Moderator: mgl_300
Гэтэл нєхєр нь хvvгийнхээ найз охины ээжтэй амрагийн холбоотой болж, дєрвvvлээ хамт амьдрах дээрээ тулаад буй нэгэн айл бидний дунд байна. Хvvгээ, нєхрєє бодон нойр хоолноос гарч, зовж шаналан яваа нэгэн эмэгтэй манайд хандсан юм. Энэ бол уншихыг хориглосон тvvх юм. Хvсэхгvй бол уншихгvй ч байж болно. Хvний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг. Гэтэл миний амьдрал жаргалаасаа илvv зовлонгоор дvvрээд байх шиг. Євчингvй бол жаргал, єргvй бол баян гэдэг. Гэтэл vргэлж зовж шаналж, айж тvгшиж, гомдож гутарч явна гэдэг хvнд євчин тусч, хэвтэрт орсноос ч дор юм гэдгийг би сvvлийн таван жил єєрийн биеэр мэдэрч байна. Учир нь миний амьдрал єнєєдєр сvйрэх дәэрээ тулаад байна. Оюутан насны гал халуун хайраар учирч, хоёр жил шахуу vерхэж гvйсээр хуримаа хийж, нэг гэрт орсон бидэнд vр хvvхдээ єсгєх, ажил тєрлєє хийж амьдралаа авч явах гэдгээс єєр бодох санах юмгvй хорин жилийг єнгєрєєж. Нєхєр маань албан тушаал ахиж, хоёр том хvv их сургуульд орж, одоо л амьдрал маань тэгширч, жаргах цаг ирлээ гэтэл бvх зvйл орвонгоороо эргэсэн.
Дунд хvv маань хоёр жилийн ємнєєс нэг охинтой vерхэж эхэлсэн. Тэр охин ээж, эгч, дvvтэйгээ амьдардаг байв. Хоёр биедээ сайн гээд хєтлєлцєн гvйх хvvхдvvдийг ээжийн хувьд би дэмжиж байлаа. Сумын тєв жижиг газар хов тарахдаа хурдан болохоор нэг л єдєр миний чихэнд хvн vнэмшмээргvй зvйл сонсогдсон юм. "Нєхєр чинь танай дунд хvvгийн найз охины ээжтэй явж харагдах болж. Тэр хоёрыг учиртай болсон гэж хvмvvс ярих юм. Чи юм гадарлаж байна уу?" гэсээр найз маань орж ирлээ. Сvvлийн vед юм л бол гадуур хонож, архи дарс уун, гэртээ тогтохоо болисон нєхрєє арай ч хvvгийнхээ хайр сэтгэлээр тоглочихно гэж бодсонгvй. "Хvмvvс арай дэндvv цуурах юм, єдий олон жил ханилсан ханиа би мэдэлгvй яах вэ" гэсээр найзыгаа буруутгаад явуулсан ч, сэтгэлд нэг л муу совин татаад байлаа. Чих худалч, нvд vнэнч гэдэг болохоор нєхрєє хаана, юу хийж явааг сэм танадаж эхэлсэн юм. Гэтэл vнэхээр тэднийг хамт явж байхыг, тэврэлдээд сууж байхыг єєрийн нvдээр харлаа. Хэзээний хайртай хосууд шиг эрхлэлдэн суух тэд хvний нvднээс нуугдахаа ч умартжээ. Би явж очоод хоёуланг нь нvvр хийх аргагvй болтол муу муухай vгээр хэлмээр, vсдээд чирмээр байсан ч хєлєє хєдєлгєх тэнхэлгvй болсон байв. Газар цємрєх шиг болсон гэдэг vгний жинхэнэ утгыг тэгэхэд л би мэдэрсэн.
Яаж шуухан гэртээ очсоноо ч санахгvй байв. Ганцаараа баахан уйлсаар жаахан тайвширч нєхрєє хvлээв. Шєнє дунд хагаслаж ирсэн тvvнээс єєрийн сонссон, харсан бvхнийг vнэн эсэхийг асуув. Гэтэл тийм зvйл ерєєсєє байхгvй гэж гvрийсээр байлаа. Маргааш нь Ц гэх тэр хvvхэнтэй очиж уулзав. Тvvний амнаас "Хоёр хvvхэд маань vерхэж байхад юу гэж тийм зvйл байх вэ дээ" гэхийг сонсоод "арай ч vгvй байлгvй дээ" нєхрийн утсанд Ц-гээс хайрын vгтэй мессеж ирж байнга, утсаар ярих тэдний харилцаа ил цагаандаа гарсан юм. Нєхєр маань айлын отгон хvvхэд болохоор эрх, дураараа, зєєлєн занг нь ашиглаж Ц гэгч энэ эмэгтэй эрхэндээ оруулсан бололтой. Цалингаа гэртээ, гурван хvvхдэдээ авчрахаа больж тэр хvvхний машины лизинг, хvvхдийнх нь сургалтын тєлбєр, компьютер, хєргєгч, зургийн аппарат, зурагтын шилэн тавиур, хос бугуйн цаг, гap утас номертой нь, монетон ээмэг, бєгж, савхин дээл, хувцас хунар, хvvхдийнх нь эмчилгээний тєлбєр, том охиных нь хонхны баяр, хоол хvнс гээд олсон бvх мєнгєє єгдєг байж.
Би эх хvн, эмэгтэй хvний хувьд эр нєхрєє энэ эмэгтэйд булаалгаж сэтгэлийн зовлон эдлэхээс гадна гурван хvvхдээ хагас єлсгєлєн, ємсєж зvvхээр дутаж, сэтгэлийн шаналалд орж явааг нь харахаар єр зvрх зvсэгдэх шиг болж vнэхээр тэвчээр минь барагдаж, туйлдаа хvртэл гомдож явна. Гурван хvvхдийн эцэг эх болон 20-иод жил ханилсан эр нєхрєє буруугаа ойлгоод эргээд ирэх болов уу гэж харж, хvлээж, тэвчсээр таван жилийг єнгєрvvлсэн. Vvнээс болоод єєрийн ах дvvстэйгээ тангараг тасарч, наашаа гэх хvнгvй болсон. Ц-тэй хамт байх гэж, намайг ад vзэх нєхєр маань сvvлдээ гэрээсээ хєєж, єдєр бvр дарамталж, зодох болсон. Хутга, заазуур барин дайрч, бие махбод болоод сэтгэлэvйн асар их дарамтанд орж аргагvйн эрхэнд ажлаасаа гарч, хотод ирсэн. Ажил тєрєл, орох орон, мєнгє тєгрєггvй болсон надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна.
Ц гэгч тэр эмэгтэй гурван хvvхдээ тэжээхийн тулд айлын нєхрvvдийг уургалж, гэр бvл vймvvлдэг зуршилтай юм билээ. Нєхєртэй минь харилцаагаа таслахгvй байхаар нь ажилладаг газарт нь гомдол гаргахад тvvнд арга хэмжээ авч байна гэж ажлаас нь гаргаад бvр дээшлvvлж сумын иргэдийн тєлєєлєгчдийн хурлын даргаар тавьсан юм. Тэр эрх мэдэл, албан тушаалаараа далайлган харин ч ил цагаандаа гарч намайг болон гурван хvvг минь утсаар болон мессежээр доромжилж, заналхийлнэ. "Чамаас амалсныг чинь авах л болно. Их бага нь хамаагvй хэдэн юм єг. Харин єшєє хорслоо хэнээс нь эхэлдэг юм билээ. Бага хvvгээс чинь эхэлдэг юм билvv" гэх мэтийн мессежийг нєхрийн утас руу байнга явуулдаг. Энэ эмэгтэй эхний нєхрєєсєє салснаас хойш миний мэдэхээр л 8-9 хvнтэй явалдаж, заримтай нь сууж, салж явсаар 2007 оноос миний нєхєртэй холбогдож эхэлсэн юм.
Энэ хоёр охиныхоо, хvvгийнхээ сэтгэлийг бодолгvй ийнхvv завхайрч яваа нь vнэхээр жигшмээр байна. Єдий насыг наслахдаа ээж нь аавтай нь, охин нь хvvтэй нь явалддаг айл байдаг тухай та ч сонсоогvй биз. Гэтэл миний амьдралд ийм зvйл тохиолдож байна. Vр хvvхдээ бодохгvй завхайрч байгаа энэ хоёрыг салахгvй болохоор хvvгээ найз охиноосоо сал гэж ятгах л арга vлдсэн юм. Уйлж, дуулж, гуйсаар хvvгээ уулзуулахгvй болоод байтал хvний санаанд оромгvй зvйл боллоо. Хvv минь найз охиноо мартахын тулд єєр охинтой уулзаж эхэлж дээ. Гэтэл Ц-гийн охин хvvгийн минь уулзаж байгаа тэр охиныг хэдэн залуусаар зодуулж, хvчиндvvлсэн байв. Тэгээд "Надаас салж, єєр охинтой vерхэх юм бол vvнээс ч муу юм болно шvv" гэж сvрдvvлсэн аж. Гурван хоног босч чадахгvй халуурсан тэр охин цагдаад мэдэгдээгvйг нь тэр хавийнхан бvгд мэдэж байгаа.
Учир нь Ц єєрийн ч хєдєлгєдєггvй гэсэн. Одоо ч нєхєр маань Ц-тэй хамтдаа амьдарч байна. Дунд хvv минь МУИС-д суралцаж байснаа сургуулиа хаячихсан. Тэгээд хаана юу хийж яваа нь мэдэгдэхгvй хэд хоногоор алга болчих юм. Сураг сонсохоор Ц-ийн охинтой очиж уулзаад л байгаа юм билээ. Гурван хvv маань гэр бvлийн ийм ичгэвтэр, хэцvv байдлаас болоод ааш занд нь єєрчлєлт орж, сэтгэл санаа нь тогтворгvй, хичээл сурлагадаа муудаж байна. Энэ амьдралыг яах ёстойгоо, юу хийх ёстойгоо ч мэдэхээ байлаа. Гэхдээ миний туулж буй ийм амьдрал єєр хэнд ч бvv тохиолдоосой гэсэндээ vvнийг бичсэн юм

지난 25일 아이폰릴리즈닷컴(http://www.iphone-release.com)을 통해 공개된 두 장의 사진에는 출처를 알 수 없지만 아이폰5 대량생산을 위한 작업장임을 확인할 수 있는 몇 가지 단서가 나열되어 있다. 제작 공정은 A와 B로 나눠 있으며, 화면 크기는 부품 크기로 추정할 때 4인치 정도가 될 것으로 추정된다. 이 밖에 전면 베젤로 추정해 볼 때 제품 디자인이 아주 획기적으로 변할 가능성은 적어 보인다.
이 소식이 알려지자 해외 네티즌들은 "아이폰 제조공정은 카메라 반입이 엄격히 제한되는데 어떻게 유출될 수 있겠는가. 믿을 수 없다" "조립 라인에 앉아 있는 직원들이 모자나 장갑을 착용하지 않고 있으니 뽀샵한 사진이다" "iPhone과 iphone은 다른 것이다" "정상적인 폭스콘 생산 라인의 모습이 맞나 잘 모르겠다" 등의 의견을 제시하며 진위 논쟁을 벌이고 있다.
2011.07.01 14:53:39
*.237.117.152
iPHONE utsand G_Mobile suulgah zaavar
2011.07.01 14:55:06
*.172.100.85
erik ee. daraa nadad zaaj uguurei za. bi namaraas avah gej baigaa. i phone 5 -g huleegeel baij baina. chi zaaj uguurei za kk
2011.07.01 15:04:41
*.237.117.152
You are Welcome
2011.07.01 18:39:09
*.142.210.139
kkkkkkkkkkkkkkkkkkk aimar ai. daraagiinhee nuudliig bodoj baidag gar uu gui yu!!! namriin yumiig odoo asuugaad surhii gar uu