Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Lady Ella ღღღღ's Photo on IMEEM

Амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон монголчуудын цуваа хєвєрсєєр...Харин мєрєєдлийн мєнгєний амт газар дээрээ ямар байдаг бол? Швейцарьт амьдарч буй нэгэн бvсгvйн тэмдэглэлээс уншигчдадаа задлая.

       Єнєєдєр би шоронд орлоо. Цагдаа нар намайг гэрээс минь баривчилсан.Олтенд байдаг байрнаас Солотурны шорон хvрэхэд машинаар цаг гаруй явах юм. Гав бугуйг минь улайлгачихаж. Энэ ч яахав арилчихна. Харин сэтгэлийн шарх яах бол? Тортой хашаанд хоригдоно чинээ санаагvй явсан даа. Харгалзагчийг гарсны дараа зєндєє уйллаа. Нулимсаа бусдад vзvvлэхгvй дээ гэж єглєєнєєс vдэш хvртэл тэссэн юмсан. Цээжин дотор дvvжлээстэй «хvнд чулуу» салдаггvй ээ. Толинд харлаа. Зовхины будаг урсаад хацар хар зам татчихаж. Хурууныхаа єндгєєр зєєлхєн хvрлээ. Дорхноо арилчих юм. Болдогсон бол энэ єдрийг хуанлигаас ингээд л баллачих юмсан.Тємєр «авсан» дотор хэр удахаа би мэдэхгvй. Нулимс надад тус болохгvй. Єєрийгєє сатааруулмаар, ямар нэг юм хиймээр байна. Монголоосоо авчирсан, шинээрээ буй vзэгний vзvvр ч хvргээгvй тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ. Дэлхийн хєгжилтэй орнуудын тоонд ордог Швейцарьт єнгєрvvлсэн Чингисийн удмын бvсгvйн жил гаруйн турш туулсан амьдралаа энд тэрлэе.Арваннэгдvгээр сарын 3.Тийм ээ. Энэ єдєр би аавынхаа зурганд мєргєєд ээждээ vнсvvлээд гэрээсээ гарсан. 

Мєнгєн цагаан хvлгээр ниссээр Женевт буухад бороо орж байсан. Сэрvvвтэрийг нь эс тооцвол яг л миний эх орны долдугаар сарын сvvлч шиг. Энд ирэх нь байтугай Эрээн ч орж vзээгvй надад харийнхан их л сонин харагдаж байна. Нисэх онгоцны буудлын тvргэн vйлчилгээний цэгээс утасны карт худалдаж авлаа. Найз бvсгvй минь Женевээс галт тэргээр гурван цаг гаруй яваад хvрдэг Цюрих хэмээх хотод амьдардаг юм. Дєрєв дахин залгалаа. Миний нэг ч vг мэдэхгvй францаар єєдєєс яриад утас нь холбогддоггvй ээ. Намайг тосоорой гэж арав хоногийн ємнє ярихад «Тэгье, чи ирээд над руу залгаарай» гэж байсан юм. Гайхлаа, дараа нь айлаа. Холын энэ оронд надад таних хэн ч байхгvй. Би одоо яана аа. Халаасанд минь ердєє 500 ам.доллар бий. Амьдралын єртєг єндєртэй газар хамгийн зэрэглэл багатай зочид буудалд долоо ч хонохгvй шахам дуусна.Ойрмогхон харагдсан кафед хоёр цаг орчим суулаа. Дахиад л залгалаа. Бас л холбогддоггvй. 16 цаг болох нь. Уйлмаар санагдаж байна. Хэрэв ингэх л байсан бол юу гэж хvрээд ир гэсэн юм бол. Найздаа гомдлоо. Би одоо хаачих вэ? Монголд 23 цаг болох нь. Зорьсон газраа хvрээ болов уу гээд ээж минь нойргvй хононо доо. «Сайн» яваагаа дуулгаж сэтгэлийг нь амраая. -Миний ээж vv? Охин нь сайн явж ирлээ. Найзтайгаа ч уулзлаа. Надад битгий зовоорой. -Ээж нь охиндоо зовоод л байлаа. Булганы (найз бvсгvйн минь нэр) найз гээд нэг охин ярьсан. 0765313531 гэсэн дугаарыг дамжуулаарай гэсэн шvv.Ёстой магнайгаа хагартал баярлалаа. Боломжтойсон бол ээжийгээ vнсмээр. 0765313531. Энэ Швейцарийн гар утасны дугаар. Аврагдаж мэдэх нь. Бушуухан залгалаа.-Сайн байна уу? Би Булганы найз Солонго байна.-Хаана байгаа хаягаа хэл дээ. Одоохон чамайг очиж авъя.-Булганы утас ажилладаггvй ээ. Чамтай хамт ирэх vv?-Yгvй ээ. Цаадах чинь шоронд байгаа.-Юу?!? Хаана гэнэ ээ?-Утсаар юу хэлэхэв. Уулзаад ярья.«Шоронд байгаа». Энэ хоёр vг дахин дахин сонсогдоод... Худлаа байлгvй дээ. Тэр бvсгvй наргиа биз. Аягvй бол хамт хvрээд ирэх байх. Найзаараа ингэж тоглохдоо яахав дээ гэж бодлоо.



Шар толгойтой олон хvмvvсийн дотор урт хар vсээ намируулан сул тавьсан бvсгvй ирж яваа нь их л содон юм. Шууд л намайг чиглэж байна. Би ч бас «эвэртэй туулай» шиг харагдаж байгаа даа. Мэндийн vг сольж их баярлаж буйгаа хэлээд дахиад л найзыгаа нэхлээ.Манайд очоод тухтай ярья гэж байна. Тэднийх Женевийн нисэх онгоцны буудлаас 20 минут орчим автобусаар яваад хvрэх юм. Шил, толь болсон найман давхар гоё байшин байна. Орцных нь том шилэн хаалга цоожтой, удирдлагаар онгойгоод л. Киноноос vзэж байснаа амьдрал дээр харлаа. Хоёр давхарт гарлаа. Нvсэр биш тавилгатай дєрвєн єрєє, цэвэрхэн айл юм. Тэнд хэн ч алга. «Чи ганцаараа амьдардаг юм уу?», «Yгvй, манай эзэн охинтойгоо хамт байдаг юм». Юу гээд хэлчихэв ээ? Эзэн гэнэ vv. «Булган шоронд байгаа», «Энэ манай эзнийх».Юу л сонсоод байна даа. Магадгvй би боол бvсгvйн «гэрт» ирсэн, эрvvгийн эсвэл эдийн засгийн (алин болохыг мэдэхгvй байна) гэмт хэрэгтнийг эрж буй нэгэн болох нь ээ...Gut morgen (єглєєний мэнд) гэсэн эрэгтэй хvний дуу тємєр чихрах чимээгээр цочин сэрлээ. Цагаа харвал 06 цаг болж байв. Шоронгийн амьдрал эрт эхэлдэг юм байна. Элдвийг бодон эргэж хєрвєєгєєд шєнєжингєє унтаагvй, vvрээр л жаахан зvvрмэглэсэн юм. Тємєр хаалганы дєрвєлжин нvхээр царан дээр тавьсан аяга сvv, хоёр зvсэм талх, цєцгийн тос, жимсний чанамал єгч байна. Хэлэн дээрээ єчигдрєєс хойш юм тавиагvй ч идэх хvсэл алга. Єлсєхєє мэдрэхгvй байна.Талханд нь гараа ч хvргэсэнгvй. Монгол хvн байна даа сvvг нь харин асгачихаж зvрхэлсэнгvй. Єєрийгєє албадаж байгаад уучихлаа. Yймэрсэн сэтгэлийг минь халуун сvv уужруулах шиг. Дотор бvлээн оргиж байна. Одоо нойр хvрэхгvй. Надад хийх юм алга. 



Дэвтрээ дэлгэе дээ.Булган хулгай хийгээд намайг ирэхээс хоёр хоногийн ємнє шоронд орчихсон гэнэ. Хуруу гарны «ажил» хийх нь байтугай, худлаа хэлэхийг нь vзээгvй Эрхvvгийн их сургууль, МУИС-ийг дvvргэсэн миний найз тэгнэ гэхэд би итгэсэнгvй. Цэнгэлийг (Булганы найз) битгий худал хэл гээд бараг л загнах шахлаа. Найзыг минь шоронгоос суллахгvй Монгол руу шууд явуулж магадгvй бололтой. Хvн муухай амьтан гэдэг нь vнэн юм. Булган яах бол, суллагдаасай гэхээсээ илvv би одоо яана аа гэсэн бодол ээрээд болдоггvй. Надад туслах болов уу гэж найдах, горьдох хэн ч алга. Хамгийн тvрvvнд толгой хоргодох газар хэрэгтэй. «Хямдхан байр тvрээслэмээр байна. Туслаач» гэж Цэнгэлээс гуйлаа. Швейцарьт оршин суух эрхгvй, Европын холбооны улсын визээр «туулайдаад» ирсэн надад сууц хєлслєх горьдлого vгvй гэнэ. Яана аа, би гадаа хонох нь ээ. «Би энэ айлын хvvхдийг хараад, гэрийг нь цэвэрлэдэг юм. Хэрэв чи хvсвэл ийм ажилд оруулж тусалъя. Айлын эзэд ямар ч зан гаргалаа, магадгvй цохиод авсан ч тэсэх л ёстой шvv» гэж байна. «Yйлдвэрт юм уу, цайны газарт оруулж чадах уу?» гэхэд « Солонгос, Японд л тийм ажил хийдэг байх. Энэ чинь Европ шvv дээ. Зєвшєєрєлгvй бол хаана ч авахгvй» гэнэ. Гадаадад л гарчихвал байр хєлсєлж ажил хийгээд бєєн мєнгє хураадаг гэсэн мєрєєдєл минь ганцхан цаг хvрэхгvй хугацаанд хийсчихлээ. Буцъя гэхээр намайг бєєн єр хvлээж байгаа. Монголдоо нэртэй их сургууль тєгсєж хvн бvхний мэддэг нэртэй компанид ажиллаж байсан миний цалин амьжиргаанд минь хvрэхгvй шахам.Автобусны мєнгєгvй болчихлоо ээжээ гээд алгаа тосдог байсан би наашаа ирэхийн тулд байрныхаа эрхийн бичгийг банкинд тавьсан. Гурван мянган ам.доллар, єдрєєс єдєрт єсч буй хvvгийнх нь тєлбєрийг Монголд ямар ч ажил хийгээд дарж дийлэхгvй. Аавынхаа гал голомтыг алдах эрх надад vгvй. Хэрэв тэгвэл 60 дєхсєн ээжийгээ гудамжинд гаргана. 



Боолын хєдєлмєрийг хийгээд vзье. Надад єєр сонгох зам алга. Ямар ч байсан vлдэхээс дээ.Ажилд ортлоо хаана байх бэ? Хєєрхий минь Цэнгэл дахиад л туслая гэнэ.«-Эзэн єнєєдєр орой охинтойгоо АНУ-аас ирнэ. Тvр байлгаач гэж гуйя. Харин чи манай эзэгтэйд таалагдах ёстой шvv» гэлээ. Ямартай ч хэд хоног толгой хоргодох газартай болж мэдэх нь. Тэр хатагтай «Гаднын хvн байлгахгvй, уучлаарай» гэж бvv хэлээсэй. Би цєхєрч эхэлж байна. Хэн нэгнээс, ямар нэг хvчнээс дэмжлэг эрмээр ч юм шиг. Аав минь охиндоо туслаач!Цэнгэлтэй ярьж суугаад цаг нисэх мэт єнгєрснийг анзаарсангvй. Гэрийн эзэд онгоцноос буухад 30 минут vлдэж. Хоёулаа яаравчлан гарлаа. «Такси барья» гээд яг л Монголд байгаа мэт хэлэв.«Єє, яаж болдог юм бэ? Эндээс Женевийн нисэх онгоцны буудал хvрэхэд 130 франк (100 ам.доллартай тэнцэнэ) гардаг» гэж байна. Автобусанд суулаа. Эзэд буухад «зарц» нь заавал буудал дээр угтах ёстой гэнэ. Буугаад хоёулаа хурдаараа гvйлээ. Зvрх амаар гарах нь. Ашгvй амжлаа. Гуч гаруй настай бvсгvй, хоёр ой орчимтой охиноо хєтлєєд ирж явна. Цэнгэл тосч очоод тэврээд vнсэх юм. Чи ч гэсэн vнс гэнэ. Танихгvй хvнийг vv? гээд цааргалахад «Эзэнд таалагдах ёстойгоо мартаагvй биз?» гээд ирмэж байна. Цэнгэлийг яг дуурайлаа. Нэрийг нь vл мэдэх тансаг сvрчиг, тийм гэж хэлэх аргагvй харийн хvний vнэр мэдрэгдэж байна. «Энэ миний найз, єнєєдєр Монголоос ирсэн юм. Та ажилд ортол гэртээ байлгахыг зєвшєєрєєч» гэж Цэнгэл гуйлаа. Эзэн толгой дохиж байна. Ашгvй дээ. 25 хvртлээ ингэж баярласан удаа надад цєєн. Гуйлтыг минь «биелvvлсэн» аавдаа баярлалаа. Эзний авчирсан дугуйтай том чемоданыг чирээд, нєгєє гартаа охиныг нь тэвэрлээ.Швейцарь явлаа гээд єчигдєрхєн л найзуудаараа vдvvлээд сууж байсан би 24 цаг ч хvрэхгvй хугацаанд «боол» болоод хувирчихав.Эзэн єнєєдєр тахианы шарсан мах иднэ гэнэ. Зоог бэлэн боллоо. Кафед зvсэм бялуу идэж, аяга кофе уусан ходоод нэгийг нэхээд байх шиг. Цэнгэл «Эзэгтэй усанд орж байна. Бид хамт хооллох ёстой. Гэхдээ эзнийг идэж эхэлсний дараа хутга, сэрээгээ аваарай. Тэгэхгvй бол хvндэлсэнгvй гээд уурлана шvv» гэлээ. Yгvй ээ, би єлсєж байна гэж хэлэх эрх надад байхгvй. Элдэв амттанаар хачирлаж, шаргал болтол нь шарсан махнаас дєрєв, таван удаа сэрээдээд болилоо. Ямар ховдог хvvхэн бэ гээд эзэгтэй намайг яв гэвэл би хаачих вэ? Єлсєж vхтэлээ ч хаа юм билээ. Тэснэ дээ.23 цаг болох нь. Эзэн охинтойгоо унтчихаж. Харин Цэнгэлийн ажил эхэллээ. Усанд орохдоо шvршvvрийнхээ єрєєнд vсний сэнс, сам, алчуураа шалан дээгvvр тараагаад хаясныг нь цэгцэллээ.Дотуур хувцас нь бас хэвтэж байна. Аваад угаалгын машин руу шууд л шидчихлээ. «Єє болохгvй. Энэ 270 франкийн vнэтэй эд. Машинд хийгээд сэмэрчихбэл тєлнє» гээд Цэнгэл сандарч байна. Гоёмсог хийцтэй дотуур ємдийг угааж зогсохдоо ээжийнхээ хєхний даруулгыг ч болтугай цэвэрлэж байв уу? гэж бодлоо. Толгойд юу ч буудаггvй. Мэдээж vгvй болохоор тэр биз. 02 цагт унтахаар хэвтлээ. Эзэн маргааш ажилтай. 06 цагт босдог гэнэ. Цэнгэл кофе чанаж уулгаад ажилд нь vддэг журамтай. Би ч бас босноо. Усыг нь ууж буй болохоор ёсыг нь дагая.Дахиад л тємєр хаалганы дєрвєлжин нvх тор хийгээд онгойлоо. Харгалзагч шар дугтуйтай захидал єгч байна. Хаяган дээр Солотурны шvvхээс гээд биччихэж. Задаллаа. Маргааш 10 цагт тус хотын шvvх дээр бэлэн бай гэжээ. Миний гэм бурууг сонсгоно гэнэ. Яанаа!Ямар ял авах болоо?



******************** 2 ************************



Дахиад л нойргvй хонолоо. 07 цаг болох нь. Босъё доо. Нvvрээ будаад засчихъя. Швейцарь улсын шvvхийн ємнє хаана ч байдаг нэг эмэгтэй бус Монгол гэсэн тодотголтой бvсгvй зогсоно. Єнгєлєг харагдъя. Сvvлийн хэд хоногт єдєр алгасахгvй шахам «мэлмэрvvлж» байгааг хэлэх vv, царай зvс гэж харах юм алга. Єнєєдєр ч гэсэн «дуслуулах»байх. Харин гарыг минь бvv дєнгєлєєсэй. Сормуусны будаг урсчихвал нvvр минь сэтгэл шигээ халтартчихна.Намайг шоронд авчирсан цагдаагийн жолооч ирлээ. Инээмсэглээд мэндэлж байна. Танимхайрч байгаа юм болов уу? Давраад vзье. «Гарыг минь битгий гавлаач». Толгой дохилоо.Ашгvй дээ. Нvvрээ «аврах» боломжтой болох нь. Болж л єгвєл уйлахгvй юм шvv. Нулимсаа харийнханд vзvvлмээргvй байна.Солотурны шvvхийн байранд 20 минут хэртэй давхиад хvрлээ. Жолооч машиныхаа урд талын цоожтой сараалжин торон дотор суулгасны хvчээр дотор муухайрсангvй. Намайг 09-д авчирчихаж, хурал эхлэхэд нэг цагийн зай байна.Хvлээлгийн єрєєний тємєр сандал дээр юу хийж суух вэ. Дахиад л туулсан амьдрал руугаа бодол «хэсvvчилье».Эзэгтэй сайхан ааштай ирээсэй гэж би орой бvр хvсдэг. Гэсэн ч горьдлого тасрах нь биелэхээсээ олон. Эзний занг засах гэж «бєнжигнєх» хэцvv юмаа. Одоо яах вэ. Толгой хоргодох газартай байгаа нь тэнгэрийн умдаг атгасантай ялгаагvй.Женев хотын нэгэн сонинд «Ажил хайж байна» гэсэн зар єглєє. Эхний хоёр єдєр хэн ч ярьсангvй. Ашгvй гурав дахь єдєр утас дуугарлаа. Заавал франц хэлтэй гэрийн vйлчлэгч хэрэгтэй гэнэ. Дахиад хоёр удаа зар тавилаа. «-Та францаар ярьдаг уу?», «Yгvй» гэсэн vгийн дараа харилцуураа тавих чимээ. Яана даа энэ янзаараа бол ажил олдоно гэж vv? 



«Миний найз тэвчээртэй бай. Бvх юм сайхан болно» гээд Цэнгэл сэтгэл засах юм. Уйлмаар л байна. Эзнийхээ занг яаж тэсье дээ гэж буй найзыгаа зовоогоод яах вэ. Нулимсаа vзvvлэхгvй ээ. Халаасан дахь мєнгє дуусах нь. 30 франк л vлдэж. Утасны карт 10 франкаар авлаа.«Ээжээ охин нь байна. Мєддєє ярьж чадахгvй шvv. Битгий зовоорой». Хєєрхийдєє муу ээж минь «За» гэж байна. Азаар яагаад гэж шалгаасангvй. Хэрэв асуусан бол юу гэх байсан бол? Мєнгєгvй болчихлоо гээд vнэнээ хэлэлтэй биш. Хуурах л байсан байх даа.Цэнгэлийн эзнийд сар амьдарлаа. Эзэн сvvлийн долоо хоног дандаа ууртай ирсэн. Орой бvр гэрт нь ашиггvй нэгэн «хоолны сав» сууж байдаг болохоор аргагvй биз. Эзний зєвєє. Харин єнєєдєр хатагтай инээмсэглэсэн царайтай босго давлаа. Намайг дуудаж байна. Найз бvсгvйд нь гэрийн vйлчлэгч хэрэгтэй болж. Тав хоног цалингvй ажиллуулж турших юм байх. Хэрэв таалагдвал би мєрєєдлийнхєє мєнгєнєєс атгана. Баярласан гэдэг тоймгvй. Туршилтынхаа хугацаанд яг л морь, нохой мэт зvтгэлээ. Зургаа дахь єдрийн шєнє нойр хvрдэггvй. Маргааш л гэхэд би цалинтай, мєнгєтэй болно. Гэрийн зарцаар жинхлэнэ. Дуу аялмаар ч юм шиг. Yvр хурдхан цайгаасай. Эзэгтэй дуудаж байна. Гvйхээрээ шахам очлоо. «Чиний англи хэл надад хангалттай биш байна. Уучлаарай». Уучлаарай гэдэг зайл гэсэн vг. Толгой руу хvнд тємрєєр татаад авах шиг.Хамаг горьдлого нурчихлаа. Цэнгэлийн эзэн намайг гэрээсээ явуулах гэсэндээ найз бvсгvйндээ авчирсан юм биш байгаа даа. Тvvнд ч гэсэн гэрийн vйлчлэгч шаардлагагvй болохоор тав хоног туршилтаар ажиллуулъя гэсэн биз. Би хууртчихаж. Шинэ жил дєхєж хєл хєдєлгєєн нэмэгдсэн Женевийн тєв гудамжаар алхаж явна. Дотор харанхуйлаад бєглєрєєд нэг л биш. Хаачихаа ч мэдэхгvй... Очих газаргvй, хонох гэргvй хvн яах ч юм билээ. Дотроо онгойтол уйлах юмсан. Ямар гудамжинд мэгшилтэй биш. Уйлахад хvртэл орон хэрэгтэйг одоо л би ойлгож байна. Єнєєдєр, маргааш бас дараа нь хаана хононо оо. Юун чимээ вэ? Єє гар утас дуугарсныг анзаарсангvй. Юу вэ? 0764940705. Булганы утас байх чинь. Би буруу хараагvй байгаа даа. Шоронгоос намайг авчирсан цагдаагийн жолооч дуудлаа. Бодолдоо дарагдаад 10 цаг болсныг анзаарсангvй. Шvvх хурлын танхим руу орлоо. Сvртэй юм аа. Шvvгдэгчийн сандал эзгvй байна. Тэр миний суудал.



******************** 3 ************************



Швейцарь улсын шvvхээс надад гурван сар хорих ял оноолоо. Монгол Улсын иргэн гэдгээ нотолсон паспортаа єгєхгvй бол дахин зургаан сар сунгана гэнэ. Шvvх хурал тарсны дараа гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын байцаагч залуу дахиад л бичиг баримтаа єгєхийг шаардаж байна. Хэрэв би за гээд ам алдвал шууд л Монгол руу «ачигдана».Орчуулагч бvсгvй явчих саныг ч хэлэх vv юу ч ойлгохгvй дvр эсгэн мєрєє хавчаад суулаа. Yг л дуугарвал уйлчих гээд байна. Мєрєєдлийн мєнгєний амт ийм vнэтэй байна гэж бодоогvй ээ. Гадаад паспортаа єг гэж сvрдvvдж байгаад л суллачих байх гэсэн горьдлого сvvмэлзэж байсан юм. Бєхчихлєє. Есєн сар тємєр «авсан» дотор яаж тэснээ? Баримал шиг гєлийсєн хvvхэн хараад байцаагчийн тэсвэр барагдаж буй бололтой. Болдогсон бол цохиод авах юмсан гэсэн хvсэл нvдэнд нь илхэн.Солотурны шоронгоос намайг хvргэж ирсэн цагдаагийн жолооч дуудаж байна. 27 насныхаа хавар, зун, намрыг vдэх «гэрт» минь хvргэх нь. «Гавла» гэж байцаагч жолоочид хэллээ. Эсэргvvцээд яахав. Чимээгvй гараа сарвайв.Машинд суухаар дєхєхєд байцаагч «Дотор чинь муухай оргино доо» гээд бєєлжих дvр vзvvлэн дооглоод «Чингисээсээ єєр бахархах юмгvй тэнэг амьтад» гэж тавлаад, тохуутайгаар инээлээ. Хэлгvй «малтай» яаж ч харилцсан яахав гэж бодоо биз. Яах вэ дээ намайг басамжилж, доромжилж болно. Харин эх орныг минь гутаахыг сэтгэл, зvрх зєвшєєрєхгvй. Зангираад байгаа нулимсаа дотогш нь залгилаа.-Herr vorsitzender. Ich Freue mich sie kennengelernt zu haben (Ноён даргаа, би таньтай танилцсандаа их баяртай байна) гэж єєрийнхєє хэмжээгээр цэвэрхэн хэлэхийг хичээлээ. Байцаагчийн нvд томроод Sprechen du deutsch? (Чи германаар ярьж байна) гэж байна.-Ja ja naturiliсh! (тийм тийм тэгэлгvй яахав)-Байцаагчийн ам дахиад «ангалзах нь». Бодвол бичиг баримтаа нэхэх биз.-Verzeihung Ich muss gehen. Resht nerzlichen dank fur den rat (Уучлаарай би явах боллоо. Таны зєвлєсєнд их баярлалаа).Дахиад л ам нь хєдєллєє. Боломж єгсєнгvй.-Ich danke Ihnen fur der warmen Empflang. Mir keine zeit. Gute reise (Таны халуун дотно хvлээн авсны тєлєє талархал илэрхийлье. Надад цаг алга. Замдаа сайн яваарай) гээд бардамхан алхаад машины урд камерын хаалга руу дєхлєє. Чингисийн удам арчаагvй явахыг би хvсэхгvй. Жолооч, байцаагч хоёр их л зэвvvцэж буй бололтой. Урд хаалгаа онгойлгох гэснээ болилоо. Хойшоо алхаж байна. «Хонины хонхорт» суулгах нь дээ. Донсолгоонд элэг бєєр «сугарна» даа. Камер дотор 20-иод минут vсчиж хvрлээ. Хариугvй бєєлжих нь. Яах вэ дээ, харийнхний халаасыг зузаан гэж шунасан миний буруу. Єрєєндєє ороод жаахан хэвтлээ. Юу хийх вэ. «Чилийсэн» олон цаг, єдрvvд намайг хvлээж байна. Дэвтрээ дэлгэе дээ.-Байна уу? Солонго уу? гэсэн Булганы дууг сонссод тийм ч гэж хэлж чадахгvй уйлчихлаа. Цээжин дотор зангираад байсан цєхрєл баярын нулимс болоод асгарч байна. 



«Єнєєдєр шоронгоос суллагдсан. Битгий уйл. Цюрихийн галт тэргэнд суугаад ир» гэнэ. Халаасандаа аравхан франктай буйгаа хэллээ. «Чи Женевийн галт тэрэгний буудал дээр хvлээж бай. Би одоо гарлаа». Ингэж намайг аз ивээнэ гэж байдаг аа? Ёстой л vхсэн хvн амилсан дайны баярлалаа. Холын холоос зориод ирэхэд байгаагvй анд минь суллагдчихаж. Дотор цэлмээд нэг л баясгалантай Цюрихээс ирэх галт тэргийг хvлээж гурван цаг суух нь. Хvлээсэн хvнд яг л гурван жил шиг. Нимгэхэн хvрэм ємссєн болохоор жиндэж байна. Аргагvй дээ арванхоёрдугаар сар гарч буй юм чинь. Халуун цай уумаар л байна. Даанч мєнгє минь кофе, бялуу авч хvрэхгvй. Энэ байтугай зовлонг давснаас хойш даарах зэрэг ч яамай. Тэснээ. Жаахан дулаацъя. Женевийн тєвєєр алхлаа.Євєл нь хvртэл ногооноороо дvнхийх модыг vнэртлээ. Юу ч мэдрэгдсэнгvй. Сонин юм даа. Ийм сайхан байгаль, ногоо vнэргvй гэж vv? Агь ганга униартах Монголоо саналаа. Шарилжнийх нь vнэр хvртэл ямар сайхан байсан юм бэ дээ? Єєрийн гэсэн юм бvхнийхээ vнийг ухаарахгvй л явж дээ.Булган галт тэрэгнээс буугаад зам дээр хvлээж зогсоно. Хотын гудамжаар баахан алхаад цаг єнгєрснийг анзаарсангvй. Хєєрхий дээ миний найз турчихаж. Хальтхан харвал танихгvй нь. Бvсгvй хvнд 40 гаруй хоног шоронд сууна гэдэг ямар амар байв гэж. Гvйж очоод єєрєєсєє намхан найзынхаа энгэрт наалдаад мэгшлээ. Энэ баярын нулимс. Хvний газар аврагдаж, хамгийн гол нь банкнаас авсан єрєє дарж мэдэх нь. Миний найз хvн чанартай. Надад тусална. «Хоёулаа Цюрих явна. Манайд очино» гэнэ. Галт тэргэн дотор гурван цаг юу эсийг ярихав. Тэр Оросуудтай хамт хулгай хийж байгаад баригдан шоронд орсон гэнэ. Ашгvй тэд «Энэ бvсгvйд ямар ч буруу байхгvй. Зєвхєн хамт л явсан. Бид бараа хулгайлсан юм» гэж мэдvvлсний ачаар найзыг минь суллаж. Булган хэзээ ч муу юм хийх хvн биш гээд Цэнгэлийг загнах шахуу байсан би єєрєєс нь сонсч байж л итгэлээ.-Яагаад чи хулгай хийсэн юм бэ? Чам шиг боловсролтой, хэлтэй бvсгvйд єєр зам олдоогvй гэж vv? гэлээ. «Хэрвээ эх орон минь боломжтой, ажил хийгээд амьжиргаагаа залгуулах дайны байсан бол чи бид хоёр ингэж явна гэж vv?». «Єр нэхэгдээд, мєнгє бодогдоод ажил олдохгvй болохоор юу эсийг бодохов. Хэн хулгай хийхийг хvсэх вэ дээ» гэж байна. 



Аргаа бараад л тийм зам сонгоо биз гээд найзыгаа уучиллаа. Бvрий болж байхад Цюрихт хvрлээ. Галт тэрэгнээс буугаад автобусаар хорин минут яваад хvрэх юм. Гурван давхар хуучивтар байшин байна. «Энэ цагаачдын байр. Нэгдvгээр давхарт жижvvр суудаг юм. Чимээ гаргалгvй орно шvv» гэж байна. Єдрєєс хойш хэдэнтэй хэлсэн яагаад гэсэн асуултаа тавилаа. «Чи бичиг баримтгvй. Хэрэв чамайг харвал шууд л цагдаа дуудаад цагаачдын лагерьт хvргэнэ» гэнэ. Яанаа, айдас намайг мєнхєд мєрдєх юм аа.Єндєр єсгийтэй гутлаа тайлж бариад хуучивтар модон шатаар єгслєє. Тийм ч тохилог биш єрєє, хуучивтар царс модон ор, том хувцасны шvvгээ, телевизор, хєгжим байна. Хэрэв vvд тогшвол орон доогуур юм уу, шvvгээн дотор ор гэнэ. За гэлээ. Булган хоол хийлээ. Хэдий єлсєж буй ч хэзээ жижvvр vvд тогших бол гэсэн айдас хоосон ходоодыг дvvргээд олигтой ч идэж чадсангvй. Харин шєнє нь хар дарж зvvдэлсэнгvй. Энэ улсад ирснээсээ хойш би ийм бєх унтаагvй. Булган маань орос, англи, герман хэлээр чєлєєтэй ярьдаг. Хоёулаа ажлын байрны зар гардаг Цюрихийн бvх сонинг худалдаж авлаа.Шинэ жилийн баяр дєхсєн болохоор ч тэр vv «Гэрийн vйлчлэгч» авна гэсэн зар ганц ч алга.Булганыд ирээд арав гаруй хоночихлоо.Ажил олдох болов уу, єрєє дарж дийлэх vv? банкинд байраа хураалгачихвал ээжийнхээ царайг яаж харах вэ гэсэн айдаст ээрvvлээд дахиад л нойргvй болчихлоо. Гутарч, цєхєрч, арга барагдах нь. Дэмий ирлээ гээд найздаа тунирхаад уйлж ч vзэв. «Битгий шантар, шинэ жилийн дараа ажил олдоно» гээд Булган аргадах юм. Жижvvрээсээ айн айн намайг орогнуулж буй найзыгаа зовоогоод яах вэ. Гуниг сvvмэлзсэн нvдээр инээдэг болж сурлаа.Шинэ жилийн баярын дараахан Булган гэртээ их л баяртай ирлээ. Надад ажил олдож. Гэрийг нь цэвэрлээд хоёр хvvхэд харах юм гэнэ. Бєєн баяр. Тэр єдрийнхєє vдэш найз минь намайг хvргэж єглєє. «Баян айл чамайг нохойноосоо дор vзсэн ч чи тэсэх л ёстой шvv» гэж сургамжилж байна. Толгой дохилоо.Эзэгтэй маань тийм ч муухай ааштай биш. Гэхдээ л шалыг нь єнгє оруулах гээд мєлхєєд угааж буй намайг «шохоорхож» харахдаа «Чи ийм л заяатай амьтан даа» гэсэн vгийг харцнаас нь давхар уншдаг. Энэ нь надад зовлон биш. Идэх хоолтой, унтах ортой, хамгийн гол нь єєртєє «хєрєнгє» бvтээж буй минь жаргал. 



Тэснээ. Ажилд ороод арав гаруй хоносны дараа эзэн дуудлаа. «Бид ємнє нь нэгэн бvсгvй ажиллуулж байгаад цагдаад баригдсан юм. Хууль бусаар хvн ажиллуулсан гээд 20 мянган франкаар торгуулсан. Гудамжинд бичиг баримтны шалгалт их байна гэнэ. Чи манайхаас гарч болохгvй. Амралтын єдєр зєвхєн єрєєндєє амар. Бид дахиад цагдаагийн байгуулагад шалгагдахыг хvсэхгvй байна. Тэгээд ч 20 мянган франк бага мєнгє биш». Хэлэх vг олдсонгvй. Дуугvй л толгой дохилоо. Хоёр сар єнгєрлєє. Гадаа гармаар, хэн нэгэнтэй яримаар байна. Эзэн надад энэ тэрийг хийгээрэй гэхээс єєрєєр тоож дуугарах нь vгvй. Єнгєрсєнєє бодож дурсамжаар амьдарна гэдэг ямар хэцvv юм бэ? Яг л амьдаараа vхчихсэн юм шиг. Агаар амьсгалах юмсан. Сvvлийн долоо хоног аман дээр гараад хэлж зvрхлээгvй vгээ эзэндээ дуулгалаа. «Танай гэрт Булганыг нэг хонуулахыг зєвшєєрєєч». «Уучлаарай. Чамайг ажилд авахдаа найз нарыг чинь гэртээ авчирна гэж хэлээгvй шvv». Тийм ээ эзний vнэн. Орой нь эзэгтэй намайг дуудаж байна. Гvйгээд очлоо. «Чи хардаа» Цэнхэр дэлгэцээр реклам гарч байх юм. Ногооны униарт дуниартсан тал. Бороо асгарч байна. Хээгvй байрын эр томхон савтай єрємнєєс талхаараа хутгаад амаа олохгvй «цохих» юм. Хир болсон гэмээр дээл, тас хар нvvр, осолдохгvй ази гэхээс Монгол биш царай хажууд нь байгаа морины самсайнаас борооны ус дусалж байна. Мань эрийн нvvрээс ч ус бєнжигнєх юм. Єнгє муутай залууг хараад ичсэн ч хурдан хєлгийг нь хараад мэлмэрvvлэх дєхлєє. Нутаг минь бодогдож байна. Урьд нь сонсч байгаагvй зєєлхєн эгшиг уянгалаад л. Гэнэтхэн дvрс солигдож бичиг гарлаа. Кактабл гэдэг цєцгийн тосны сурталчилгаа юм байна. Эл тосыг идвэл яг л Монголынх шиг цэвэр ахуйг мэдэрнэ гэнэ. Юутай ч эгнvvлэшгvй гэдгийг нь харуулахын тулд эх орноор минь жишээ авч буй аж.Эзэгтэй маань нулимсаа гартал инээлээ. «Танай эрчvvд ямар царай муутай, бvдvvлэг юм бэ? Та нар ямар ч ажил хийсэн хамаагvй гээд энд хоргоддог нь аргагvй л юм» гэнэ. Эзнийхээ гэрт зочин авчиръя гээд эрээгvй загнасан надад хариу барьж буй нь энэ. Єрєєндєє ороод баахан уйллаа. Монгол орон минь хєгжєєсэй. Хэний ч ємнє бардам амьдрах юмсан...Тємєр хаалга хяхтнаад онгойлоо. «Чамд эргэлт ирсэн» гэнэ Хэн байдаг билээ?                        

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1949490/a23/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.16 13:37:38
*.124.124.37

Hoorhii hunii har yum  dagaj nasaaraa zovoh gej yana daa yasan ch genen yum

dulmaa_99

2009.07.16 14:30:00
*.133.55.134

busdad surgamj boloh oguulel b.a  urgeljleliig n hurdan bichij taviarai.

mgldevochka

2009.07.16 19:28:50
*.203.201.3

ix sonirxoltoi  yumaa emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524278
5871 ASUUYA EEJUUDEE... [9] Маралгоо 2009-07-17 1139
5870 yaraltai helj ugj tuslaach [2] una_hi 2009-07-17 919
5869 huhnii talaar??? [7] j and s 2009-07-17 1821
5868 elgemsuud [2] solongo55 2009-07-17 801
5867 elgemsuud.... [7] !@#$%^&* 2009-07-17 916
5866 Enhzayad [19] bluest 2009-07-17 1327
5865 Хөгжилтэй таавар таацгаая [2] 사랑 ХАЙР 2009-07-17 2226
5864 dongoj torson huuhediin bicheg barimt yaj hootsolddog be heleed ogooch [3] mgl_86 2009-07-17 753
5863 Эрдэнийн чулууны ид шид 사랑 ХАЙР 2009-07-17 2960
5862 Сонин юм шүү [1] 사랑 ХАЙР 2009-07-17 571
5861 Та хамгийн азтай хүн 사랑 ХАЙР 2009-07-17 645
5860 Эмэгтэй хүн хайнга байж болохгүй [1] 사랑 ХАЙР 2009-07-17 726
5859 huuhed heden sartaigaisa baasa huraadag ve [2] teen 2009-07-17 1169
5858 eejuudee dahiad l [1] pudu 2009-07-17 855
5857 DAANCH DEE MINII MONGOL BUSGUI......... [11] TS:ELGEMSUU 2009-07-17 1244
5856 mgl surguuli [1] bgtoyuna 2009-07-16 558
5855 hoolnii hachir???? [1] kooko 2009-07-16 11550
5854 Харьд одсон нэгэн бүсгүйн тэмдэглэл Yргэлжлэл [4] 사랑 ХАЙР 2009-07-16 1047
5853 huuhed oruulj ireh [1] iinaa 2009-07-16 814
5852 Niigmiin daatgal.... [2] dariabayaraa 2009-07-16 1249
5851 usan wassen? [2] chalchii 2009-07-16 588
5850 PUDU d [3] Алаг нүдэн 2009-07-16 721
5849 asuuya [1] bgtoyuna 2009-07-16 549
5848 아이 발달에 아빠의 역할 dulmaa_99 2009-07-16 616
5847 ALAG NUDEN-D [1] pudu 2009-07-16 939
5846 EKHOMINA -D masloor yaj hailmag hiiideg argaa zaaj uguuch [2] pudu 2009-07-16 1140
5845 CHI SOTOI SUUVAL IIM L TAVILAN HULEEJ BAIGAA .............. [1] TS:ELGEMSUU 2009-07-16 796
5844 Секст сонирхолгүй болдог 3 шалтгаан… [1] 사랑 ХАЙР 2009-07-16 1858
» Харьд одсон нэгэн бүсгүйн тэмдэглэл [3] 사랑 ХАЙР 2009-07-16 982
5842 Эмэгтэй хүний хамгийн аз жаргалтай үеийг тодруулав 사랑 ХАЙР 2009-07-16 1054
5841 Уруулын гимнастик 사랑 ХАЙР 2009-07-16 1213
5840 elgemsuu bolon busguichuuded [6] mishil 2009-07-16 1414
5839 mongoliin saixan bvsgvichvvddee [6] xinfu 2009-07-16 1598
5838 yadargaanii dusal hiine [1] ogi_ogi 2009-07-16 483
5837 BUGDEEREE ANHNII HAIRAA DURSAH UU????? [3] TS:ELGEMSUU 2009-07-15 563
5836 HUMUUSEE BITGII IIM ERSDLIIG SONGOOROI ...... [3] TS:ELGEMSUU 2009-07-15 773
5835 ELGEMSVVGEES ASUUH YM BNA TUSLAACH [7] odki 2009-07-15 1224
5834 HUUHNUUDEE ENE UNEN UU???????? [2] TS:ELGEMSUU 2009-07-15 736
5833 эмэгтэй хүний ........ TS:ELGEMSUU 2009-07-15 669
5832 Тоглоом.нэт Холболт4 asassa 2009-07-15 566
5831 asuult [1] madch 2009-07-15 726
5830 CHI IIM UG SONSOHIIG HUSEED BAINA GEJ UU ?????????? [2] TS:ELGEMSUU 2009-07-15 800
5829 bvsgvi tand bolon tani ger bvld heregtei bh bolobuu 8621 2009-07-15 1247
5828 f-2 viziig solij boloh bolov uu? [3] solongo55 2009-07-15 988
5827 asuult? [1] sormuusmaa 2009-07-15 714
배너신청
자생병원

배너신청