Бичлэгийн тоо 2,391

Лондоны Hawk Board хотын ойролцоо Englefield хэмээх газарт зохиогдсон олон улсын бүргэд, шонхорчдын фестивальд оролцсон анчдын хамгийн өндөр настай нь Аннааман Маулам гуай байв. Өдгөө нас сүүдэр 84-ийг зооглож яваа тэрбээр Туркенстан улсын иргэн юм. Фестивалийн үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

Аян замдаа сайн явж ирэв үү. Туркменстанаас энэ хүртэл замдаа хэд хонов?

Аллахын авралаар эсэн мэнд явж энд ирлээ. Замдаа хоёр хоносон.

Та ямар шувуугаар ан хийдэг вэ?

Зөвхөн шонхор шувуугаар л ан хийдэг.

Та өөрийнхөө сургасан шонхор шувууг энд авчирсан хэрэг үү?

Үгүй ээ. Шонхор шувууг авч явах хориотой болохоор чадсангүй. Энд шонхорчдын фестивалийг зохион байгуулагчид бидэнд анч шувуудыг зэхэж бэлтгэсэн байсан. Тэр шувуудаас сонгож, зарим нэг үзүүлбэр үзүүллээ.

Та хэзээнээс эхэлж шонхроор ан хийсэн тухайгаа ярьж өгөхгүй юу?

Би найман настайгаасаа шонхроор ан хийсэн. Миний аав, өвөг дээдэс ч анчин хүмүүс байсан юм. Аав маань арван настайгаасаа эхэлж ан хийж, 70 насандаа өөд болсон. Өвөг дээдсээс уламжилсан энэ өвийг үр хүүхдүүд, хойч үеийнхэндээ өвлүүлэх гэсэндээ өнөөдрийг хүртэл шонхроор ан хийж байна.

Шонхроос өөр шувуугаар ан хийж байгаагүй тань ямар учиртай вэ?

Манай Туркенстан улсад зөвхөн шонхроор ан хийхийг л зөвшөөрдөг. Буутай анчид сард нэг л удаа ан хийх зөвшөөрөл олгодог. Харин шонхортой анчид өдөр бүр ан хийсэн ч болдог. Монгол, Казахстан улс бол өргөн уудам нутагтай ан хийхэд үнэг, чоно, хярас ч элбэг гэж сонссон. Түүнийг дагаад тэндхийн анчид бүргэдээр ан хийдэг гэж боддог. Туркменстанд шонхроор туулайг л барьдаг юм. Би бүргэд сургаж байгаагүй.

Шонхорын дэгдээхэйг үүрнээс нь дөнгөж нисч эхэлж байх үед нь авдаг. Өгөөшид нь мах тавьж өгч анд сургадаг юм. Хамгийн гол нь тухайн сургаж буй шонхор өөрийнхөө биед тохирсон жинтэй байх ёстой юм л да. Туркменстаны анчид үүрэнд ганцхан ангаахай байвал авдаггүй. Учир нь ирэх жил нь шонхор тухайн үүрэндээ өндөглөдөгүй юм. Шонхор дийлэнх дээ дөрвөн ангаахай гаргадаг. Тэрнээс нэг ангаахайг л авч сургадаг юм. Энэ мэт нэг үүрийг 15-20 жил ашиглаж анагаахай авдаг.

Сургасан шонхроор хэдэн жил ан хийдэг вэ?

Гурван жил ан хийж байгальд нь тавьдаг. Энэ үед шонхор нас бие гүйцсэн байдаг юм.

Шонхрыг өөрийнх нь биед тохирсон жинтэй байлгахын тулд өөр баримталдаг зарчим бий юу. Махнаас өөр юугаар хооллодог вэ?

Шонхрыг алаг даахайгаар хооллодог. Энэ нь шонхрын байх ёстой жинг тохируулах хамгийн сайн тэжээл байгаа юм. Тэрнээс гадна анд явж ирсэн шонхрыг тэмээний ороосон ноосоор хооллодог юм.

Ямар учраас тэр вэ?

Анч шонхрыг гарын шуундаа суулгаад цаг хэртээ явахад өнөө шонхор ердийн жинд хүрдэг. Харин маргааш нь өнөө аманд нь хийж идүүлсэн тэмээний ноосыг гулигдаг. Тухайн гулгисан ноосыг задалж үзэхэд бор өнгөтэй байвал шонхрын ходоод цэвэрлэгдсэн гэж үздэг. Хэрэв ногоон эсвэл шар өнгөтэй гулгивал ходоодонд нь хоолны үлдэгдэл байна гэж үздэг. Тэгээд ч аливаа анч шувуу өлөн байж л ан барьдаг. Дээр нь өдөр бүр шонхроор ан хийдэг болохоор дээрх зарчмыг баримталдаг гэх үү дэ.

Та өдөрт хэдэн туулай бариулж байв?

Хамгийн игэвэл өдөрт 14 туулай барьж байсан.

Туулайны арьсаар юу хийдэг вэ?

Арьсыг нь юунд ч ашигладаггүй. Харин махыг нь хүсэндээ хэрэглэдэг юм.

Казах ёсонд анч бүргэдээ наймаалцахыг цээрэлдэг. Туркменчуудын хувьд энэ мэт баримталдаг дэг жаяг бий юу?

Манай ёсонд ч гэсэн тэжээсэн шонхроо наймаалцах нь бүү хэл, хоорондоо солилцоггүй. Харин залуу үеийнхэн шонхор тэжээх хүсэлт тавьж, хэрхэн сургах тал дээр зөвөлгөө авахыг хүсвэл шонхроо өгөх тохиолдол бий.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1966989/e15/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:53:22
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1221 ҮЕРИЙН УСНААС АЙХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? [1] Monh-monh 2009-07-31 1826
1220 ЮНЕСКО-н ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БОЛЗОЛ Monh-monh 2009-07-30 1279
1219 ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО [2] Monh-monh 2009-07-30 1937
1218 Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга Monh-monh 2009-07-30 4303
1217 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3673
1216 Наадмын маргааш... Tsenddoo Monh-monh 2009-07-30 2561
1215 Парк минь баяртай /фото сурвалжлага/ [6] Monh-monh 2009-07-30 3123
1214 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2217
1213 “Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад” [5] daruuhan01 2009-07-28 2488
1212 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1608
1211 СОЛОНГОСЫН ХОЙГТ МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ ЗУУЧ БОЛОХ УУ? Monh-monh 2009-07-28 1739
1210 Чи найздаа мөнгө зээлүүлдэг үү? [5] jooyo 2009-07-27 2709
1209 ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ Monh-monh 2009-07-27 1736
1208 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17186
1207 Сөүл Метроны 9дүгээр шугам ашиглалтанд орлоо [2] mgldevochka 2009-07-27 2329
1206 ҮҮРГЭВЧТЭЙ АМьДРАЛ [1] Monh-monh 2009-07-27 1911
1205 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1674
1204 MOD : daruuhan01 ,Munkh_munh Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан... [6] Monh-monh 2009-07-27 2481
1203 Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ [1] lollipop976 2009-07-26 2330
1202 $ Shiljuuleg 1256won, Dollar-1260wontoi baina banker 2009-07-26 1947
1201 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [2] tska 2009-07-25 1810
1200 УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН РИТЕНГИЙГ ҮЗЭХ ҮҮ? [1] Munkh-munkh 2009-07-24 1733
1199 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1634
1198 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8307
1197 Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж [1] nikes 2009-07-23 1683
1196 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1413
1195 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИГ [1] Munkh-munkh 2009-07-23 2409
1194 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1625
1193 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2248
1192 Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! [1] Munkh-munkh 2009-07-22 2397
1191 Үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварчээ [1] lollipop976 2009-07-22 1701
1190 Үерт амиа алдсан гурван хүүгийн аав С.Батсайхан: Зургаан настай хүүгээ бид "Хаалганы дарга" гэж өхөөрддөг байсан [3] mgldevochka 2009-07-22 1785
1189 АДМИНд ЭНЭ ПОЙНТЫН ТАЛААР ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Munkh-munkh 2009-07-22 1579
1188 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив mgldevochka 2009-07-22 2030
1187 Өнөөдөр азийг хамарсан Нар хиртэлт болно [2] lollipop976 2009-07-22 2064
1186 Улс төрч гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт явагдаж байна [1] mgldevochka 2009-07-21 1960
1185 Олон улсын ярианы картнаас болгоомжил [1] Sarah3 2009-07-21 1853
1184 Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг [1] finepix 2009-07-21 1682
1183 Баавар архи хэтрүүлэн хэрэглэж "шартсанаас" 7-р сарын 10-нд болох байсан Монгол туургатны хип хоп их наадам хойшлогджээ [1] lollipop976 2009-07-21 1818
1182 А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/ [3] Munkh-munkh 2009-07-21 3193
1181 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2139
1180 СОЁЛ 02 video [1] Munkh-munkh 2009-07-21 1689
1179 СОЁЛ 01 [2] Munkh-munkh 2009-07-21 1908
1178 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1637
» Шонхрыг алаг даахайгаар хооллодог Өнөөдөр 17 цаг 15 минут [1] lollipop976 2009-07-20 3983
배너신청
자생병원

배너신청