
<Индүү, мотоциклын эд ангиас бүтсэн шувуу>
Хүн төрөлхтөн өдөр бүр хог хаягдал гаргаж орчноо бохирдуулж байдаг билээ.
Гэтэл энэхүү хаягдлыг ашиглан үзэсгэлэн гаргаж олны сонирхолыг ихээр татаж буй нэгэн бүтээл бол хаягдлаар бүтсэн амьтад юм.
Ахуйн хаягдал ашиглан далайн болон хуурай газрын амьтдыг урлан хийж буй Чүэ Чон Хёнь багшийг бүтээлийн үзэсгэлэн Ужинбү хотын “Урлагын төв”-ийн 1 давхарт 7сарын 11-ээс 8сарын 23хүртэл гарах юм байна.
Чүэ Чон Хёнь багшийн бүтээлээс танилцуулбал, компьютерын гар ашиглан хийсэн могой, асаагуураар бүтсэн царцаа, сандал ашиглан хийсэн зааны толгой мөн түүнчлэн янз бүрийн шувуу, далайн амьтдыг урлан хийсэн нь олны сонирхолыг ихэд татаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж чадах өсвөр үеийнхэнд сургамжтай бүтээл боллоо гэж “Хүрээлэн буй орчныг хамгаалах сан”-гийн тэргүүлэгч Чүэ Ёл гуай бүтээлийн танилцуулгад бичсэн байлаа.
<Компьютэрийн гарын товчлуурааар бүтсэн могой>
<Динозавр>
<Янз бүрийн шувууд>