
Хооллолт
* Бага багаар ойр ойрхон идэх, төрөлтийн үед их энерги хүч зарцуулдаг учраас аль болох шингэн зүйл ихээр уух. Үүнд: хүйтэн цэвэр ус, шингэн жимсний шүүс, амархан шимэгдэх нүүрс ус, витамин С баялаг жимс ногоо хэрэглэх/ мандарин, киви, апельсин/ гэх мэт. Хэрвээ амаар ууж чадахгүй тохиолдолд шингэн судсаар сэлбэж болно.
Хөхөө хооллолт
* Хөхний товчийг имрэн гаргах эсвэл долоовор дунд хуруугаар хавчин татаж хөхний толгойг гаргах