
Бичлэгийн тоо 4,494
Дэлхийн нэрд гарсан Рубикийн шооноос давуу олон арван оньсон тоглоом монголд байдаг. Монгол ардын тоглоом наадмын санд 15 бүлгийн 800 гаруй тоглоом байдаг байна.
Зөвхөн хөлөгт тоглоом гэхэд л 130 гаруй нэр төрөл байдаг. Оюун задлах оньсон тоглоомоор монголчууд бид дэлхийд нэгт ордог.
Үүнээс зөвхөн "Модон зангилаа" хэмээх цуврал оньсон тоглоомыг 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү асар их ухаан шаарддаг аж. Түүнчлэн Шамбалын түлхүүр гэж нэрлэгддэг долоогоос есөн цагирагаар хийгдсэн 681 үйлдлээр орж гардаг тоглоом бий
яагаад тэр тоглоомууд дэлхийд дэлгэрдэггүйг бодох хэрэгтэй. тийм их юм угсарч байж сая нэг юм тайллагддаг учраас хүмүүс дорхноо уйдчихдаг юм. монгол тоглоомоос хамаагүй хялбар рубикийн шоо яалаа? эвлүүлдэг дарааллыг нь нэг л чээжилчихвэл тэрнээс цааш автоматаар л эвлүүлдэг болохоор дороо л хүмүүсийн сонирхлоос гарсан. ямарч ухаан орох юм байдаггүй болохоор...