ойн цоорхойд

Views 10921 Votes 0 2009.07.19 15:31:03
Өгүүлэхүй, гүн шугуй, өтгөн ойн дундахь, түг түмэн он жилийг салхин аясаар элээсэн, нам гүм анир чимээгүйн хаант улс гэмээр бяцхан цөөрөм оршивой. Аяа мянган он улирсан ч намаг шалбааг хатсан нь үгүй бөгөөд ажихуйяа цөөрмийн ус нь тув тунгалаг мэт ч гунихрал гансралыг хүүгүүлсэн хав хар толбонууд хааяа гэнэт тэнгэр хаана байгаа нь мэдэгдэхгүй ч гэлээ, аварга моддын сиймхийгээр өчүүхэн завсарт үл мэдэг гэгээ татаж, хатсан навчис, өлөн тоосыг нэвтлэн тусахуй үзэгдэнэ. Өгөршсөн хувхай өвгөн дархины ёроол хөндийд мэлхий лугаа нүдтэй, үлээсэн гүзээ шиг биетэй, уртын урт сүүлтэй балчирхан чөтгөр өдөр шөнийн алинд нь ялгалгүй харанхуйд чичигнэн шигдэхдээ ийн мөрөөднө...
...Дулаахан алтан нар, цэв цэнхэр тэнгэр, гоёмсог хивс мэт цэцэг жимс...аах, тэр бүгдийг хүртэж мэдрэх юмсан. Би цэцэгсэн дунд зугаалж явахдаа булгийн хүйтэн ус залгилан, наранд биеэ ээж, цэв цэнхэр тэнгэрийг нүдээ цуцтал ажаад л....
Энэ үгсийг тэр өвгөн чөтгөрөөс сонссон бөлгөө. Тэр насан хэвийсэн чөтгөр балчир чөтгөрт өгүүлсэн нь:
- Олон сая жилийн өмнө, миний өвгийн өвгөөс, чухам хэзээ гэдгийг би яг таг мэдэхгүй ч миний л санахаар манай удмынхан энэ л цөөрөм дээрээ амьдарч ирсэн. Одоо ингээд чиний үр удам тэдний үр удам гээд нэг л мэдэхэд өсөж үржсэн хойно энэ бяцхан цөөрмөө орхиж, алтан нартай, цэв цэнхэр тэнгэртэй, цагаахан үүлстэй, ногоон зүлэгтэй тэр л газар луу зүглэнэ дээ. Ганцаархнаа ч юм уу, хоёул тийш зүглээд нэмэргүй ээ. Мангасуудын хоол болчихно. Тэгэхээр үр минь чи тэвчээртэйхэн шиг хүлээж л бай. Бид...миний өвөө, аав, би ч гэсэн тэвчиж болсон л юм чинь чи ч гэсэн олон болохоо хүлээгээд л байж бай. Нэг л өдөр тэр сайхан ертөнц рүү та нар олуулаа очиж тэндээ аз жаргалтай сайхан амьдрах болно. Ай даа залуучууд та нарыг ч ирээдүйд олон сайхан зүйл хүлээж байна даа ...гэжээ.
Балчир тэр өдрөөс хойш өөрийнхөө л мэддэг 5 хурууныхаа тоогоор өдөр хоногийг бүртгэх болов. Тоолоод л байвал, өвгөн чөтгөрийн ярьсан тэр сайхан ертөнцөд очих цаг хугацаа наашлаад байх шиг...
Гэвч сарвууных нь хуруу дэндүү цөөхөн байж. Ердөө 5 эгшинг дэс дараалаад л цааш яахаа мэдэхээ болив. Ямар ч цөөхөн хуруутай юм бэ дээ.
Ийн бухимдсан балчир цөөрмийн нөгөө эрэг дээр байх өвгөн чөтгөрийн нүх рүү зүглэтэл, харин өвгөн чөтгөр цөөрмийн усан дээгүүр нисэх мэт наашлан айсуй. Энэ бүхэн балчирт аймаар байлаа. Тэр хэзээ ч өвгөн чөтгөрийг ийм хачин хүйтэн царайтай бас аалзны тор шиг нимгэхэн биетэй бас ингэж цөөрөм дээгүүр нисэж байхыг хараагүй билээ. Балчир айсандаа аргаа баран бархирав.
Өөрөөсөө өөр болчихсон өвгөн чөтгөр харин түүнийг огтхон ч анзаарсан шинжгүй өтгөн хар моддын завсраар орж ойн гүн рүү замхран одов.
Балчир түүнийг битгий яваач гэж, ганцааранг нь битгий орхиоч гэж орилж хашгиран, уйлан уйлан гуйсан ч өвгөн чөтгөр эргэн ирсэнгүй.
Харин балчирын дуунд цочсон уу яасан, аалзан шүлс, тоос тортогоор гинжлэгдсэн аварга моддын завсраар нэгэн бөөрөнхий нүд гялбам зүйл сохлох шахам гараад ирэх нь тэр.
Энэ юу юм бол? Балчир уйлахаа ч мартаад, тэр гялгар зүйлийг шохоорхон харж, бас ч гэж хүрчих юуны магад хэмээн дээш хэдэнтээ цовхроод сүүлдээ ч ядарчээ. Тэгээд алжааж, айсан сэтгэлээ амсхийлгэн хэвтэх гэтэл өнөө гэнэт гараад ирсэн гялгар зүйл түүнийг амар тайван амруулах нь битгий хэл бүр салж өгөхгүй ардаас нь нэхэл дагал болоод, нэг нүд сохлох гээд нэг арьс түлчих гээд түмэн зовлонтой...
Балчир тэсгэл алдан, тэр гялгар зүйлийг харааж зүхсээр, цөөрмийн шавар луу гаслан гангинан шургасан бөлгөө.
Дахин мянган он улирахад, балчирын дуунд нэгэнтээ сэрж аалзан шүлс, тоос тортогоо гөвсөн аварга модод харанхуйтай эргэн нөхцөхөд, балчир чөтгөр өвгөн өгөршсөн дархины нүхэнд чичигнэн хэвтэхдээ ийн мөрөөднө...
...Дулаахан алтан нар, цэв цэнхэр тэнгэр, гоёмсог хивс мэт цэцэг жимс...аах, тэр бүгдийг хүртэж мэдрэх юмсан. Би цэцэгсэн дунд зугаалж явахдаа булгийн хүйтэн ус залгилан, наранд биеэ ээж, цэв цэнхэр тэнгэрийг нүдээ цуцтал ажаад л....
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ

Trackback :
http://www.mglclub.com/1961277/23e/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:23:34
*.254.53.231

kkk kkk kkk

2013.07.21 10:46:15
*.201.182.85

List of Articles
No. Subject Author Date Views
Notice Монголын нууц товчоо Levi`s Aug 25, 2008 107666
317 hi all! enehuu udriin amar amgalang tani ailtgamoi gejjj....... [1] ajilchin_zalyy Dec 03, 2009 11337
316 Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7] wiseman Sep 22, 2009 11795
315 onigoo [4] 1932 Aug 17, 2009 11361
314 Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2] 1932 Aug 17, 2009 12010
313 Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1] 1932 Aug 17, 2009 11003
312 Миний блогоор ороорой [2] Timur_kh Aug 09, 2009 10851
311 Насанд хvрэгчдэд: Чатны учрал..(erotic) [6] DANTES Aug 09, 2009 62986
310 Насанд хvрэгчдэд: Орцонд ( erotic 18+) [4] [2] DANTES Aug 09, 2009 157754
309 өгүүллэг [1] borgil_sak Jul 30, 2009 12747
» ойн цоорхойд [2] borgil_sak Jul 19, 2009 10921
307 Хууч яриа [3] mgldevochka Jul 18, 2009 19671
306 Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1] mgldevochka Jul 17, 2009 12095
305 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka Jul 17, 2009 14614
304 VIII Богд Жавзандамбын хормойн явдал [1] mgldevochka Jul 09, 2009 12948
303 Биеэ vнэлэгч [2] MUZZ Jul 03, 2009 11541
302 Буруу тоглоом. Аймшиг... mgldevochka Jul 03, 2009 11618
301 Бvсгvйн явдал[ёгт єгvvлэг) [7] DANTES Jul 01, 2009 11402
300 Єгvvллэг зохиол: Уушийн газарт DANTES Jul 01, 2009 11288
299 Бид мартахгvй... /аймшигт болсон явдал/ [2] DANTES Jul 01, 2009 11421
298 Болдогсон бол чамтай суучих юмсан +18 DANTES Jul 01, 2009 22228
배너신청
자생병원

배너신청