Үнэнч хайрын бэлгэдэл үзэсгэлэнт хун шувуу хүн "хөлөглөж" явсан гэхэд итгэхэд бэрх.
Энэ явдал нэлээд олон жилийн өмнө болжээ. Увсын Тэс суманд саваагүй сониучаараа гайхагдсан нэгэн малчин байж. Тэрбээр хун шувуу барихаар шийдэн зэгсэнд нуугджээ. Хун ч алгуурхан хөвсөөр түүний дэргэд ирж.
Сониуч малчин нөгөө хунг барих санаатай хүзүүнээс нь баруун гараараа, зүүнээрээ далавчнаас нь барьж автал шувуу яах ийхийн зуургүй түүнийг өргөөд нисчихжээ.
Гэвч удалгүй Тэсийн усанд хоёулаа унасан гэдэг. 75 кг орчим жинтэй малчныг таван метрээс дээш өндөрт 50-60 метр газр өрөөсөн далавчаараа ниссэн гээд бодоход хун их чадалтай жигүүртэн ажээ.