jasen
Бичлэгийн тоо 4,494
 Дэлхийн оюутны “Универ­сиад” их наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн, жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа Монголын шигшээ багийн медаль хүртэх найд-ва-руу­дын нэг байлаа. Харамсалтай нь, манай бөх энэ удаагийн наа­дамд эхний тойрогтоо БНСУ-ын бөх Чо Жун-Ход ялагдсанаар тэм­цээнийг орхисон юм. Ази тивийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын 9-р байрын шагналт, ОУХМ С.Мияарагчаатай “Универ-сиад” наадмын талаар ярилцлаа.


-Таныг медаль авах боломжтой бөх, харин алт уу, мөнгө байх уу гэж хүмүүс ярилцаж байлаа. Тэмцээний талаар, БНСУ-ын бөхтэй хийсэн барилдааныхаа талаар манай уншигчдад ярихгүй юу?

-Энэ тэмцээнээс медаль авна гэж хүмүүс итгэл хүлээлгэж байсныг би сайн ойлгож байсан. Тэр утгаараа сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний ачаалалтай байлаа. Сугалаагаар эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй таарсан. Жин хассан үед эхний барилдаан хийхэд хэцүү байдаг л даа. Сая зургаан кг хассан. Дөнгөж барилдаан эхлээд тахимдаж, юко үнэлгээ авсан ч жингээ буруу хассанаас болсон байх, барилдааны төгсгөлд нэлээд ядарсан. Цаг дуусахаас өмнө хоёр торгуулж, Солонгосын бөх бид хоёр тэнцсэн. Үндсэн цагт тэнцсэн учир цаг сунгаж барилдахад, хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Ингээд шүүгчдийн саналаар буюу хантайгаар Өмнөд Солонгосын бөхөд ялагдсан.

-Биеийн байдал жаахан таагүй байх шиг байсан. Барилдаанд нөлөөлсөн байх?

-Ходоод, цөсөндөө эмчилгээ хийл­гэх шаардлагатай байсан ч сая тэм­цээний өмнө эмчлүүлж амжаагүй нь буруудлаа. Жин хассан үед эхний барилдаан эвгүй л дээ. Зуураад явдаггүй юм. Уг нь ч Солонгосыг эхний тойрогтоо ялчихсан бол эсвэл өөр хүнтэй таарсан бол медаль авах найдвар байлаа. Харамсалтай л санагдаж байна. Надад итгэж байсан багш нар болон холбооныхныхоо урмыг хугалсандаа харамсч байна.

-Манай эрэгтэйчүүд тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд маш сайн барилдлаа. Хүрэл медалийг атгаад алдлаа гэсэн үг. Багийн тэмцээнд та маш сайн барилдсан.

-Манайхан эхлээд Бразилын багтай барилдсан. Миний хувьд тэр өдөр өмнөх алдаагаа засч, багийн тэмцээнд сайн барилдлаа. Бразилын бөхийг юкогоор ялж аваад, гарт нь өчиж, цэвэр ялсан. Дараа нь ОХУ-ын багтай барилдахад, жингийнхээ бөхийг юко, базари үнэлгээгээр ялсан ч багийн нийт оноогоор манайх ялагдсан. Ингээд дагах барилдаанд манай баг Английн багийг хожиж, хүрэл медалийн төлөө Японы шигшээтэй таарсан.

-Японы багтай хийсэн барилдаан зохион байгуулагчдын анхаарлыг татсан маш сонирхолтой барилдаан болсон. Манайхан үнэхээр харамсалтай ялагдлаа?

-Миний хувьд эхний барилдааныг хийсэн. Өрсөлдөгчөө суйлах мэхээр цэвэр ялсан. Хоёр дахь барилдааныг манай С.Ням-Очир хийсэн. Харамсалтай нь, С.Ням-Очир маань Японы бөхийг базаригаар хожиж яваад, цаг дуусахаас 15 секундын өмнө базари алдаж, тэнцсэн. Хэрэв энэ барилдаанд үнэлгээ алдаагүй бол эсвэл дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал ялсан бол хожил манай талд байлаа. Харамсалтай нь, дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал, Б.Тэмүүлэн нар тэнцэж, Э.Тулга ялагдсанаар хоёр баг адилхан нэг хожил, гурван тэнцээтэйгээр тэнцэж, дахин барилдаан хийсэн. Нэмэлт барилдааныг тэнцсэн бөхчүүд хийдэг. Үндсэн тав, нэмэлт гурав гээд нийт найман барилдаан хийх тохиолдол багийн тэмцээний хувьд ховорт тооцогддог. Ингээд нэмэлт барилдаанд манайх ялагдал хүлээсэн. Хэрэв энэ барилдаанд манайх хүрэл медаль хүртсэн бол “Универсиад”-аас анх удаа багаараа медаль авчирах байлаа. Мөн Монголын жүдочид түүхэндээ анх удаа багаараа Японы багийг ялсан тохиолдол гарах байлаа. Гэхдээ манайхан сайн барилдсан.

-Таны хувьд “Универсиад”-д хоёр дахиа оролцов уу?

-Тэглээ. Өмнө нь 2007 онд оролцохдоо эхний тойрогтоо Казахын бөхийг цэвэр ялсан ч, хоёрдугаар тойрогтоо Францын бөхийг базари, юкогоор хожиж яваад цэвэр ялагдсан. Универсиад бол аргагүй том наадам л даа. Нэг талаас шинэ олимпод бэлтгэгдэж байгаа шилдэг залуучууд ирж байна, нөгөө талаас өмнөх олимпиос медаль авсан туршлагатай тамирчид оролцдог. Энэ тэмцээнээс ирэх олимпод өрсөлдөх тамирчдын талаар нэлээд судалгаа хийлээ.

-Медаль хүртсэн тамирчдынхаа талаар юу хэлэх вэ?

-Манай гурав /П.Лхамдэгд, М.Уранцэцэг, С.Ням-Очир/ нар сайн барилдсан. Ялангуяа, эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг маань маш сайн барилдлаа. Урнаа тавдугаар сард Азийн аваргаас хүрэл медаль авч байсан бол сая аваргын төлөө барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Энэ жил анх удаагаа улсын аварга болсон залуу тамирчин. Улсын аваргаас хойш явсан хоёр том тэмцээнээс хоёулангаас нь медаль хүртэж байгаа нь ирээдүйд сайн тамирчин болохыг нь харуулж байна. Эрэмгий, дайчин барилдаантай. Дүүдээ баяр хүргэе.

-Таны хувьд мөн энэ жил анх удаагаа улсын аваргад түрүүлсэн байх аа?

-Тэгсэн. Манай жинд Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа. Энэ жилийн хувьд анх удаа Х.Цагаанбаатарыг ялж, улсын аварга болсон.

-Х.Цагаанбаатарыг энэ жил үндсэндээ гурван тэмцээнд ялав уу?

-Арванхоёрдугаар сард болсон холбооны нэрэмжит заалны тэмцээнийг оролцуулбал, гурав яллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Төмөр замын нэрэмжит олон улсын тэмцээнд ялсан. Өмнө нь Цагаанааг хожиж үзээгүй байсан л даа.

-Удахгүй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Танай жингийн хувьд Х.Цагаанбаатар, та хоёрын хэнийг нь ДАШТ-нд оролцуулах вэ гэдэг асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. Таны бодлоор хэн нь оролцох боломжтой бол?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна л даа. Хэнийг явуулах талаар багийн хурал хийж, шийдэх байх. Уг нь бол Монголын жүдо бөхийн холбооны гаргасан чансаагаар би нэгдүгээрт бичигдэж байгаа. Энэ чансааг харгалзах тухай яригдаж байсан. Тийм бол явах байх гэж бодож байгаа. Хэрэв дэлхийн аваргад оролцох боломж олгож, холбооны зүгээс болон багш нар маань итгэл хүлээлгэвэл, дэлхийн аваргад сайн барилдахын төлөө өөрийгөө дайчилна.

-Жүдо бөхийн холбооны чансааг жин тус бүрт нь гаргадаг уу?

-Жин тус бүрт нь. Өнгөрсөн жилээс эхлэн бөхчүүдийн чансааг гаргадаг болсон юм.

-С.Мияарагчаа, нутаг хаанах вэ?

-Дундговь аймгийн харьяат. Манай аав Дундговь аймгийн хүн л дээ. Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч. Аавын маань нэг мөрөөдөл байдаг юм. Нутгаасаа сайн бөх төрүүлэх юмсан гэсэн. Энэ мөрөөдлийг нь биелүүлж, ирээдүйд аавынхаа халааг авч, сайн дасгалжуулагч болох хүсэлтэй явдаг. Тийм болохоор миний хувьд, жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой нутаг усныхаа хүүхдүүдийг дэмжих хүсэлтэй байгаа.

-Найзууд чинь таны оролцсон тэмцээнийг хэр үздэг вэ?

-Нутгийн найз Соёмбо, багын найз Баттулга гээд найзууд олон ирнэ ээ. Байнга. Соёмбо маань сэтгэл санаа болон бусад олон зүйлээр тусалж, дэмждэгт нь маш их баярлаж явдаг. Намайг дэмждэг найз нөхөддөө бүгдэд нь баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Ярилцлагын төгсгөлд та жүдо бөхийг болон таныг тусалж, дэмждэг хүмүүст талархал илэрхийлж болно?

-Баярлалаа. Юуны өмнө Х.Баттулга ерөнхийлөгчтэй, М.Бөхбат нарийн бичгийн даргатай Монголын жүдо бөхийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье. Манай холбооны ерөнхийлөгч жүдо бөх гэлтгүй Монголын спортыг хөгжүүлэхэд их зүйл хийж байгааг манай ард түмэн мэдэх байх аа. Х.Баттулга дарга жүдо бөхийн улсын шигшээ багийн дэргэд 30 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулан, цалинжуулж байна. Энэ бол тамирчдын хувьд бас л нэг том хөрөнгө оруулалт. Энэ мэтээр Монголын жүдо бөхийн төлөө олон асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаа Х.Баттулга ерөнхийлөгч болон жүдо бөх сонирхогч, дэмжигчдэдээ баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг спортын өндөр амжилтаар хариулна гэж боддог.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1957320/e95/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1209 Даварсан цагдаа [3] mgldevochka 2009-07-27 2182
1208 taabar [3] maralmaa&MARALMAA 2009-07-27 1658
1207 Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксын рингэнд 28 дахь ялалтаа байгууллаа lollipop976 2009-07-26 1457
1206 dramiin duu [1] actto 2009-07-26 1778
1205 Монголын уур хилэн [1] erhet 2009-07-26 1529
1204 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [1] tska 2009-07-25 1631
1203 Намянжүгийн наадам барилдах бөхчүүдийн анхааралд :::БӨХ::: 2009-07-25 1627
1202 ONIGOO [6] Munkh-munkh 2009-07-24 1766
1201 ХАЛИУН 3 -H ЖИЛИЙН ОЙН БЭСРЭГ НААДАМ 08 сарын 2нд file [1] Levi`s 2009-07-24 6885
1200 Эгэлгүй хүчит их аваргаа дурсахуй [4] daruuhan01 2009-07-23 3668
1199 Whitney Houston ~~I Look To You ~ Party 2009 London Hotel [2] Xарису* 2009-07-23 1626
1198 koread bgaa humuusiin Anhaarald [4] solution 2009-07-23 2300
1197 tsotgoros [1] maralmaa&MARALMAA 2009-07-23 1309
1196 Рах нарыг залгих шахав арай гэж нарыг аварлаа хэхэхэ [3] erhet 2009-07-22 1713
1195 ===Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад=== file soracsan 2009-07-22 1308
1194 Chutgur hahahaha [9] maralmaa&MARALMAA 2009-07-22 2031
1193 Монгол, Солонгосын хамтарсан үзэсгэлэн гарна mgldevochka 2009-07-22 1285
1192 Хог хаягдал ...үзэсгэлэнгийн талбар луу mgldevochka 2009-07-21 2315
1191 Nelly Furtado ft. Timbaland - Promiscuous MUZZ 2009-07-21 4610
1190 Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг Монголын ард түмний өөрсдөө бүтээсэн маш том өв соёл lollipop976 2009-07-21 1638
1189 ~~~너를 사랑해ㅡ한동준~~~~ [1] .Sarnai. 2009-07-21 1661
1188 17 настай хүү дэлхийн дээд амжилт эвджээ lollipop976 2009-07-20 1383
1187 Манай мотоцикльчид хоёр мөнгө, нэг хүрэл хүртлээ Өнөөдөр 14 цаг 46 минут lollipop976 2009-07-20 1366
1186 Асашёорюү хоёр дахь удаагаа өвдөг шороодлоо lollipop976 2009-07-20 1332
1185 michael jackson-earth song [5] sarmisxan... 2009-07-19 1854
1184 Urtiin duu Erikk 2009-07-19 1876
1183 kkk [1] erhet 2009-07-18 1478
1182 이승철 - 그런 사람 또 없습니다 [1] Erikk 2009-07-18 1572
» С.Мияарагчаа: Х.Цагаанбаатар бид хоёрын хэн нь дэлхийн аваргад явахыг хараахан шийдээгүй байгаа lollipop976 2009-07-18 1927
1180 Электроник Спорт [1] asassa 2009-07-18 1664
1179 Хамгийн олон оньсон тоглоом зохиосон ард түмэн [2] mgldevochka 2009-07-18 7788
1178 Дэлхийн хамгийн бяцхан хүчтэн mgldevochka 2009-07-18 2004
1177 Хүн тээсэн хун /Хууч яриа/ mgldevochka 2009-07-17 2849
1176 END BA MGLRU ACHULAH TEREGNYYD file DEVSHILT_CAR 2009-07-17 1966
1175 Намуухан шөнө нойрсож байхад минь чи хүрч........... [3] mgldevochka 2009-07-17 1845
1174 hoshin asuult [4] maralmaa&MARALMAA 2009-07-16 7059
1173 zugeer l [2] erhet 2009-07-16 1491
1172 onisogo [6] maralmaa&MARALMAA 2009-07-16 3428
1171 Монгол. mgldevochka 2009-07-16 1494
1170 Даян аварга Г.Өсөхбаяр хурандаа боллоо [2] MUZZ 2009-07-15 2366
1169 eniig olood uguuch naizuudaa bi haanaas olohoo meddeggui [2] vheeriin buzar 2009-07-15 1317
1168 ~~~Namaig Tamruu Abaich ~~~ yck [1] MOTORO 2009-07-14 2222
1167 Ene ih sonirholtoi hvvheldeen kino shvv [1] MOTORO 2009-07-14 8205
1166 boh yaj vzeh ve [1] tseegii1212 2009-07-14 1675
1165 Тоглоом.нэт [1] asassa 2009-07-14 1478
배너신청
자생병원

배너신청