
Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

МАЙКЛ ЖЕКСОН ВИРУСЭЭС БОЛГООМЖИЛ
Интернэт хэрэглэгчид нэрт дуучин Майкл Жексоны нууц гэрэл зураг, дуу гэсэн гарчиг бүхий и-мэйл хүлээн авбал үүнийг нээхгүй байхыг компьютер хамгаалалтын "Sophos" фирм анхааруулжээ.
"sarah@michaeljackson.com" гэсэн хаягнаас "Remembering Michael Jackson" гэсэн гарчигтай и-мэйлийг бүү нээгээрэй гэж Sophos фирмийн Сингапур дахь Азийн салбар илгээсэн мэдэгдэлд дурдсан байна. Энэ цахим захидалд нэрт дуучны нууц гэрэл зураг, дуу, нас барах үеийн гэрэл зураг зэргийг зиплэн хийсэн мэт харагдах ч үүнийг нээвэл таны комьпютерт вирус нэвтэрч орох аюултай аж. Хэрэв нэг комьюптер л энэ вирусээр халдварлавал бусад интернэт хэрэглэгчид вирусээ тараана гэдгийг тус компани сэрэмжлүүлжээ. Үүнээс гадна энэ вирус USB-ээр холбогдох "memory sticks"-ээр дамжин тархаж мэдэх аж.
С.Отгонбаяр