Энэтхэгийн Фагвара хотынхон Адитья хэмээх одой залуугаар их бахархдаг. Учир нь тэрбээр бодибилдингийн дэлхийн хамгийн бяцхан тамирчин юм.
19 настай "бяцхан" Адитья хоёр жилийн турш бялдаржуулах урлагаар уйгагүй хичээллэсний эцэст амжилтанд хүрч, бас ч үгүй нэрд гараад амжжээ.
Есхөн килограмм жинтэй хүн 1,5 кг туухай өргөх нь жинхэнэ гайхамшиг хэмээн түүний дасгалжуулагч Ранжит Пал хэлжээ. "Дасгал, сургуулилалт хийхэд миний бие, жин саад болдоггүй. Бусдаас дутах зүйл надад байхгүй" гэж ярих энэ залуу сүүлийн үед янз бүрийн шоунд уригдаад тун завгүй байгаа аж.
булчин шөрмөс нь зангирсан одой тамирчинг сонирхож харахаар олон хүн уг шоунд ирэхээс гадна дасгал хийдэг спорт клубт нь хүртэл очдог аж.