Бичлэгийн тоо 91

Өнөөдөр нийслэл болон зарим аймгуудад хүчтэй, ширүүн бороо орж үер бууснаас олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол учраад байна. Одоогийн байдлаар нийслэлд 3 хүүхэд, 1 том хүн осолдоод байгааг ОБГ тогтоосон бол Говь-Алтай аймагт 18 хүн үерийн усанд осолдсон байна. Тус аймагт одоогоор 17 хүний цогцсыг олсон бөгөөд эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тэдгээр хүмүүс малаа  хариулж, үнээгээ сааж, гэрийн ажлаа хийж байсан малчин иргэд аж.
Нийслэл хотод үдээс өмнө бүрхэг тэнгэр, хүчтэй салхитай байсаар үдээс хойш болоход бороо хаа нэг дуслаж, удалгүй 14 цагийн үед гэнэт ус ихтэй ширүүн бороо шаагин орж, яах ийхийн зуургүй зам талбай усаар дүүрч, машин явах аргагүй болоход ойрхон болоод байсан юм. Зөвхөн төв замын усыг шавхаж аваад байгаа бөгөөд зарим туслах замууд усанд автаад байна.
Хан-Уул дүүргийн Биокомбинатад үерийн далан сэтэрч ойролцоо амьдарч байсан 4 айл үерт автан, гэр нь урсаж явсан бөгөөд газар дээр нь онцгой байдлын шуурхай алба ажиллаж байгаа аж. Мөн Улаанхуаран, Баянзүрх дүүргийн нутаг дахь гэр хорооллын зарим айл усанд автаад байгаа юм байна. Түүнээс гадна зусланд гараад байсан зарим айл өрхийн гэр усанд автаж эд хогшил хөвөн урсаж байгаа талаар мэдээлэл ирлээ.
Мөн Баянзүрх дүүргийн нэгэн байрны машины зогсоолын хажуудах хана усанд түрэгдэн нурснаас гурван машин дарагдаад байгаа аж.
Ийнхүү гэнэтийн аюул, гамшиг тохиолдсоноос Улсын онцгой комисс яаралтай хуралдсан юм.

Э.Заяа

IMG_3355 []

IMG_3356 []

IMG_3369 [] copy

IMG_3377 []

IMG_3378 []

IMG_3409 []

IMG_3349 [] copy

Фото зургийг:

Б.Батгэрэл
sonin.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1957584/35b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49501
배너신청
자생병원

배너신청